-Хүндийн өргөлтийн 2025 оны УАШТ-ий эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 194 кг-ыг өргөж, спортын мастерын болзол биелүүлсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.

-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Оюунболдын Оюунжаргал гэдэг. Хүндийн өргөлтийн спортын мастер цолтой.
-Одоо хэдэн настай вэ?
-Одоо 22 настай.
-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат. Багануур дүүрэгт төрж өссөн.

-Бага нас нь хаана өнгөрсөн бэ?
-Багануур дүүрэгт сурж, өссөн. Зуны амралтаа харин Баяндэлгэр сумандаа өвөө, эмээ дээрээ өнгөрөөдөг байсан.
-Бага насныхаа хамгийн сайхан үеийг эргэн нэг дурсахгүй юу?
-Хүндийн өргөлтийн спортын хамгийн анхны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож алтан медаль авч байсан үе маань хамгийн дурсамжтай санагддаг. УАШТ-ээс алтан медаль хүртэхэд гэр бүлээрээ баярлаад л хамт хоолонд орж байснаа мартдаггүй.
.jpg)
-Одоо “Ээрмэл” клуб дээр хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?
-Одоо "Ээрмэл" клубийн дасгалжуулагч Д.Чинзориг багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа.
.jpg)
-Жүдо бөх, хүндийн өргөлт, гар барилдаан, пауэрлифтинг гээд хэдэн спортын төрлөөр хичээллэдэг юм бэ?
-Хамгийн анх хүндийн өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн. Өсвөрийн тамирчин байх үедээ жүдо бөх сонирхож дөрвөн жил хичээллээд, буцаад хүндийн өргөлтөөрөө хичээллэж байгаа. Хүндийн өргөлтийнхөө хажуугаар пауэрлифтингийн гараар таталтын тэмцээнүүдэд оролцдог.

-Одоо жүдо бөхөөрөө хичээллэж байгаа юу?
-Одоо жүдо бөхөөр хичээллэхээ больсон.
-Яагаад хүндийн өргөлтийн спортыг сонирхож хичээллэх болсон бэ?
-Манайх гэр бүлээрээ спортоор хичээллэдэг тамирчин хүмүүс бий. Би багаасаа ээжийгээ болон эгчийнхээ бэлтгэлд нь их дагаж явдаг байсан. Ээж, эгч, ах нарынхаа штанг өргөж байгааг нь, бэлтгэлээ хийхийг нь харах их гоё байдаг байсан юм. Тэгээд л нэг өдөр би ч бас төмөр, штангийг өргөж яагаад болохгүй гэж бодоод л бэлтгэл хийж эхэлсэн. Тэгэж л анх хүндийн өргөлтөөр хичээллэж эхэлсэн түүхтэй.

-Хүндийн өргөлтийн анхны багш нь хэн бэ?
-Багануур дүүргийн дасгалжуулагч Ж.Болдбаатар багшийнхаа шавь нь болж анх хүндийн өргөлтөөр хичээллэж эхэлсэн.
-Хүндийн өргөлтийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Хүндийн өргөлтийн спортоор анх хичээллэж эхэлснээс хойш 12 жил өнгөрсөн байна.

-Пауэрлифтингийн хүчний гурван төрлөөр хичээллэдэг үү. Аль нэгийг нь сонгож тэмцээнд ордог юм уу?
-Пауэрлифтингийн гурван төрлөөр тэмцээнд оролцдог. Мөн хэвтээ шахалтын төрлөөр ч тэмцээнд оролцдог. Пауэрлифтингийн Олон улсын хэмжээний мастер цолтой.
-Хүндийн өргөлт, пауэрлифтинг, гар барилдаан, жүдо бөхийн спортоор гаргасан амжилтуудаасаа сонирхуулахгүй юу?
-Хүндийн өргөлтөөр хүүхдийн спортын 5-р их наадмаас хүрэл, 6-р их наадмаас алтан медаль, Өсвөрийн төрөлдөө зургаан удаа улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл, залуучуудын төрөлд гурван удаа улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл, насанд хүрэгчдийн төрөлд дөрвөн удаа улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль авч байсан.
.jpg)
Жүдо бөхөөр өсвөр үеийн нэрэмжит тэмцээнүүдээс хүрэл медаль бий. Жүдо бөхийн өсвөр үеийн улсын аваргын багийн төрөлд хүрэл медаль авч байсан. Хэвтээ шахалтын Азийн аваргаас залуучуудын ангилалд алтан медаль, улсын аваргаас насанд хүрэгчдийн ангилалд мөнгө, залуучуудын ангилалд алтан медаль, пауэрлифтингийн насанд хүрэгчдийн улсын аваргаас дөрвөн удаа мөнгө, хүрэл медаль, залуучуудын ангилалд хоёр удаа улсын аварга болж байсан. Пауэрлифтингийн гараар таталтын насанд хүрэгчдийн хоёр удаагийн улсын аварга, бүх жингийн рекордыг эзэмшдэг.
-Цаашид аль төрлөөр нь голлож хичээллэх вэ?
-Цаашид хүндийн өргөлтөөрөө голлон хичээллэж олимп, тив, дэлхийн аваргад оролцож, амжилт гаргана гэж бодож яваа.
| О.ОЮУНЖАРГАЛ: Алтан медаль хүртэхэд гэр бүлээрээ баярлаад л хамт хоолонд орж байснаа мартдаггүй |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |