Канадын залуу уран бүтээлч, гэрэл зурагчин, модель, найруулагч Петра Коллинсийн "The Talks" цахим сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Петра таны гэрэл зургууд өсвөр насныхны гоо сайхныг субьектив болгож харуулахаас гадна тэдний хямралыг харуулдаг юм шиг санагддаг. Өөрийн тань хувьд хямралд орж байсан үе бий юү?
-Надад үнэндээ тийм хямрал тохиолдож байгаагүй. Учир нь би юу хүсэж байгаагаа үргэлж мэддэг байсан. Гэхдээ надад миний биетэй холбоотой маш олон асуудал тулгарч байсан. Би өсвөр насандаа маш туранхай, яг л арван настай хүүхэд шиг харагддаг байлаа. Гэтэл миний ташаа, тааз томроход би ертөнцийн хаана байх ёстойгоо мэдэхээ байчихсан. Тэр үе үнэхээр хачин байсан...

Бид эмэгтэй хүн өсөж болохгүй гэсэн хачин гоо сайхны стандарттай. Бидний зарим нь эмэгтэйлэг байдлыг бараг л өсвөр насны хүүхэд шиг биетэй байх ёстой мэт ойлгодог. Энэ нь биднийг маш жигтэй байдалд оруулдаг л даа. Энэ нь "Би эмэгтэй хүн. Гэхдээ би 12 настайдаа яаж харагддаг байсан түүн шигээ харагдах ёстой" гэж байгаатай адилхан.
Харамсалтай нь үүнээс үүдсэн уур уцаар, цухалдал хөгширсөн ч гэсэн арилаагүй. Ийм л зүйлээс болж би одоог хүртэл тэмцэлдэж байна. Ихэнх охидод эдгээр асуудлаа хуваалцах нь гунигтай зүйл мэт санадаг. Гэвч миний сонссон нэгэн сонирхолтой эшлэл үнэн санагдсан.
"Эмэгтэйчүүд өөрийн бие махбодын гоо үзэсгэлэнг таних хэрэгтэй. Гэхдээ түүндээ амьдарч болохгүй"
-Та үүнээс л болж эмэгтэй биеийг тусгайлан авч, гэрэл сүүдрээр тоглодог хэрэг үү?
-Үеийн үед эмэгтэйчүүд өөрсдийн биеийг обьект гэж хүлээж авсаар ирсэн учраас биеэ объект л гэж харж явдаг. Нүцгэн эмэгтэйн бие эрэгтэй биеэс тэс өөр гэж хүлээж авдаг. Миний бодлоор хүмүүс ингэж л хардаг. Гэвч энэ нь бэлгийн амьдралыг харуулсан зүйл биш. Өөрийн биеийн хэсгээ хүмүүст үзүүлэх, хэрхэн түүндээ оршин байх вэ гэдэгт бид суралцдаггүй. Энэ л зүйлийг би ойлгож эхлээд байна. Миний гэрэл зураг охидод энэ зүйлийг бага ч гэсэн ойлгуулаасай гэж хүсдэг дээ. Таны хэлсэнчлэн энэхүү асуудал арилаагүй л байна.
.jpg)
-Таны бодлоор хүний биеийг, уур бухимдалтай хольсноор зураг тань өөр харагддаг юм болов уу?
-Бага зэрэг байж магад. Учир нь гэрэл зураг миний дотоод ертөнцөө хэрхэн мэдэрч буйг төлөөлдөг...
Тийм хэдий ч таны асуултад итгэлтэй биш байна. Сонирхолтой асуулт хэдий ч би хэзээ ч энэ тухай бодож байсангүй. Би өөртөө, өөрийнхөө асуудалд нээлттэй байхыг хичээж, тэдний тухай аль болох ихээр ярих гэж оролддог. Энэ нь залуу хүмүүсийн үлгэр дуурайлал болж буй нэгэн өөрсдөдөө тулгарч байгаа асуудалд үнэнч шударга байх нь чухал гэж боддог.
-Зураг дарж байгаа хүмүүсийнхээ дотор өөрийнхөө багахан хэсгийг олж харах нь чухал байдаг гэсэн үг үү?
-Тийм ээ. Миний зураг дарж эхэлсэн жинхэнэ шалтгаан бол зөвхөн надад хамааралтай ямар нэгэн зүйл хэрэгтэй байсан бөгөөд миний харж чадах тэр ертөнцийг л бүтээхийг хүссэн юм. Тиймээс би өөрийн дарж буй субьекттэй үнэхээр, үнэхээр адилхан. Тэд миний яг л "супер" дотнын найзууд шиг байдаг гэхэд болно. Гэрэл зураг миний өсвөр насанд байсантай адилхан зүйлийг гаргаж ирдэг (инээв).
(1).jpg)
Би өөртэйгөө адил зүйлийг гэрэл зурагт буулгаж эхэлсэн шалтгаан нь тэдний дунд байхдаа ямарваа дарамт, ямар нэгэн зүйлийг огт мэдэрдэггүй. Одоо ч ямар нэгэн зураг авахдаа илүү сонирхолтой зүйлийг нээсээр байдаг.
-Та хөгширсөн ч таны субьектийн нас өөрчлөгдөхгүй байна гэсэн үг үү?
-Яг тийм. Хөгжилтэй санагдаж магадгүй ч нөгөө талаас нь харж байна гэж харж болно. Би амьдралдаа юу хийсэн, юу туулсан, юу мэдэрч байсан гэдгээ одоо хэлж чадна...
Залуу хүмүүс наснаасаа болоод маш дутуугаар үнэлэгддэг. Гэтэл тэд өөрсдийнхөө амьдралаар амьдарч, тухайн өдрийг өөрийнхөөрөө өнгөрөөж, тэд л технологи ашиглаж байгаа хүмүүс шүү дээ. Миний гайхдаг зүйл бол залуу үе чухал гэдэг тухай хүмүүс боддог болов уу. Тэд л харин яг юу болоод байгааг сайн мэдэх хүмүүс юм.
-Таны насан дээр ч мөн хүмүүс дутуугаар үнэлсээр байна гэж үү?
-Өөрийнхөө наснаас болоод үргэлж л янз бүрийн зүйлийг хийж болохгүй гэж хэлүүлдэг байсан. Одоо ч гэсэн адилхан (инээв). Урлагийн ертөнцөд хүмүүс "Чи хэтэрхий залуу байна, чи эмэгтэй, чамд хангалттай туршлага байхгүй" гэж хэлдэг нь үнэхээр гайхмаар. Би ийм ярианд дасчихсан ч гэсэн хүмүүс өөрийн чинь санааг чухал биш гэж үздэг нь тоогүй. Би саяхан наснаасаа болоод өөрийн ажиллаж байгаа төслийнхөө том продюсертой амьдралынхаа хамгийн галзуу тулааныг хийсэн. Үнэхээр цухалдам. Бүхий л амьдралынхаа турш "Чи өөрийнхөө юу хийж байгааг мэдэхгүй" гэж хэлүүлж, "Миний харсан зүйлийг үзэгчид хараад мэдрэмж төрөхгүй" гэж хэлүүлсээр ирсэн дээ.
.jpg)
-Бараг 10 гаруй жилийн туршлагатай ч гэсэн үү?
-Тийм ээ. Би 9-10 жил зураг авч байна. Цуг ажилласан хүмүүсээс би ихэвчлэн илүү туршлагатай байдаг ч хүмүүс намайг ингэж хүлээж авсаар л байдаг. Ийм зүйлийг туулж буйдаа баярладаггүй ч би тэднээс болж илүү хүчтэй болж байгаагаа мэдэрдэг. Маш аймшигтай нөхцөл байдлыг туулж байхад бараг өдөр бүр уйлдаг байсан шүү. Заримдаа залуу хүн ч гэсэн үнэхээр аймшигтай байж болдгийг мэдэрч байх шиг санагдсан.
-Өсвөр насныхаа жилүүдийг тэгтлээ санагалздаггүй гэсэн үг үү?
-Юу нь инээдтэй вэ гэхээр миний санагалзал өнгөрсний тухай биш. Гэсэн ч миний хэзээ ч амсаж байгаагүй амьдралын тухай, миний амсаагүй өсвөр насны амьдралын тухай илүү санагалздаг гэхэд болно. Миний бүтээсэн дүр бол миний хүлээн зөвшөөрөгдөхийг хүссэн дүр. Би тэнд л амьдрахыг хүссэн. Гэхдээ энэ зүйлийг илүү санагалздаг нь хачин хэрэг шүү.

-Гэрэл зургаар хэрхэн өөрийн ертөнцийг бүтээдэг юм бэ?
-Би мэдэхгүй ээ, үнэхээр мэдэхгүй юм. Өмнө нь хэлсэнчлэн энэ бол дотоод зүйл. Энэ яг л нууц анагаагч шингэн, эсвэл жор, эсвэл холимог зүйл ч юм уу, надад ямар ч мэдэх зүйл алга. Би хийж байгаа зүйлээ өөр гэж ялгаж үздэггүй. Зүгээр л гэрэл зургийн аппаратаар өөрийн сэтгэлийн хөдлөлийг буулгадаг. Гэрэл зураг бол өөрийгөө илэрхийлэх цорын ганц арга зам байсан. Би бага ангид байхдаа суралцах чадварын эмгэгтэй байсан болохоор уншиж, бичиж сурахад надад маш хүнд байлаа. Харин өөрийгөө гаргаж ирэх зүйл маань урлаг л байсан.
-Урлагийг бүтээж буй хүмүүстэй уулзах нь хамгийн сэтгэл хөдлөм. Учир нь тэд үхлээ ч бүтээл нь мөнх. Чи өөрийн бүтээлийн тухай ингэж мэдэрдэг үү?
- (инээв) Урлаг намайг үнэхээр бүрэн дүүрэн болгодог. Энэ зүйлгүйгээр би хэрхэн амьдрахаа ч үнэндээ мэдэхгүй байна. Урлаг бүтээх нь миний бага наснаас эхтэй болохоор энэ л миний хийх хэрэгтэй байсан зүйл. Би хөгширсөн ч үргэлжлүүлсээр байна. Хэрэв би үүнийг хийхгүй бол өөр юу хийх ёстойгоо огтхон ч мэдэхгүй байна.
| ПЕТРА КОЛЛИНС: СЭТГЭЛ ХӨДЛӨЛ, ДУРСАМЖАА ШИНГЭЭСЭН УЧРААС Л МИНИЙ ДАРСАН ГЭРЭЛ ЗУРГУУД АМЬТАЙ |
|
Г.Эрхэмбаяр аварга гавьяат тамирчин цол хүртэв
2026-07-07 14:37:46
Дорноговь аймгийн баяр наадамд ААУ Сүхээхүүгийн Цэрэнхүүгийн Зээрд хязаалан түрүүллээ
2026-07-07 14:33:50
М.Нандин-Эрдэнэ гавьяат тамирчин цол тэмдгээр шагнууллаа
2026-07-07 14:28:15
"МИАТ 70" шуудангийн марк хэвлэгдлээ
2026-07-07 14:14:19
ААУ Насантогтохын Эрдэнэтөгсийн Хүрэн морь Дорноговь аймгийн баяр наадамд түрүүллээ
2026-07-07 13:27:11
"Play time-2026" наадмын үеэр 18 настай эрэгтэй өөрийгөө боомилж, нас баржээ
2026-07-07 13:00:00
Энэ сарын 19 хүртэл цахилгаан хязгаарлахгүй
2026-07-07 12:53:03
ГОЁХОН НАЙЗ
2026-07-07 12:00:00
Э.Ариунболд гавьяат тамирчин цол хүртэхээр боллоо
2026-07-07 11:25:59
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 120 УДААГИЙН ДУУДЛАГААР 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
2026-07-07 11:11:24
Лана Дел Рэй гэж хэн бэ
2026-07-07 11:00:00
3.Ган-Очир Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар сонгогдлоо
2026-07-07 10:12:40
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15535 болжээ
2026-07-07 10:00:20
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
2026-07-07 09:54:50
“Монголын нүүдэлчид ба адуу” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-07-07 09:50:00
Элчин сайд Дансрангийн Булган итгамжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-07 08:12:11
Буриад зоны “Алтаргана-2026” олон улсын наадам өндөрлөв
2026-07-07 07:52:16
2026-07-07 07:10:00
Э.Цэндбаатар, Б.Бейсен нар ОУТМХ-ны дэд ерөнхийлөгч болжээ
2026-07-07 07:00:00
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХ СЭРГЭЭГҮЙ, ХАРИН Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ
2026-07-07 07:00:00
НЭР ДЭЭРЭЭ НЭГ Ч БИЗНЕСГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР ГАНГАРДАГ ГАНЦ ТҮШЭЭ
2026-07-07 07:00:00
10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА
2026-07-07 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-07 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-07-07 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2026-07-07 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-07-07 06:00:00
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |