• Өнөөдөр 2025-06-21

ХОВДЫН ЗАСАГ ДАРГААС ЭХЛЭЭД ЗАНГИАТАЙ БҮХНИЙГ “МОЭНКО” ХХК-ИЙН ХЯТАД ЭЗЭН “ЗАХИРЧ” БАЙНА

2025-06-11,   4154

     Улс төрийг “шуугиулж” буй Ухаа худагийн ордтой дүйх, цаашлаад Тавантолгой, Нарийн сухайтын ордод ч дөхөх асар баян нөөцтэй Хөшөөтийн ордыг эзэмшигч, Хятадын хөрөнгө оруулалттай “МоЭнКо” ХХК-ийн ноцтой баримтуудыг цувралаар дэлгэж буй. 
Өмнөх нийтлэлийг энд дарж уншаарай.
Тэгвэл энэ удаад “МоЭнКо” ХХК нь Ховд аймгийн удирдлагуудыг хэрхэн атгандаа оруулдаг, цаашлаад Ховд аймгийн байгалийн цогцолборт газрын дарга асны охин, Ховдын Засаг даргын Тамгын газрын даргын эгч, Ховдын Ерөнхий прокурор асны эхнэр, Ховдын Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч асны бэр, цагдаагийн хурандаагийн хадам дүү Х.Наранцэцэг гэгч нь “МоЭнКо” ХХК-ийн Ховд дахь үйл ажиллагааг хариуцсан менежерээр ажиллаж байгаа баримтыг дэлгэж байна. 

ХОВДЫН ЗАСАГ ДАРГА, ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА ХОЁР “МОЭНКО” ХХК-ИЙН НҮҮРСИЙГ ХЯТАД РУУ ЗӨӨДӨГ

       Хөшөөтийн уурхайг эзэмшигч “МоЭнКо” ХХК нь Ховд аймгийн Засаг даргатай гурван жил тутам гэрээ байгуулж, жил тутам гэрээгээ дүгнэдэг зохицуулалттай. Атал, Ховд аймгийн 90 гаруй мянган иргэний өмнөөс, тэр тусмаа төрийг төлөөлөн “МоЭнКо” ХХК-тай гэрээ байгуулж, гэрээний үүргээ биелүүлэхийг шахаж, шаардаж үүрэгтэй Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү хоёр хоёулаа “МоЭнКо” ХХК-ийн нүүрсийг Хятад руу зөөдөг “нүүрсчид”. 
 
Тухайлбал, 
 
       Ховдын Засаг дарга бөгөөд АН-ын дарга нь Морхын Амарсанаа гэж хүн бий. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн багын найз, Ховдын 10 жилийн 1990 оны төгсөлтийнхөн. Хожим нь, 2009 онд Б.Пүрэвдорж Ховд аймгийн АН-ын дарга болмогцоо М.Амарсанааг дэд даргаараа томилж дэргэдээ авсан. Тэр цагаас хойш М.Амарсанаа Ховд аймгийн АН-ын дэд даргаар ажиллаж, Б.Пүрэвдоржийн Ховд дахь төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэдэг болсон. 2023 онд Б.Пүрэвдорж М.Амарсанааг Ховд аймгийн АН-ын дарга болгож дэвшүүлсэн. Ингээд өнгөрөгч намар Ховдод АН ялалт байгуулж, улмаар М.Амарсанаа Ховд аймгийн Засаг дарга дарга болсон. 
 
Тэгвэл Ховдын Засаг дарга М.Амарсанаагийн “Хар нүх” ХХК, “Эрхэсийн жинчид” ХХК-иуд нь “МоЭнКо” ХХК-ийн Хөшөөтийн уурхайн нүүрсийг Хятад руу зөөдөг. Тэгээд болоогүй, Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаагийн ах М.Машлайн “Цаст алтайн жинчид” ХХК нь мөн л “МоЭнКо” ХХК-ийн Хөшөөтийн уурхайн нүүрсийг Хятад руу зөөдөг. 
       Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар Х.Баасанхүү ажилладаг. Төрийн албанд тамга барьж асан туршлагагүй Х.Баасанхүү гэгчийг өнгөрсөн нэгдүгээр сард Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа дуудаж авчраад, шууд Засаг даргын Тамгын газрынхаа даргаар томилсон. Ноцтой нь, Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү нь 2019 оноос хойш өөрийн “Эх газрын жинчид” ХХК-иараа “МоЭнКо” ХХК-ийн Хөшөөтийн уурхайн нүүрсийг Хятад руу зөөж байгаа “архаг нүүрсчин”. Тэгээд болоогүй, Х.Баасанхүүгийн эхнэр Р.Нямцэцэгийн “Ховд маралгуа” ХХК нь мөн л “МоЭнКо” ХХК-ийн Хөшөөтийн уурхайн нүүрсийг Хятад руу зөөдөг. Өөрөөр бол, Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа “МоЭнКо” ХХК-д нүүрсийг зөөдөг хамтрагч Х.Баасанхүүгээ Тамгын газрын даргаараа томилчихоод байгаа гэсэн үг. 
      Нэгтгэвэл, Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү хоёр нийт таван компаниар “МоЭнКо” ХХК-ийн нүүрсийг Хятад руу зөөж, халаасаа түнтийлгэдэг гэсэн үг. Тэгэхээр Засаг дарга М.Амарсанаа, Тамгын газрын дарга Х.Баасанхүү хоёр “МоЭнКо” ХХК-тай Ховд аймгийн 90 гаруй мянган иргэнд ашигтай гэрээ байгуулж, гэрээний үүргээ биелүүлэхийг шахаж шаардаж чадах уу. Хөшөөтийн уурхайд ажилладаг Ховдын голдуу 2600 ажилчны эрх ашгийг тэд хамгаалж чадах уу. Хойд хөршөөс цахилгаанаа авдаг Ховд аймагт цахилгаан станц барьж өгнө гэх амлалт өгч байж Хөшөөтийн ухах эрхээ авчихаад 10 гаруй жил мартагнуулж байгаа “МоЭнКо” ХХК-аас амлалтаа биелүүл гэж шаардаж чадах уу. Ховд аймгийн Дарви, Цэцэг сумдыг нүүрсний тоос, тортгоор булж байгаа “МоЭнКо” ХХК-ийг байгаль орчинд ээлтэй ажилла гэж шаардаж чадах уу. Хариулт нь, тэд чадахгүүй л болов уу. Харин ч эсрэгээрээ М.Амарсанаа, Х.Баасанхүү хоёр “МоЭнКо” ХХК-д сайн хандаж, тал засаж байж өөрсдийн “Хар нүх” ХХК, “Эрхэсийн жинчид” ХХК, “Цаст алтайн жинчид” ХХК, “Эх газрын жинчид” ХХК, “Ховд маралгуа” ХХК-иудаа ахиу нүүрс зөөж, түрийвчээ илүү түнтийлгэхийг бодно биз дээ. Товчхондоо, “МоЭнКо” ХХК-ийн эзэн Ло Лин Шин гэх Хятад эрх Ховдын Засаг дарга М.Амарсанаа, Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүүгээс эхлээд зангиатай бүхнийг нүүрсээр дамжуулан “захирч” байна. 

ХОВДЫН ЕРӨНИЙ ПРОКУРОР АСНЫ ЭХНЭР, ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮГЧ АСНЫ БЭР, ХУРАНДААГИЙН ХАДАМ ДҮҮ, ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН ЭГЧ, МЯНГАН УГАЛЗАТЫН НУРУУНЫ ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА АСНЫ ОХИН, “МОЭНКО” ХХК-ИЙН “ХАМГААЛАГЧ” Х.НАРАНЦЭЦЭГ

       Бид өмнөх дугаартаа, “МоЭнКо” ХХК-ийн эзэн Ло Лин Шин гэгч нь Ховдоос гаралтай УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдийг “МоЭнКо” ХХК-ийнхаа захирал, менежерээр томилж, улмаар “төрийн хамгаалалт” болгож ашигладаг шалгарсан аргатайг дурдсан. Жишээ нь, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн зөвлөх Х.Дэлгэрийн бэр Х.Отгонбаяр гэх эмэгтэй “МоЭнКо” ХХК-ийн Төр, олон нийт хариуцсан захирлаар томилогдон ажиллаж буй.
 
Энэ удаад илүү ноцтой жишээг танилцуулъя. Хөшөөтийн уурхайг эзэмшигч “МоЭнКо” ХХК-ийн Менежерийн албан тушаалд Х.Наранцэцэг гэх эмэгтэй ажилладаг. Гол нь, “МоЭнКо” ХХК-ийн Менежер Х.Наранцэцэг гэгч нь Ховд дахь төрийн албаны “Ургийн мод”-ны оройд нь залардаг нэгэн аж. 
Нэгдүгээрт, менежер Х.Наранцэцэгийн аав Ж.Хайсдаваа нь Ховд аймгийн “Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын захиргаа”-ны даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Гол нь “МоЭнКо” ХХК-ийн Хөшөөтийн уурхай нь Алтайн аргаль, янгирын цөм нутаг буюу Мянган угалзатын нурууны бүсэд байрладаг. “МоЭнКо” ХХК-ийн Хөшөөтийн уурхай нээгдэж, Булган боомт тийш засмал тавьж, нүүрс тээврийн автомашинууд өдөр шөнөгүй холхих болсноор Мянган угалзатын нурууны аргаль, янгир, ан амьтан дайжиж байна гэж Ховдынхон халаглаж, шүүмжилсээр ирсэн. Атал, “МоЭнКо” ХХК-ийн Хятад эзэн нь “Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын захиргаа”-ны даргаар олон жил ажилласан Ж.Хайсдаваагийн охин Х.Наранцэцэгийг “МоЭнКо” ХХК-ийн Менежер болгоод авчихсан байгаа юм. 
 
Хоёрдугаарт, менежер Х.Наранцэцэгийн төрсөн дүү нь эхэнд танилцуулсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, “МоЭнКо” ХХК-ийн нүүрсийг Хятад руу зөөдөг Х.Баасанхүү. Төсөөлөөд үзье. “МоЭнКо” ХХК болон Ховд аймгийн Засаг дарга хоорондын гэрээг дүгнэж хуралдахад ширээний нэг талд “МоЭнКо” ХХК-ийн Менежер Х.Наранцацаг, харин нөгөө талд нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, төрсөн дүү Х.Баасанхүү нь сууна гэсэн үг. Төрсөн дүү нь эгчийнхээ өөдөөс харж суугаад “МоЭнКо” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй байна гэж шаардлага тавих уу. 
 
Гуравдугаарт, менежер Х.Наранцэцэгийн нөхөр Б.Гантулга нь Ховд аймгийн Ерөнхий прокуророор ажиллаж байгаад 2023 онд албан тушаалаа өгсөн. 
Дөрөвдүгээрт, менежер Х.Наранцэцэгийн хадам ээж Д.Алимаа нь Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн Шүүгчээр ажиллаж байгаад 2020 онд тэтгэвэртээ суусан. 
 
Тавдугаарт, менежер Х.Наранцэцэгийн хадам ах Б.Ганзориг нь хурандаа, цагдаад өндөр албан тушаал хашиж байгаад тэтгэвэртээ суусан. 
 
      Товчхондоо, “МоЭнКо” ХХК-ийн Менежер Х.Наранцэцэг гэгч нь “Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа”-ны талаас ч, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас ч, Ховд аймгийн цагдаа, шүүх, прокурорын талаас ч “бүрэн хамгаалалт” болчихож байгаа юм. 
 
Үргэлжлэл бий...
 

ХОВДЫН ЗАСАГ ДАРГААС ЭХЛЭЭД ЗАНГИАТАЙ БҮХНИЙГ “МОЭНКО” ХХК-ИЙН ХЯТАД ЭЗЭН “ЗАХИРЧ” БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-11 21:04:36
    Зочин: ANUSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-23 22:26:11
    зочин: Ховдынхон уу кк баян хүнд нугасгүй хүмүүс юм чинь аргагүй аргагүй хэн байх нь хамаагүй гол нь баян л бол доль.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-23 01:06:50
    DR.UROLOGIST: IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL: [email protected]
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-22 15:54:57
    Зочин: SAWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-22 09:53:11
    Зочин: SAWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-22 09:19:29
    Ховдын иргэн: Урагийн модыг тайраач . Цэцэг сумынхан Ховдчууд тэмцээч . Уурхайг улс аваач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-22 09:05:52
    S: SEKSEER VANXANDI80955877BOOBN XXNO ANUSDI XUCHINDUULI
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188