Сингапурын урлаг судлаач, шүүмжлэгч Рийна Девигийн өнгөрсөн оны наймдугаар сард Монголын контемпорари урлагийн тухай бичсэн шүүмжийг хөрвүүлэн хүргэж байна. Урлагийн тайзан дээрх амьдрал, цензур, ёс зүйн асуудлуудаар томоохон хэмжээний судалгаа, шинжилгээний бүтээл бичиж, “Yahoo” платформ болон АНУ-ын “Today” сонинд тоймчоор ажиллаж байсан тэрбээр энэ удаад манай орны үйлдлийн урлагийн уран бүтээлч С.Ганзүг болон “Моханик” хамтлагийн гоцлол дуучин, саунд уран бүтээлч Ц.Даваажаргал нарын хамтарсан “Бүүвэй” бүтээлд шүүмжээ бичжээ.
Монголын орчин үеийн урлаг, тэр дундаа үйлдлийн, тайзны, дижитал урлаг өөрийн улс орны бөө мөргөлийн зан үйл, шашны домог, домгийн сэтгэлгээ, уугуул нүүдэлчин соёлыг ихээр агуулж байна. “Ковид-19” цар тахлын энэ хүнд цаг үед монголчуудын бүтээж буй сэтгэлгээний “дархлаа” нь зөвхөн урлаг сонирхогчид төдийгүй амьдралд хайртай бүхий л хүмүүст эм болж магадгүй юм.
Өнгөрсөн нэгдүгээр сард Монголын үйлдлийн урлагийн уран бүтээлч С.Ганзүг нэрт хөгжимчин Ц.Даваажаргалтай хамтран Тайванийн алдарт “TKG+” галерейд “Байгаль эхэд зориулсан бүүвэйн дуу” бүтээлээ толилуулжээ. Мөн тус бүтээл тавигдахтай зэрэгцэн Тайваньд уран зураач Чарвэй Цайгийн номын нээлт, Тайбэй Дангдайн урлагийн үзэсгэлэн зохион байгуулагдаж байсан ч хойд нутгийн “морьтнуудад” дарагдсаныг дурдах нь зүй.
.jpg)
Монголын нүүдэлчин ард түмэн олон зуун жилийн туршид буг чөтгөр, ертөнцийн муу муухайг хөөж, үргээхийн тулд нялх, нярай хүүхдэдээ зориулан тусгай ёслол, зан үйл хийдэг байжээ. Тэд балчир хүүхдээ тайвшруулахын тулд “Бүү ай” гэх үгийг зөөлөн аялгуугаар дуулж, ирээдүйн “морьтонд” хүч, зориг бэлэглэдэг аж. Цаг хугацааны эрхээр “Бүү ай” хэмээн дуулж ирсэн домгийн зан үйл нь “Бүүвэй” хэмээх дуу болон өөрчлөгдсөн байна.
Уг домгийн уламжлалаасаа санаа аван уран бүтээлч С.Ганзүг, Ц.Даваажаргал нар хүний бие, элс, хөрс шороо, дуу чимээг нэгтгэсэн монголчуудын эртний зан үйлийн “Бүүвэй”-г шинэчлэн тайлбарлахаар оролдсон нь ямар ч урлагт хайртай нэгний тэр болгон харж чадахгүй висцерал болсон юм. “Бүүвэй” тоглолтыг дууссаны дараа тухайн уран бүтээлийг толилуулсан газарт очиход миний биеийг сэтгэл зүйн эзотерик шинж маань давамгайлж, зэргэлдээх ертөнцөд очих гэж буй мэт, аль эсвэл эх дэлхийтэй нэгэн цул болж, нэгдэж буй мэт санагдаж байлаа.
Монгол Улс нь эртний бөө мөргөл зан үйлийг дээдэлж, уламжлалт зан үйл, сэтгэлгээний өөрсдийн гэсэн суурь төвтэйгөөс гадна Төвөдийн буддизмын шашинд маш сайн нэвтэрч, холбогдсон байна. Тэдний шашин, зан үйлийн гол төв нь домог хаант улс буюу Шамбалын орон юм.
Зургадугаар Панчин лам Лувсан Палден Еше XVIII зууны дунд үед “Шамбалд биеэр хүрэхийн тулд өөрийн амьдралын бүхий л цаг хугацааг золих хэрэгтэй” хэмээн бичиж байжээ. Улмаар зургадугаар Панчин лам хойд нутгийг зорьж, Шамбалд очсон бөгөөд тэрээр “Өөрийн дотоод мөн чанартаа хүрч, Шамбалд хүрэхэд асар их хэмжээний сүнслэг бясалгал хэрэгтэй байжээ” хэмээсэн байдаг. Харин тэрээр эцэст нь өөрийн үлгэр, домогт хүрч, олон жилийн эрэл хайгуулаа дуусгасан нь Монгол Улсад байрлах Хойд Шамбалыг олсноор дууссан аж.
.jpg)
Харин тавдугаар догшин ноён хутагт, лам Данзанравжаа амьдралынхаа сүүлийн жилүүдийг Шамбалын ойролцоо олон тооны сүм, хийд байгуулж, “Хамрын хийд”-ийг бүтээсэн нь зөвхөн говийн монголчуудад төдийгүй дэлхий даяарх буддын шашинтнуудад нөлөөлөх маш чухал бүтээн байгуулалт болж байв. Анх 1853 онд байгуулагдсан уг хийд нь Монгол, Төвөд болон бусад Азийн орнуудад өргөн танигдсан юм. Учир нь, Данзанравжаагийн бүтээсэн хийд нь Шамбалын гэгээрэл хийгээд хүн өөрийгөө таних, тухайн газраас сүнслэг шинжээ олж авч болохоор бүтээгдсэн байна.
1930 оны үед сүйрч, эвдэрсэн хэсгүүдийг нь сэргээн засварласан уг байгууламж нь Монголын урлагийн ертөнцөд хамгийн их танигдсан орчин үеийн урлагийн инстуляц байж болно. Харин тус газар хоёр жил тутамд нэг удаа “Land Art Mongolia” буюу “LAM 360°” нэртэйгээр орчин үеийн урлагийн томоохон наадмыг зохион байгуулдаг гэнэ. Тус наадамд Олон улсын урлагийн музейн найруулагч асан Фумио Нанжо зэрэг “хүчтэнүүд” хүчээ сорин оролцдог ажээ.
Олон жилийн түүхэн амьдралдаа Шамбалын орны домгоо Орос, Хятад, Японы хуурамч түүхүүдтэй хольж хутгасан жигшмээр явдлын эсрэг Монголын орчин үеийн уран бүтээлчид зогсож байна. Тэдний домгийн сэтгэлгээнд суурилсан контемпорари уран бүтээл нь барууны нэгэн хэвийн урлагийн чиглэлүүдийг эрс сөрж, өрсөлдөж чадахуйц ид шид, итгэл үнэмшлийн үнэт зүйлсийг агуулж байгаа нь гайхалтай.
Дэлхийн олон сая хүн төрөлхтөн ямарваа нэгэн улсыг оршин тогтнол, нийгмийн байр сууриар нь хүлээж авдаг. Монголын адилаар түүх, домгоо “сэглэсэн” улс бишгүй олон бий. Харин өнөөдрийн цар тахал, эрүүл мэндийн асуудлын хүнд үед олон нийт өөрсдийн сэтгэлгээг хааж, боомилж байна. Хэн нэгэнтэй уулзах, ярилцах зэрэг нь зарим талаараа айдас болж буй энэ цаг үеийн нөлөө нь олон нийтийн сэтгэлгээнд хязгаар тогтоож, гажуудуулж байгаа юм. Харин сэтгэлгээний дархлаа суларч, олон нийт айдаст автсан энэ үед урлагийн салбарт идэвхтэй ажиллах ёстойг монголчууд ойлгож, маш сайн ажиллаж байна.
.jpg)
Монголын контемпорари урлагийн чиг хандлага нь дэвшилтийг эрэлхийлж, консерватив сэтгэлгээний дотоод ертөнцийн төсөөллийг дижитал урлагаар гаргаж байгаа нь орчин үеийн урлагийн ирээдүй рүү хөтөлж байна. Америкийн уугуул иргэдийн сэтгэлгээний дотоод гоо үзэсгэлэн нь хэдий гүн, гүнзгий байж болох ч монголчуудын домгийн сэтгэлгээний цар хүрээнд хүрэхгүй байна. Үүнийг коронавирусийн цар тахал дэгдэхэд тус хоёр улсын хариу арга хэмжээ авснаар нь харж болно.
Бидний сэтгэлгээ хэмээн нэрийдэж буй бодит бус мэдрэмж нь зарим тохиолдолд худал мэдээлэл тархинд дамжуулах боломжтой. Гэвч айдас гэдэг хэзээд худал байдаггүй. Коронавирусээс дэлхий нийт айж байна. Харин уг айдсаар дамжуулан хүн төрөлхтөн өөрсдийгөө хэн болохыг таних ёстой цаг иржээ. Вирусийн аюул, айдас дунд амьдрах энэ цаг үед хүн төрөлхтний уугуул сэтгэлгээний хүчийг харах боломжтой юм. Энэхүү цаг үеийн шалгуурт дэлхийн маш олон улс, орнууд унасан юм. Харин миний бодлоор Монгол унахгүй, цаашид ч хүчтэй байна. Тэд унах нь бүү хэл, өөрсдийгөө болгочихоод дэлхий нийтэд сэтгэлгээний “дархлаа”, урам зоригийг бэлэглэж байна. Хойд нутгийн нүүдэлчдийн орчин үеийн урлаг дэлхийд нөлөөлөх цаг иржээ.
| Нүүдэлчдийн орчин үеийн урлаг дэлхийд нөлөөлөх цаг иржээ |
|
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |