Шинэ Английн Гэрэл зургийн сургуулийн 2004 оны төгсөлтийн үдэш. Финланд оюутан Арно Рафаэль Минккинэн микрофоны өмнө гарч ирээд амжилт, бүтэлгүйтлийн хоорондын ялгааг ойлгуулсан өөрийн бяцхан онолоо хуваалцжээ. Түүний төгсөлтийн үдэшлэг дээрээ хэлсэн бяцхан онолыг Хельсинкийн автобусны буудлын онол гэж нэрлэдэг.
Арно өөрийнх нь төрсөн хот болох Хельсинки хотын төвд том оврын автобусны буудал байдаг тухай тайлбарлан яриагаа эхэлжээ. Тэрбээр
"Хоёр ширхэг тавцан бүхий самбар үргэлж хотын төв хэсгийн талбайд байрладаг. Самбар бүр дээр тухайн буудлаас хөдөлж буй автобусны дугаарыг байрлуулсан тэмдэг байдаг. Автобусны дугаарыг 21, 71, 58, 33, 19 гэсэн маягаар уншиж болно. Автобус бүр хотоос гадагшаа нэг чиглэлд нэг километрээс багагүй зайд явж, замдаа автобусны зогсоолууд дээр зогсоно.

Одоо харин дахин зүйрлэвэл автобусны буудал бүр нэгэн гэрэл зурагчны амьдралын нэг жилийг төлөөлдөг гэж бодъё. Гурав дахь автобусны буудал нь түүний гурван жилийн гэрэл зургийн ажил, хөдөлмөрийг илэрхийлнэ гэсэн үг. За, тэр зөвхөн нүцгэн хүний зураг авах гэж гурван жил судалгаа хийж, ажилласан гэж үзье. Түүнийгээ 21 дүгээр автобус гэж дуудна.
Тэр гурван жилийн хөдөлмөрөө Бостон дахь Дүрслэх урлагийн музейд аваачиж өгөхөд куратор таныг Ирвинг Пенний нүцгэн зургуудыг мэддэг эсэхийг асууна. Ирвинг Пенний 71 дугаартай автобус аль хэдийнэ энэ шугамд яваад өнгөрсөн байж таарлаа. Эсвэл тэр зургаа Парис дахь галерей руу аваачихад тэрний зургийг Билл Брандт 58 дугаар автобустай адилхан гэх мэтээр сануулж хэлж байна. Харин тэр гайхаж, миний гурван жилийн турш хийж байсан зүйлийг бусад нь хэдийнэ хийчихсэн гэдгийг ойлгоно."
Энэ удаад тэр бас л маш олон сонголтоос “Би далайн эрэг дээр хэвтэж буй хүмүүсийн 8х10 хэмжээтэй камерын өнгөт зургийг гаргах болно" гэж хэлнэ. Тэр дахиад л үүнд амьдралынхаа гурван жилийг зарцуулахад хүмүүс түүнд “Та Ричард Мисрачийн бүтээлийг хараагүй юу” гэж хэллээ. Аль эсвэл далайн эрэг дээр найгаж буй хар цагаан 8х10 хэмжээтэй далдуу модны зураг байвал “Та Салли Манны бүтээлийг хараагүй гэж үү" гэцгээх болно.
"Тиймээс тэр дахин нэг удаа автобуснаас бууж, буцаж уралдан шинэ тавцан оллоо. Ингээд тэр үргэлж шинэ уран бүтээл гаргаж, үргэлж бусадтай харьцуулагдаж, бүтээлч амьдралаа үргэлжлүүлсээр л" гээд дуугаа хураав.

Арно Минккинэн хэсэг зогссоны дараа оюутнууд руу хараад “Харин одоо юу хийх вэ” гэж асуулаа. Хариуд нь нэг ч оюутан хариулахгүй байсанд Арно өөртөө “Энэ их энгийн” гэж хэлээд “Автобусандаа буцаад суу. Ямар ч новшийн автобус байсан буцаад суу. Учир нь хэрэв чи үүнийг хийсээр л байвал цаг хугацаа өнгөрөхөд чи өөрчлөлтийг харж эхэлнэ” гэжээ.
Тэрбээр үргэлжлүүлэн "Хельсинкээс автобуснууд бүгд нэг шугамаас хөдөлдөг. Гэхдээ хэсэг хугацааны дараа тэд бүгдээрээ салж өөрийн гэсэн өвөрмөц зорьсон газар руугаа чиглэнэ. 33 дугаар автобус гэнэт хойш явна. Баруун урд нь 19 дүгээр автобус хажуу тийш эргэнэ. Хэсэг хугацаанд 21, 71 дугаарын автобус хоёр бие биеэ дагалдаж байсан ч удалгүй сална. Энэ бол амьдрал.
Одоо та өөрийн ажил болон нөлөөлсөн зүйлийн хоорондын ялгааг илүү их гаргаж, бие даан ажиллаж эхэлнэ. Таны алсын хараа тэр цагаас л хөдлөх болно. Он жилүүд улиран одож, таны ажил бөөгнөрөх тусам шүүмжлэгчид таны ажил, бүтээлийг Салли Манн эсвэл Ральф Гибсон хоёроос юугаараа ялгаатай байгааг нь төдийлөн сонирхохгүй болно. Харин таны зүгээр л хийж байсан зүйл л жинхэнэ сонирхолтой болж эхэлнэ.

Үнэндээ та автобусны чиглэлийг бүхэлд нь өөрийн болгож авдаг. 20 жилийн өмнө хийсэн хувцасны чимэг, хэвлэмэл зургуудыг гэнэт дахин үнэлж, үнэ цэнийг нь харж, өндөр үнээр зарж эхэлдэг. Шугамын төгсгөлд автобус амарч, жолооч нь тамхи татах эсвэл аяга кофе ууж болох газар, тэр үед л ажил дуусна. Энэ нь таны уран бүтээлчийн карьерийн төгсгөл эсвэл таны амьдралын төгсгөл байж болох ч таны нийт бүтээмж одоо таны өмнө байгаа, эрт (гэгдэх) дуураймал, нээлт, оргил ба хөндий. Таны өвөрмөц алсын харааны тамга бүхий хаалтын шилдэг бүтээлүүд юм."
Арно “Яагаад гэж үү. Учир нь чи автобусанд үлдсэн” гэсэн юм.
Төгс эзэмших чадвар тууштай байхыг шаарддаг талаар хүмүүс байнга бичдэг. Үүнд нь давталт хийх, дундаж хурдаа сайжруулах, уйтгартай байдалд дурлах зэрэг санаа багтана. Энэ санаанууд нь маш чухал боловч Хельсинкийн автобусны буудлын онол нь тэдний үл тоомсорлодог зарим чухал нарийн зүйлийг илүү тодруулж, ялгахад тусалдаг.
-Тогтвортой байх нь амжилтад хүргэдэг гэж үү?
-Коллежийн оюутнуудыг бодъё. Тэд амьдралынхаа 10 мянга гаруй цагийг анги, тэнхимд өнгөрөөсөн байх. Өөрсөд рүү нь шидсэн мэдээлэл бүрийг тэд сурч, мэдэх мэргэжилтэн мөн гэж үү, огт үгүй. Хичээл дээр сонссон зүйлсийн ихэнх нь нэг их удалгүй мартагддаг.
Өдөр бүр компьютер дээр ажилладаг нэгнийг авч үзье. Хэрэв та олон жил ажилласан бол мэйл бичиж, хариулахад 10 мянга гаруй цаг зарцуулсан байж магад. Энэ бүх бичвэрийг бодоход танд дараагийн гайхалтай роман бичих ур чадвар үлдэх үү, тийм биш л байх.

Долоо хоног бүр биеийн тамирын заал руу явдаг хүнийг авч үзье л дээ. Олон хүн үүнийг маш удаан, бүр хэдэн арван жилийн турш хийж байна. Тэд элит түвшний тамирчин шиг болсон уу. Эсвэл тэд элит түвшний хүч чадалтай болсон гэж үү, үгүй.
Хельсинкийн автобусны буудлын онолын гол онцлог нь таныг зүгээр л илүү их ажил хийх бус харин дахин дахин нэг ажлаа хийн урагшлахыг уриалж байгаа түлхүүр юм.
| THE GUARDIAN: УТГА УЧИРТАЙ АМЬДРАХ АРГА БУЮУ "АВТОБУСНЫ БУУДЛЫН" ОНОЛ |
|
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |