Хуучин хувцасны хогийн овоолго боллоо, Монгол Улс. Хямд хувцасны “эрлэг”-үүд боллоо, монголчууд. Хятадын чанаргүй бараа, Солонгос, Японы комиссын хувцас, АНУ-аас тив алхсаж ирсэн брэндийн шошготой хулхи бараанаас их “юм” энэ улсад алга. Эрээвэр хураавар ганц өмсөөд гандчих, хөлдөө углаад урагдчих хувцас, гутал хилээр гол шиг “урсаж” байна. Зогсоож байгаа ч хүн алга, шинжилж байгаа шинжээч ч ховор бололтой. Хүнсний араас хуучин, хямд хувцас Монгол Улсын хилийг дарж байна, үнэндээ.
БНСУ-ын иргэд нь өмсөхгүй, эзэндээ гологдсон, эдэлгээнээс гарсан гээд хуучин хувцсаа хогийн цэгт хаяж байхад монголчууд “гахай” болгоод улс руугаа ачуулж байна. Өөрөөр хэлбэл, солонгосчуудын хаясан хогийг эх орондоо авчраад “Эдэлгээ сайтай, оригнал, цэвэр арьсан, цэмбэгэр” гэж ангилаад зардаг хэсэг наймаачин бий. Хэрэглэгч нь аваад, худалдагч нь зараад сурсан гэсэн үг. Гэхдээ монголчууд солонгосчуудын хаясан комиссын хувцсыг хэдий хүртэл өмсөх вэ. Солонгосчуудын хуучирсан гэж хаясан, монголчуудын комиссын бараа гэж олзуурхсан хувцас нь эцэстээ Монгол Улсад л булшлагдаж байна. Аль ч улсын, хэн нь ч эдгээр хувцсыг дахиж Монгол Улсаас авахгүй. Монгол Улсын 21 аймгийн 365 сумын дугаар багийн хогийн цэгт хог болоод үлдэнэ. Гэхдээ ихэнх нь Улаанчулуут, Цагаандавааны хогийн цэгт илжирч, ялзраад хийсэж байгаа. Жилдээ Монгол Улсад хэчнээн зуун мянган тонн хувцас булагдаж, булшлагдаж байгаа нь тодорхойгүй. Хогийн овоолгот жиндээ хувь нэмэр оруулж байгаа хэсэг нь яах аргагүй Солонгос, Япон зэрэг орноос ирсэн комиссын бараа.
“Онлайн шоп”-ын балаг эцэст нь Монголын байгалийг бохирдуулж, хөрсийг үхжүүлж дуусах вий дээ. Саяхандаа, монголчууд “Тэмү” гэх цахим худалдаанаас 24 тэрбум төгрөгөөр бараа худалдаж авсан гэнэ. Үүнийх нь ихэнх нь хувцас, ээмэг, зүүлт байсныг холбогдох албаныхан тайлбарлаж байгаа.
Тодруулбал, энэ талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Сүүлийн жилүүдэд 50 мянга орчим онлайн бизнес эрхлэгч байнгын үйл ажиллагаа явуулж байна. Онлайн бизнес эрхлэгчид хүргэлтийн үйлчилгээгээр иргэдэд хүрч үйлчилдэг. Яг судалгаагаар өдөрт хот дотор 240 орчим сая төгрөг эргэлдэж байна. Үүнээс харахад, асар том зах зээл байна. Өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын “Тэмү” гэдэг дэлгүүр дээр хэдхэн сарын дотор монголчууд 24 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг захиалсан байна. Энэ салбар асар их нөөц боломжтой байна” гэж хэвлэлд ярьсан байна лээ. Цахимаар, шуудангаар ирж байгаа хувцас, бараа нь үнэндээ маргааш нь салаад унадаг, сувнерээс ч жижигхэн байгаа нь шүүмжлэл дагуулдаг. Ийм зүйлд л монгголчууд 24 тэрбумаа тушаачихсан гэсэн үг.
“Тэмү”-гийн хажуугаар БНХАУ-аас хямдхан бараа нийлүүлдэг “онлайн шоп”-уудын хэрэглээ хязгаар давжээ. Монголчууд үнэндээ хямд бараа, хувцсанд донтлоо. 1200 төгрөгийн пүүз, 2000 төгрөгт багтах хувцас, 5-10 мянган төгрөгийн цүнхэнд шуурч байна. Энэ хувцас Монголын стандартад нийцэж байгаа юу гэдэгт бид хариулт байлаа.
Хилээр оруулж ирж байгаа хүүхдийн болон хямд үнэтэй бараанаас материалын дээж авах ёстой хоёр ч байгууллагын учир мэдэх удирдлага руу утас цохилоо. Гаалийн төв лабораторийн удирдлага, хорио цээрийн байцаагч, шинжээчид нь Говийн бүсийн уулзалтад яваад, ойрын гурав хоногтоо хариулах боломжгүй юм байна. Харин Стандарт хэмжил зүйн газрын мэдэлд очсон Нийслэлийн лабораторийн дарга нь хариу өгдөггүй, өгөхөөрөө хувийн ажилтай байна гэж тайлбарлалаа. Ингээд бид энэ асуултад хариулт авч чадсангүй.
Томчуудаа байг гэхэд хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй хуучин, хямд хувцас өмсгөж байгаагаа монголчууд мэдэхгүй байна. Химийн орц найрлага нь хэтэрсэн, хуучин хувцсаа дахин боловсруулаад хямд үнэтэй хувцас үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгч улсуудын хогоо булшдаг газар нь болжээ. Хогийг нь булшилж, хөрсөө бохирдуулж байгаа хэрнээ монголчууд хэдэн зуун саяар нь мөнгө нь төлдөг тогтолцоо өрнөж байна.
| ХУУЧИН, ХЯМД ХУВЦАСНЫ ХОГИЙН ЦЭГ БОЛЛОО, МОНГОЛ УЛС |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |