Японы сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал албан ёсоор зодог тайлаад буй. Тэгвэл уншигч та бүхэнд Хакүхо М.Даваажаргалын сүмогийн нийтлэлч Саюки Иизүкатай хийсэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Уг ярилцлага энэ сарын 6-нд олны хүртээл болсон бөгөөд ярилцлагад Хакүхо аваргын сэвлэг үргээх ёслол, сүмогийн замнал, бодол, шавь нарынх нь талаар ярилцжээ.
-Зодог тайлахаа 2021 оны есдүгээр сард зарласнаас хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Одоо ч юу юугүй дөхөөд ирлээ. Энэ үед танд ямар сэтгэгдэл төрж байна вэ. Бусдаас ирэх шүүмжлэлийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Хааяа зодог тайлах албан бичигт хавсаргадаг цаасыг "Өөрөө ч мэдэлгүй аваад үлдчихсэн бол" гэж бодож байлаа. Гэсэн ч эрчтэй гарч ирж яваа залуус олширч байсан. Зодог тайлах минь өрсөлдөгчдөө шинжиж, бодсоны үр дүн. Эрсдэлтэй санагдаж байсан ч хэлчихвэл л хийх учир...

-Тэр үед юу харсан бэ?
-Хүмүүс осолд, хямралд орох гэх зэрэг тархиа бүрэн төвлөрүүлэх үедээ гэрэл хардаг гэж ярьдаг. Харин би хүмүүсийн ярьдаг тэр гэрлийг хараад 15 жил болж байна. 15 жилийн өмнөөс л харсан. Гэвч дөрвөн жилийн дараагаас нь гэрэл харах ердийн зүйл биш, бүгд харж чаддаггүй гэдгийг ойлгосон.
-Тиймээс л та тулалдсаар ирсэн. Тийм үү?

-Намайг дөнгөж ёкозүна цолд хүрээд байхад Шоуагийн Дайкозүнагийн ноён Дайпэн надад "Ёкозүна болох мөч бол зодог тайлах мөч. Ёкозүна унавал зодог тайлна" гэж хэлсэн. Тэгэхэд би ёкозүнагийн хувьд ялагдал бол үхэл гэж ойлгосон. Магад түүнээс хойш надад харагддаг гэрэл илүү улаан харагдаж, ялалтад ч гацсан байх. Сүүлийн хагас жил гаруйн хугацаанд миний ажил намайг орондоо орохдоо нойрны эм уух шалтгаан болж байлаа.
-Ялагдал бол үхэл гэдэг үнэхээр хүнд үг. Тиймээс л ёкозүнагийн үүрэг, ялалт байгуулахдаа анхаарч байв уу?
-1500 жилийн өмнөх анхны сүмогийн үед ч ялагдал бол үхэл. Би хэнээс ч илүү сайхан замналыг өнгөрүүлсэн гэдэгтээ итгэл дүүрэн байсан учраас л сүүлийн барилдаанаа ялалтаар өндөрлүүлэхийг хүссэн. Гэвч ялалтад хүрэхийн тулд маш олон сүмоч бэлтгэл хийж, хичээж байгаа. Харин би тэр үед илүү ухамсартай болсон байсан гэх үү дээ.
-Та сүмо бөхийн замнал, нэр төрөө хэрхэн тодорхойлох вэ?
-Сүмог эрт үеэс эелдэг бас хүчирхэг гэж ярьдаг. Эелдэг байдал нь сүмочийг дэвжээн дээр гарахад чөтгөр болон хувирч, буухад нь буцаж ирдэг. Харин би нэр төрийг нинжин сэтгэл гэж боддог. Хэдий төгс хүн гэж байдаггүй ч ёкозүнагийн нэр төр, үүрэг нь түрүү хэвээр байна.
-Тийм ч учраас та үргэлжлүүлэн багшлахаар шийдсэн гэж үү?
-Тийм ээ, олон сайхан шавь төрүүлж, сүмог дэлхийд улам илүү дэлгэрүүлэхийг хүсэж байна.

-Энэ сарын 28-нд Рёогокү Кокүгикан дэвжээнд таны зодог тайлах ёслол болно. Таны зодог тайлах ёслолд оролцох тасалбар нэг өдрийн дотор зарагдаж дууссан. Энэ талаар юу гэж бодож байна вэ?
-Зодог тайлахын тулд тогтоосон хугацаанд олон хуралд сууж, олон юм хийх ёстой. Тасалбар худалдан авч чадаагүй хүмүүсээс уучлалт хүсье.
-Сэвлэг үргээх ёслол хэрхэн зохион байгуулагдах бол?
-Та сүмо бөхийн замналаар яваад хэдийнэ 20 жил болжээ. Одоо эргээд харахад ямар санагдаж байна вэ?
-Өнгөрсөн есдүгээр сард Мэйжигийн засгийн газар унаж, самурайн эрин дуусаж байгааг харуулсан нэг кино үзсэн юм. Бүрэн сэтгэлээ дэлгэх ч аргагүй төгсгөл болж байгаа самурайнуудыг хараад өөрийгөө ч бодсон. Үнэнийг хэлэхэд, ганцаардаж, уйлж суусан.
-Сэвлэг үргээх ёслолын дараа үсний засалтаа ямар болгох вэ?

-Энэ талаар сайн мэдэхгүй л байна. Ивээн тэтгэгч надад Жеймс Бондын үсний засалт тийм ч сайн биш гэж хэлсэн (инээв).
-Замналынхаа ид үеэс хамгийн тод санагдаж байгаа түүхээсээ хуваалцаач?
-2001 оны гуравдугаар сард хийсэн анхны барилдаан. Өнгөрсөн түүхийг арилгаж чаддаг бол миний арилгах түүх тэр. Тэр өдөр анхны барилдаанаа хийсэн бөхчүүдээс би хамгийн түрүүнд ялагдал хүлээсэн.
-Үнэхээр тийм гэж үү?
-Эхэндээ миний бие сул, туранхай байсан учир надад хэцүү байсан. Хаалгаар туранхай цагаан хүү орж байгааг хараад хүмүүс надад "соёолж" гэдэг хоч өгсөн. Надад биеийн хүч дутагдаж байсан. Дараа жил нь буюу 2002 оны гуравдугаар сард би гурав дахь шатны 23 дахь байраа алдсан. Харьж явахдаа үнэхээр их гуниглаж байснаа мартдаггүй. Тэр мөчөөс л би ялагдлыг мэдрээгүй. 17 настайгаасаа л ялагдлыг мэдрэхээ больсон.

-Гэвч ид үеийнхээ дурсамжаас эргэн санахад хамгийн түрүүнд санаанд тань ордог зүйл юу вэ?
-Унтахдаа ч, босохдоо ч хүчирхэг болж байгаагаа мэдэрч байсан. Гэхдээ өдөрт гурван удаа уйлдаг байсан. Анх гэртээ харьмаар санагддаг байсан ч аавынхаа нэрийг сэвтээхгүй, аав, ээжийгээ хүүгээсээ ичих юм хийхгүй гэж бодоод тэвчээр суусан.
-Таны шавь нараас амжилт гаргаад эхэллээ. Тенгпэн, Китадай Пэнгү зэрэг оюутны сүмогийн бүтээсэн олон онцлох төрөл бий. Хүүхдүүдээ хэзээнээс олны өмнө гаргаж, үзэгчдэдээ гэнэтийн бэлэг барих вэ?
-Би гэнэтийн бэлэг барих гээд хүүхдүүдээ бэлдээд тэдэнд шахалт үзүүлээгүй ээ (инээв). Гэсэн шавь нар дотор минь хүлээлттэй бөх олон бий. Тэднийг дэвжээн дээр гарахыг тэсэн ядан хүлээхийг хүсье.
.png)
| ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ: Ёкозүна болсон цагаасаа л зодог тайлах тухайгаа бодож байлаа |
|
Профессор, доктор Мария Петрова "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаажээ
2026-08-11 09:29:28
Чөлөөт бөхийн “Хонконг-2026” олон улсын тэмцээн өндөрлөв
2026-08-11 09:16:59
“Индиана” их сургуулийн профессор Л.Цэрэнчунт Монгол Улсын гавьяат багш боллоо
2026-08-11 08:56:59
Дэлхийн малчид чуулж, мэдлэг, туршлагаа солилцож эхэллээ
2026-08-11 07:56:59
“Дархан Төмөрлөгийн үйлвэр” 2.7 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлжээ
2026-08-11 07:31:20
“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй” Удирдах хорооны VII хурал болов
2026-08-11 07:22:55
2026-08-11 07:15:13
Манай 3х3-ын охидын баг хэсэгтэй нэг хожил, нэг хожигдолтой явна
2026-08-11 07:10:00
Монголч эрдэмтэн Мариа-Катарина Лангийг “Найрамдал медалиар” шагналаа
2026-08-11 07:06:57
Их Британи, Умард Ирландын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барив
2026-08-11 07:00:00
Волейболын баг Зүүн Азийн аваргаас хүрэл медалийг хүртэв
2026-08-10 16:01:36
Б.Нарантуяа “EUROPEAN CHAMPIONSHIPS 2026”-гаас хүрэл медаль хүртэв
2026-08-10 15:53:34
Э.Батболд жюү жицү-гийн дэлхийн аваргын хүрэл медаль хүртэв
2026-08-10 14:16:50
Б.Мөнх-Эрдэнэ Шианийн олон улсын тэмцээнд түрүүлжээ
2026-08-10 14:06:41
"Олимп –Эв нэгдэл"-д оролцогчид “Багануур” ХК-ийн спортын үйл ажиллагаатай танилцлаа
2026-08-10 13:19:53
Өвөр Монголын 16 дахь удаагийн спортын наадам эхэллээ
2026-08-10 13:04:09
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН
2026-08-10 12:59:16
О.ЦОГТГЭРЭЛИЙН БИЗНЕС ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН Д.ДОРЛИГЖАВ, “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГ НАРТАЙ ИНГЭЖ ХОЛБОГДДОГ
2026-08-10 07:17:29
Польшийн төлөөлөгчид Монгол Улсын хөдөө аж ахуйн салбартай танилцав
2026-08-10 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2026-08-10 07:00:00
ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТҮҮНИЙХЭЭ ГАР ДЭЭР...
2026-08-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-08-10 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-08-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |