Үлийн цагаан оготноос эхлүүлээд хөдөө аж ахуйн хортон мэрэгчдийн тоо тоолгойг бууруулах чухал үүрэгтэй мануулын суурьших нутагт бэлчээрийн даац хэтэрсний улмаас жилээс жилд тоо толгой нь цөөрсөөр “мөхөл”-дөө тулжээ.
Эргэлт.мн мэдээллийн сайт “Тэд бидний тухай” буландаа олон улсын хэвлэл мэдээллийн сайт, агентлагуудад Монгол Улсын тухай бичсэн нийтлэлүүдийг хөрвүүлэн хүргэдэг билээ. Тэгвэл энэ удаагийн “Тэд бидний тухай” буландаа олон улсын Зэрлэг ан амьтдын нийгэмлэгийн монгол мануулын тоо толгой цоорч, “мөхөл”-ийн хэмжээнд ирсэн тухай ховордож болзошгүй ан амьтанд тулгарч буй асуудлыг хөндсөн, зэрлэг ан амьтны “TWS” баримтад тулгуурласан нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.

Гэрийн тэжээвэр мууртай ижил төстэй харагдах ч, бие, сүүлний уртаараа эрх ялгаатай, дугуй хүүхэн хараатай зэрлэг амьтныг мануул гэдэг. Үс нь босоо судал бүхий зосон улаан өнгөтэй ч, улирлаа даган өнгө нь өөрчлөгдөж байдаг нь Төв Азийн уулархаг бүсээр нутаглаж, амьдрахад нь тусалдаг.
Монгол Улс шиг мал аж ахуйгаа түлхүү хөгжүүлсэн нутагт бэлчээрийн бүсийн хортон мэрэгчдийн тоо толгойг бууруулах чухал үүрэг гүйцэтгэх мануулын нэг талаараа биеэ хамгаалах чадвар амьтан ч гэж хэлдэг. Нүд харанхуйлахаараа л өөрийгөө аюулгүй, харагдахгүй болчихсон шиг санадаг мануул Монголын малчин, гийчинтэй таарахаараа нүүрнийхээ урдуур аргал бариад зогсчихдог гэнэ.
Төв Азийн бүсэд Монголоос гадна цөөн хэдэн оронд байх мануул Монголын тал хээрийн бүсэд тэнүүчилж, тархац, суурьшлын зарим хэсэгтээ цоохор ирвэстэй нэг нутагтан болж амьдардаг байна. Италийн Флоренцийн их сургуулийн докторант Илариа Греко судалгааны багийнхантайгаа цоовор ирвэс ажиглаж байхдаа хэд хэдэн мануулын зураг даржээ. Тэгээд цоохор ирвэс ажиглахын зэрэгцээ Вашингтоны конвенц(CITES)-ийн II хавсралтад "олон улсын хэмжээнд ховордож болзошгүй" ангилалд бүртгэгдсэн мануулыг ажигласан судалгаагаа саяхан хэвлэгдсэн “TWS” сэтгүүлд хэвлүүлсэн байна.

Илариа Грекогийн судалгааны багийнхан 2015, 2017-2019 онуудад Монголын баруун бүсийн дөрвөн нутагт камер суурилуулж, түүнийхээ байршлыг жил бүр сольж тавьдаг байж. Улмаар дээрх хугацаанд 107 мануул илрүүлсэн байна. Харин бэлчээрийн бүс нутаг орчимд мануул олдоогүй тус судалгаанд “Мануул малаас зайлсхийдэг” гэх дүгнэлт болжээ.
Монголын Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац хэтэрч байгаа. Тэгвэл бэлчээрийн даац хэтэрсэнтэй холбоотойгоор ховордож болзошгүй мануул ч орон гэрээсээ дайжиж, амьдрах газаргүй болж байна. Италийн Флоренцийн их сургуулийн судалгааны багийн онцолсноор “Сүүлийн 20 жилд ноос ноолуурын эрэлт нэмэгдсэн нь монгол малчид малын тоо толгойгоо өсгөх шалтгаан болсон” гэнэ. Энэ асуудалд судлаач Илариа Греко “Олон улсын байгаль хамгаалах холбооноос мануулд маш бага анхаарал хандуулж байгаа нь мануулын тоо толгой цөөрөхөд хүргэж байна” гэсэн байна.

Монгол Улсын Ус цаг уур, байгаль орчны хүрээлэнгээс 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын тухай гаргасан мэдээлэлд тус улсын нийт бэлчээр нутгийн 40 гаруй хувьд бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн, 25 орчим хувьд нь 3-5 дахин хэтэрсэн, 20 орчимд хувьд нь олон дахин хэтэрсэн байгаа тухай мэдээлжээ.

Бэлчээрийн даац хэтрэлт, бэлчээрийн талхагдал нь эмзэг, нимгэн хөрстэй манай Монголын газар нутагт ган зудын давтамж улам ихсэж, цөлжилт нүүрлэхийн үндсэн шалтгаан болоод байна. Тодорхой нөхцөл, зүй тогтол, цаг хугацааны хэмнэлийн дагуу байгаль эх өөрийгөө нөхөн төлжүүлж, сэргэн амилж, эргээд үржил шимээ өгдөг жамтай. Байгалийн энэхүү зүй тогтол газрын хөрсний шим тэжээл, бэлчээр, ургамалд ч мөн адил хамаатай. Бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглана гэдэг хөрснөөс дээш цухуйсан ургамлын навч найлзуурыг нөхөн төлжих чадваргүй болтол нь идэж дуусган, улмаар ургамлын үндэс нь үхжиж, бүр мөсөн устана гэсэн үг.
Бэлчээрийн даац хэтэрсэн нутаг орны ургамал, хөрс хэрхэн доройтож, улам улмаар устаж үгүй болдог зүй тогтлыг эрдэмтэд тогтоожээ. Энэхүү зурганд үзүүлснээр бэлчээрийн ургамлын навчны ашиглалт 50 хүртэлх хувь байхад үндэсний гэмтэл бараг байхгүй, хамгийн ихдээ 2-4 хувь байгаа бол 50 хувиас давуулан ашиглаад ирэхээр үндэсний гэмтэл маш хурдацтай явагддаг байна. Үүнийг эрдэмтэд талын идээд талын байгальд нь үлдээх зарчим ч гэж бас нэрлэдэг. Уншигчид маань санаж байвал дунд сургуулийн ургамал зүйн хичээлд заадагчилан, хөрсний дээрх ургамал ногоо нь хөрсөн дэх ус чийгийн тусламжтайгаар нарны илч гэрэл, агаар дахь нүүрс хүчлийн хийг өөртөө шингээн нөхөн үржих шим тэжээлээ авдаг. Хэрвээ ургамлын навч найлзуурыг тасдаж гэмтээх явдал дээрх 50/50 харьцаанаас хэтэрвэл фотосинтезийн үзэгдэл явагдахаа больж, ургамал нь шим тэжээлээр дутагдан, хэсэгхэн хугацаанд үндэснийхээ суурь шимээр тэжээгдэх боловч, улмаар үндэс ёзоороо идэж дуусгаад үхжиж эхэлдэг байна.

Эсрэгээрээ, хөрснөөс цухуйж гарсан ургамлын зөвхөн 50 хувиас дээшгүйг малд идүүлж, үлдсэн 50 хувийг хөндөхгүй үлдээж чадвал ургамал нөхөн төлжих чадвараа хадгалсаар байдаг байна. Өөрөөр хэлбэл хөрс нь бүрхүүл ургамлын навч найлзуураар дамжуулан үржил шимээ авдаг, нөхөн төлждөг тул дээрх харьцааг баримтлах буюу бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй байх нь хөрсийг өөрийг нь хамгаална гэсэн үг юм.
Тийм учраас байгалийн хөрс, бэлчээр ургамлыг хамгаалах, бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй, талхагдуулахгүйн тулд хөрсний дээрх ургамлыг ашиглах зохистой харьцааг баримталж, малын тооны ачааллыг зохицуулахын чухлыг эрдэмтэд захиж хэлсээр байна.
Бэлчээрийн даац хэтрэлт сүүлийн 20 гаруй жилийн турш Монгол оронд үргэлжилсээр байна. Малчид ч өөрснөө малд идэмжтэй, тэжээллэг өвс ургамлын гарц, төрөл зүйл жил ирэх тусам буурсаар байгаа тухай хөдөө орон нутгийн малчид ам дамжин ярьж байна.

Олон улсын хэмжээнд мануулын арьсыг хантааз, пальтоны зах, малгай хийх зорилгоор худалдаалдаг учир хараа хяналтгүй ан болдог нь мануулын тоо толгой буурч байгаад нөлөөлдөг гэж үздэг. Үүний адил монголчууд ч мануулыг хууль бус, хулгайгаар агнадаг. Мануул агнасны зарим нь санамсаргүйгээр болдог бөгөөд монгол анчид мануулын тарвагатай андуурч, хүнсэндээ ашигласан тохиолдол ч байх аж.
Мануулын арьсыг үслэг эдлэл болгох, уламжлалт анагаах ухаанд мануулын гадарга өөхийг эмчилгээний зорилгоор хэрэглэдэг зэрэг нь мануул ховордох шалтгаан болж байв. Харин сүүлийн жилүүдэд Монголын нутагт дээрх зорилгоор мануулыг хууль бусаар агнах нь багассан талаар албаны хүмүүс мэдээлжээ.

Тэгвэл малчдын цацдаг химийн хорт бодис, хонины нохойноос үүдэн мануулын тоо толгой цөөрөх болсон байна. Нүүдэлчин мал аж ахуйтай монголчууд мал сүргээ дагуулан банхар нохой гаргах бөгөөд түүнийг нь хонины нохой гэнэ. Бэлчээрийн даацыг хэвийн хэмжээнд байлгаж, хөдөө аж ахуйд хортой мэрэгчдийн устгах үүрэгтэй мануул бэлчээрт ойрхон суурьших ч, сүргийг дагаж явах банхар нохойд бариулах тохиолдол байна. Мөн малчин өрхүүд мануулд найдахаа больж, үлийн цагаан оготно зэрэг мэрэгч амьтдын эсрэг “Бромадиолне” гэх химийн хорт бодис ашиглаж байгаад мануул ч дам өртөж, үрэгдэж байгаа юм. Мануулын гол хүнс нь бэлчээрийн мэрэгч амьтад бөгөөд мануул химийн хорт бодисонд хордсон мэрэгчдээр хооллож, үрэгдэж байгаа нь ховордлын шалтгаан болжээ.
Төв Азийн бүсдээ хамгийн олон мануултай байж болзошгүй гэдэг Монгол Улсад бэлчээрийн даац хэтэрч, мануулын “мөхөл” иржээ.

| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Мал аж ахуйн “хамгаалагч” мануулын сүрэг цөөрч, “мөхөл”-дөө ойртож байна |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |