• Өнөөдөр 2025-07-20

ТУРБИН НЬ ДЭЛБЭРЧ, ТЕХНИКИЙН ИНЖЕНЕР НЬ НАС БАРЖ, ТЭГ ЗОГСООД БУЙ “ДЦС-3” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ Л.ЭРХБААТАРЫН ГЭР БҮЛ 9.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ

2025-06-12,   12299

      Дөрөв хоногийн өмнө “ДЦС-3” ТӨХК-д осол гарч, дөч гаруйхан настай инженер амиа алдсан. Нэмээд, ослын улмаас “ДЦС-3” ТӨХК-ийн турбин генератор эргэн засагдахгүйгээр эвдэрч, тэг зогссон тул ирэх өвөл нийслэлчүүд дулаан, цахилгаангүй тэс хөлдөх аюулд орчихлоо гэж эл салбарын экспертүүд шогширч байна. Одоогоор хууль хяналтынхан хэргийг шалгаж байгаа бөгөөд амиа алдсан инженер залуу, ажиллагаагүй болсон турбин генераторын асуудалд хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна. 
 
Тэгвэл турбин нь дэлбэрч, техникийн инженер нь нас барж, тэг зогсоод буй “ДЦС-3” ТӨХК-ийн захирлаар Лэгцэгийн Эрхбаатар гэгч ажилладаг. Дөрвөн жилийн өмнө буюу 2021 оны наймдугаар сард “ДЦС-3” ТӨХК-ийн захирлын суудалд заларсан. Тухайн үед “ДЦС-3” ТӨХК-ийг төлөөлж ТУЗ-ийн дарга Ж.Батсуурь Л.Эрхбаатартай 17 хуудас Хөдөлмөрийн гэрээ байгуулж, “ДЦС-3” ТӨХК-ийн захирлаар томилсон байдаг. Гол нь, Л.Эрхбаатарын Хөдөлмөрийн гэрээний 3.2-т “Компанийн техник технологийг шинэчлэх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах үүрэгтэй” гэсэн заалт бий. Өөрөөр бол, “ДЦС-3” ТӨХК-д осол аваар гаргахгүй, аюулгүй ажиллагааг хангаж, ажилтнуудынхаа амь насыг хамгаалах нь Л.Эрхбаатарын гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг. Энэ үүргээ биелүүл гэж Л.Эрхбаатарт сард 7.7 сая төгрөгийн үндсэн цалин өгдөг. Нэмээд, жил тутам олон сая төгрөгийн урамшуулал ч өгдөг гэх. Атал “ДЦС-3” ТӨХК-д хүний амь эрсдэж, хөхөө өвлөөс өмнө амжиж засагдахааргүй асар том аваар гарчихлаа. Товчхондоо, үүсээд буй асуудалд хариуцлага хүлээх эхний хүн нь “ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар. Гэвч одоогоор Л.Эрхбаатар нуугдчихаад, албан тушаалтайгаа үлдэх арга сүвэгчилж яваа гэх. 
 
     Судлаад үзвэл, “ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар гэгч нь МАН-ын талаас УИХ-ын гишүүн Д.Батлут гэх том артай, гэр бүлээрээ эрчим хүчний төрийн өмчит компаниудад ажилладаг, гэр бүлээрээ эрчим хүчний салбарын тендерүүдийг түүдэг “том гар” ажээ. Тэгээд болоогүй, төрсөн дүү нь Улаанбаатар хотын зам засвараас, цаашлаад “Тавантолгой түлш” ХК-аас олон тэрбумыг “халаасалж” буй юм байна. 

“ДЦС-3” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ Л.ЭРХБААТАР, УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТЛУТ ХОЁРЫН ХАШААТААС ЭХЭЛСЭН ХОРШИЛ

      “ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар нь УИХ-ын гишүүн Д.Батлуттай нэг сумын, нэг голын, нас чацуу найз нь ажээ. Тодруулбал, “ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар, УИХ-ын гишүүн Д.Батлут хоёр 1974 онд Архангай аймгийн Хашаат суманд төрцгөөсөн. Д.Батлут нь дунд ангидаа Эрдэнэт рүү нүүж, Л.Эрхбаатар нь Хашаатдаа үлдсэн. Гэсэн ч хожим хоёулаа ШУТИС-ийн харьяа Технологийн сургуулийг төгсөж, хоёулаа цахилгааны инженер мэргэжилтэй болсон. Ингээд Д.Батлут нь “Эрдэнэт хивс”-ээс, Л.Эрхбаатар нь “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”-аас ажлын гараагаа эхэлсэн. Хашаатын уугуул найзууд Эрдэнэтийн суугуул болцгоосон гэсэн үг.
 
Сүүлд, 2016-2020 онд Д.Батлут Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын Захирагчаар, харин Л.Эрхбаатар Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд “Эрдэнэтийн цахилгаан станц” ТӨХК-ийн захирлаар ажилласан. Чухамдаа, Д.Батлут, Л.Эрхбаатар хоёр Эрдэнэтэд дөрвөн жил хоршиж “ноёрхсон”. Улмаар 2020 онд Д.Батлут УИХ-ын гишүүн болж, 2021 онд Л.Эрхбаатар Эрдэнэтээс Улаанбаатар руу татагдаж ирээд “ДЦС-3” ТӨХК-ийн захирлаар томилогдсон байдаг. Товчхондоо, “ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар гэгч нь УИХ-ын гишүүн Д.Батлуттай ухаан орсон цагаасаа хамт яваа найз нь гэж хэлж болох аж. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Д.Батлут найз Л.Эрхбаатарыг уснаас хуурай гаргаж, "ДСЦ-3" ТӨХК-ийн захирлын суудалд нь үлдээхээр МАН-ын удирдлагуудтайгаа "уулзаж" байж болзошгүй байна. 

ЭРЧИМ ХҮЧНИЙ КОМПАНИУД ДАХЬ Л.ЭРХБААТАРЫН ГЭР БҮЛИЙНХЭН

      “ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарын гэр бүлийнхэн эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудад ажиллацгааж буй. Тухайлбал, Л.Эрхбаатарын эхнэр Ч.Сарантуяа нь “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг. Тэгээд болоогүй, ЭХЯ-ны харьяа “Чойр-Сайншандын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл”-ийн Хяналт, шинжилгээний мэргэжилтнээр давхар ажилладаг. Л.Эрхбаатарын хүү Э.Булганхүү нь “Диспетчерийн үндэсний төв” ТӨХК-д Инженерийн албан тушаалтай. 
 
Харин Л.Эрхбаатарын төрсөн дүү Л.Энхцэцэг нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Ахлах нягтлан бодогчоор ажилладаг. Төрсөн ах Л.Энхбаатар нь Л.Эрхбаатарын удирдлага доор буюу “ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехийн машинч эргүүлээр ажилладаг. Өнгөрөгч хоёрдугаар сард Л.Эрхбаатар ах Л.Энхбаатарыгаа Алтан гадас одонд тодорхойлж шагнуулжээ. 

“ДЦС-3” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ Л.ЭРХБААТАРЫН БЭР Б.НЯМСҮРЭНГИЙН “ЭСБА” ХХК НЬ ЭРДЭНЭТ БОЛОН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТЕНДЕРҮҮДИЙГ ТОНШИЖ, БАРЬЦАА АХИУЛСААР БАЙНА

      “ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарын хүү, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХК-ийн инженер Э.Булганхүүгийн эхнэр Б.Нямсүрэн нь “ЭСБА” ХХК-ийг эзэмшдэг. Анх Л.Эрхбаатарын эхнэр Ч.Сарантуяа “ЭСБА” ХХК-ийг байгуулж, бэр Б.Нямсүрэндээ бэлэглэжээ. Анзаарвал, “ЭСБА” гэдэг нь Л.Эрхбаатар, түүний эхнэр, хүүхдүүдийнх нь нэрний эхний үсгийн товчлол юм.  
 
Тэгвэл Л.Эрхбаатарын бэр Б.Нямсүрэнгийн “ЭСБА” ХХК нь эрчим хүчний салбарын тендерүүдийг тоншиж, эхлээд 40, 50 сая тендерээр дасгаж, араас нь 100, 200 сая тендер болгож барьцаа ахиулан “даварсаар” буй ажээ. Жишээ нь, 
  • “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-д Ган хоолой нийлүүлэх 101 сая төгрөгийн тендер
  • “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д Аваар бүртгэх АУРА-07 төхөөрөмж нийлүүлэх 260 сая төгрөгийн тендер
  • “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д Трансформаторын коэффициент тодорхойлох зөөврийн төхөөрөмж нийлүүлэх 45.0 сая төгрөгийн тендер
  • Орхон аймгийн Кабелийн шугамыг шинэчлэх 88.5 сая төгрөгийн тендер
  • Орхон аймгийн Хөтөлд 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах шуга тавих 98.5 сая төгрөгийн тендер
  • Орхон аймагт 6/0.4 кВ-ын ЦДАШ тавих 53.3 сая төгрөгийн тендер
  • Орхон аймагт 0.22кВ-ын ЦДАШ тавих 80.0 сая төгрөгийн тендер
  • Орхон аймагт Гэрэлтүүлэг хийх 50.0 сая төгрөгийн тендер зэрэгт шалгарсан байна. 

“ДЦС-3” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ Л.ЭРХБААТАРЫН ТӨРСӨН ДҮҮ, “УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧ Л.ЭНХЦЭЦЭГ ХОТЫН ТӨВИЙН ГУДАМЖ, ТАЛБАЙГ 3.9 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТОХИЖУУЛЖ БАЙНА

     “ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарын төрсөн дүү, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Ахлах нягтлан бодогч Л.Энхцэцэг нь нөхөр Алтангэрэлийн Батхуягийн хамт “Сантбаян бэрх” ХХК-ийг эзэмшдэг. Тэгвэл “Сант баян бэрх” ХХК нь 2024, 2025 онд нийт 8.9 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ. 
 
Тухайлбал, 2025 онд
  • Улаанбаатар хотын төв буюу Бага тойруугийн явган хүний зам, талбайг тохижуулах 3.9 тэрбум төгрөгийн тендер
  • ХУД-ийн 20-р хороо, Чингисийн өргөн чөлөөнөөс Үйлдвэрийн цагаан хаалга хүртэл авто замыг засварлах 896 сая төгрөгийн тендерт шалгарсан. 
Харин өнгөрөгч 2024 онд 
  • БЗД-ийн 37-р хороонд 0.6 км зам тавих 1.8 тэрбум төгрөгийн тендер
  • “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн шороон замыг хатуу хучилтаар солих 1.8 тэрбум төгрөгийн тендер
  • “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн талбайг засах 300 сая төгрөгийн тендер
  • ХУД-ийн 8-р хороо, Яармагийн дэнжид автобусны буудал байгуулах 300 сая төгрөгийн тендерт тус тус шалгарсан байна. 
      Уг нь “ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарын төрсөн дүү Л.Энхцэцэг, хүргэн А.Батхуяг хоёр нь “Сант баян бэрх” ХХК-аараа хувийн хотхон доторх явган хүний зам мэтийн жижиг сажигхан ажил гүйцэтгэдэг байсан. Гэтэл гэнэт 2024 оноос төрийн тендерүүдийг түүдэг болж, 8.9 тэрбум төгрөгийн тендер авчихсан байгаа юм. 
Тайлбар: "ДЦС-3" ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарын дүү Л.Энхцэцэг, хүргэн А.Батхуяг
       Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2-т "Төрийн өмчит компанийн захирал, түүний хамаарал бүхий этгээд нь төрөөс тендер авч болохгүй" гэсэн заалттай. Энэ хуулийн 3.1.5-д “Хамаарал бүхий этгээд гэдэг нь тухайн захирлын эхнэр, хүүхэд, төрсөн ах, эгч, дүүг хэлнэ” гэж тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл, “ДЦС-3” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар, түүний хүүгийн эхнэр Б.Нямсүрэн, төрсөн дүү Л.Энхцэцэг хоёр нь төрөөс тендер авч болохгүй, хуулиар хориотой гэсэн үг. Гэтэл нийлээд 9.7 тэрбум төгрөгийн тендер төрөөс авчихсан байна.  
 
Бид дараагийн дугаартаа, “ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарын илүү ноцтой баримтууд буюу эрх мэдэл, албан тушаалаа ашигласан “ДЦС-3” ТӨХК дахь хууль бус томилгоонуудыг танилцуулах болно.  Өөрөөр бол, “ДСЦ-3” ТӨХК-д хариуцлага алдагдсан үндсэн шалтгаан нь Л.Эрхбаатарын томилгооноос үүдэлтэй гэж хэлж болно. Түүний “ДЦС-3” ТӨХК-д авчирсан тойрон хүрээлэгчдийн жагсаалт “ДЦС-3” ТӨХК-ийн Ерөнхий инженер Н.Чимэддорж, Дотоод хяналтын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнэ, Дотоод аудитор Д.Алтанмядаг, “ДЦС-3” ТӨХК-ийн Худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтан М.Ууганбаяр гээд цааш хөвөрч байна. 
 
ТУРБИН НЬ ДЭЛБЭРЧ, ТЕХНИКИЙН ИНЖЕНЕР НЬ НАС БАРЖ, ТЭГ ЗОГСООД БУЙ “ДЦС-3” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ Л.ЭРХБААТАРЫН ГЭР БҮЛ 9.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 85
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-22 16:28:16
    0к0: Батлутын шалгах байтал яагаад сайд болгочихвол. ЕРӨНХИЙ САЙДЫН АЖЛЫН АЛБА ҮҮНИЙГ ШАЛГАЖ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-22 16:28:15

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-22 16:28:14

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-22 16:28:13

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-22 16:28:12
    0к0: Батлутын шалгах байтал яагаад сайд болгочихвол. ЕРӨНХИЙ САЙДЫН АЖЛЫН АЛБА ҮҮНИЙГ ШАЛГАЖ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-20 10:02:41
    Болор маа: Төрийн өмчит кампанд эхнэр нөхөр ахан дүүсээрээ шургалан орчоод засварын тендер энэ тэрийг хийх нэрэээр авч бсан энэ хүмүүстэй энэ хүмүүстэй хариуцлага тооц засвар үйлчилгээний хооронд хэдэн жилийн дараа дахин хийх ёстой гээд л асуудал ярих юм их бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-20 09:57:20
    Болор маа: Төрийн өмчит кампанд эхнэр нөхөр ахан дүүсээрээ шургалан орчоод засварын тендер энэ тэрийг хийх нэрэээр авч бсан энэ хүмүүстэй энэ хүмүүстэй хариуцлага тооц засвар үйлчилгээний хооронд хэдэн жилийн дараа дахин хийх ёстой гээд л асуудал ярих юм их бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-20 09:57:18
    Болор маа: Төрийн өмчит кампанд эхнэр нөхөр ахан дүүсээрээ шургалан орчоод засварын тендер энэ тэрийг хийх нэрэээр авч бсан энэ хүмүүстэй энэ хүмүүстэй хариуцлага тооц засвар үйлчилгээний хооронд хэдэн жилийн дараа дахин хийх ёстой гээд л асуудал ярих юм их бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-20 09:56:02
    Болор маа: Төрийн өмчит кампанд эхнэр нөхөр ахан дүүсээрээ шургалан орчоод засварын тендер энэ тэрийг хийх нэрэээр авч бсан энэ хүмүүстэй энэ хүмүүстэй хариуцлага тооц засвар үйлчилгээний хооронд хэдэн жилийн дараа дахин хийх ёстой гээд л асуудал ярих юм их бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-15 20:20:40
    Баадай: Бурханаар андгайлья. Ямар ч турбин гэмтэл гарсан бол хэд хэдэн шинж тэмгүүд хэмжүүрүүд нь мэдээлдэг гэтэл үүнийг анзаараагүй байна гэж байхгүй. зүгээр хажууд нь сонсоход л мэдэгддэг. Одоо улс орон хямралд орох гээд байдаг энэ станцын даргыг шүүмээр байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-15 20:13:45
    Баадай: Ер нь энэ дарга л хамаг юмаа нуух гэж дэлбэлсэн дээ. 3-р станц ажиллах хүчингүй болсон нь мөн л энэ даргын шуналын гайгаас дэлбэрхээс өмнө заавал үзүүлэлтүүд нь ойлгомжтой байдаг тэр хянаж байдаг хэмжүүрийнхэн нь гэж лаларын эрх мэдлын төлөө найзаа золиосолсон новшийн залуучуудаас л болсон өөр яады
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-15 20:11:07
    Баадай: Ер нь энэ дарга л хамаг юмаа нуух гэж дэлбэлсэн дээ. 3-р станц ажиллах хүчингүй болсон нь мөн л энэ даргын шуналын гайгаас дэлбэрхээс өмнө заавал үзүүлэлтүүд нь ойлгомжтой байдаг тэр хянаж байдаг хэмжүүрийнхэн нь гэж лаларын эрх мэдлын төлөө найзаа золиосолсон новшийн залуучуудаас л болсон өөр яады
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-15 08:12:35
    Зочин: Төрийн албны бүх шатанд маш сайн шалгалт оруулах хэрэгтэй Энэ хулгайч нараас их юм гарнадаа Үндэслэлгүй хөрөнгөжсөн хулгайч нар энд далай далай АТГ ажилаа хий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-15 00:36:53
    Иргэн: Энэ батлут гэгч чинь тун худалч зальтай эвгүй л гар даа. Эрдэнэтэд дураар дургиж дандаа өөрийн хамаарал нутаг нуга суганы үс далдаакуудуудаа тохоон томилж арга заль булхайгаа хамгаалуулсан гэмт хэрэгтэн юм шүү. Юу л дуулдуулах бол доо энэ бузар! Эрдэнэтэд Энэ бузарын гар дүрээгүй юм байхгүй. Шуналт бузар даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-14 22:17:53
    Зочин: Албан ажилаа хийж яваад хүн нас барсан байхад албан тушаалдаа зууралдаад байх юм. Хийж чаддаг хүмүүст нь зайгаа тавьж өгөөд зайлаачээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-14 20:23:50
    Зочин: Монголын эрчим хүчний салбар ганц энэ айлын гарт орчихсон юм байна шүү дээ Шинэ ерөнхий сайд бол шинээр томилогдох салбарын сайд нь энэ нөхрийг гэр бүлээр нь буулгах ёстой шүү. Монгол Африк биш шүү. АТГ энэ нөхрийг хань хамсаатантай нь шалгах нь зөв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-14 17:35:44
    Зохиолч Л. Пүрэвдорж : Энэ бүхэн нь хөдөлгүүр дэлбэрэхэд ямар холбогдолтой юм бол? Ослын үнэн учрыг олох, нийтэд мэдээлэхэд саад болохгүй юү? Энэ зүгээр нэг техникийн осол биш байвал яах вэ? Яг иймэрхүү хэрэг явдал Европын олон оронд гарч, гэмтнийг нь мэдээлсээр л байгаа шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-14 15:07:29
    Хяналт: Ер ИТА мэдлэг боловсрол тааруухан,хяналтгүй болсон,зогсолтын технологийн горимыг баримтлаагүй, давхар хяналтгүй болсон,дарга нар ажилдаа орохоо больсон, тендерт хамаг анхаарал төвлөрөөд ажилдаа орохоор больжээ.Хуучин дарга нь ажлаа 10 хуруу шигээ л мэддэг байжээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-14 09:23:39
    Зочин: Яасан их шунал вэ ийм балай шуналтангуудыг нэн даруй зайлуул
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-14 08:31:57
    Ганболд : Цэнгүүн Лодой Доржханд ханд мэтийн хог шаарнууд Эрчим хүчний РЕФОРМ бол эхлээд энэ мэт луйварчингуудаа шалгаж санхүүрүү аудитын шалгалт оруулах ёстой байсан тэр генератор хужаа гэсэн тэгэхээр тэрийг мэдээж хог шаарнууд шахсан байж таараа шалгаж хариуцлага тооцох учиртай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-14 08:20:45
    Зочин: Чиглэлийн хууль хяналтын байгууллагууд шууд аваад шалгаач бэлэн хэргүүд газраар нэг хөглөрч байнашүүдээ, юу хийгээд байнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-12 13:25:19
    Wolf: Bugdiin shalgaad shorond ni hii
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-12 13:18:43
    Хаан: ДЦС3ТӨХК-аас гаралтай хүмүүс ийм их хулгайч нар байдаг юм уу? ДЦС4ТӨХК- ийн захирал Төмөрхуяг бас яалгаа байхгүй адилхан хүн манай станцд ирээд идэхийг нэг үзүүлж байна бас Эрхбаатартай адил шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-12 13:07:15
    ЭХний ахмад ажилтан: ЭХНЭРТЭЙ БОЛ ЭХНЭР НЬ ЭРХБААТАР ЗАЛУУ ОХИДЫГ АЖЛЫН ХИЙЛГЭХГҮЙ, БЭЛГИЙН ДАРАМТАНД ОРУУЛЖ АЖЛААС ГАРАХ БАЙДАЛ ОЛОН ОХИДОД ҮЗҮҮЛСЭН ШАР СЭМЖИЛСЭН ХӨГШИН ЭР МӨН АЖЛЫН ЦАГААР БУУДАЛД БААРАНД ОХИДЫГ ДУУДДАГ ИЙМ БАЛАЙ НОВШ МАНАЙ САЛБАРТ АЖИЛЛАХ НЭР ХҮНД БАЙНА УУ ЭХЯ АНХААРАЛДАА АВААРАЙ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-12 11:39:22
    zochin: Odoo ene huniig avilgaltai temtseh gazart ug. Shorond hii
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-12 11:37:15
    her: Эрхбаатар нь 2022 онд Хасу Эрчим ХХК аас 100 саяын авилга авч байгаад үйлдэл дээрээ баригдсанч АТГ хамгаалаад үлдсэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-12 11:15:10
    Bold o : Энийг уншаад нээрээ бид, би улны амьдралтай юм байна...улны гэдгийг зөвшөөрдөггүй байсийн өөрийгөө улны амьдралтай гэдгээ зөвшөөрлөө МАН ыхан нээрээ мангасууд юм байна...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-12 10:21:52
    Зочин: ANUSDI BOOW XXNO VANXANDI SEKSEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-11 19:36:53
    Зочин : Эдгээр хүмүүсийн эсрэг жагсах тэнхээ бн уу, мундаг ардууд аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-09 08:36:22
    Ц: Өө.яанаа.ийм аймаар идэээд бгаамдаа.өвөл гал алдах болоод б.а.ах дүүгээрээ ингэж идэх хэвийн үзэгдэл болж б.а..хотыг тоггүй болгосны хариуцлагыг хүлээх ёстой. Энэ авилга буурахгүй юм б.ашдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-09 08:07:42
    Р. Давааням /ТУ-ын доктор /: Эрхбаатар гэгч Эрдэнэт ДЦС-ын захиралын алба хашиж байхдаа ШУТИС-ийн ЭХС-д магистр хамгаалж байхыг нь мэдэх юм. Өөрийнх нь ярьсан юмнаас тодруулаад асуухад юу ч мэдэхгүй махан толгой гэдэг нь тод харагдаж байсаныг санаж бна. Ийм ажлаа мэдэхгүй юмнууд МАН-ыг дагаж улсын үйлдвэрийн газруудад шигдсэн нь уг аваарь гарах үндсэн шалтгаан болсон нь гарцаагүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-08 23:12:56
    Цэцэг: Архангайн Тэмүүлэн ч бас хамаатай л юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-08 09:58:34
    Зочин: DYRTAI SEKSEER VANXANDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-08 09:40:30
    zochin: Turiin umchiig ch samarch duussan humuus b na
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-08 09:40:28
    zochin: Turiin umchiig ch samarch duussan humuus b na
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-08 09:40:27
    zochin: Turiin umchiig ch samarch duussan humuus b na
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-08 06:41:44
    Дорж : Дээд дунд албан тушаалын ийм заваан замыг хааж, улс орныхоо хөгжлийн төлөө ажилладаг болгомоор юм. Үүнийг ганцхан хатуу чанга хууль хяналтын дор хийж чадна. Өөрөөр хэлбэл авилга,албан тушаалын гэмт хэргийг хатуу чанга,цаазаар аваачдаг болговол шууд зогсоох бүрэн боломжтой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-08 06:41:43
    Дорж : Дээд дунд албан тушаалын ийм заваан замыг хааж, улс орныхоо хөгжлийн төлөө ажилладаг болгомоор юм. Үүнийг ганцхан хатуу чанга хууль хяналтын дор хийж чадна. Өөрөөр хэлбэл авилга,албан тушаалын гэмт хэргийг хатуу чанга,цаазаар аваачдаг болговол шууд зогсоох бүрэн боломжтой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-08 06:01:59
    Нэргүй: Энхбаатар гэж эрхэлж өгдөг баагий бна өө идсэн ууснаа шалгуулаад шорондоо оруул таарна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-08 06:01:58
    Нэргүй: Энхбаатар гэж эрхэлж өгдөг баагий бна өө идсэн ууснаа шалгуулаад шорондоо оруул таарна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-08 01:30:08
    Зочин : Ажилдаа биш ар гэрийн компанидаа их анхаарал хандуулсан улмаас энэ осол гарчээ . Үг дуугүй зайлуулах хэрэгтэй нийгмийн шаар юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-07 22:06:41
    Иргэн: Нөгөө Эрдэнэтийн муу нэрт Батлут шив дээ!!! Энэ албин ганцаараа ДЦС мэддэг гэж ч юу байх вэ!!! Хүрэлсүхийн сугны үс шүү дээ!!! Хүрэлсүх Батлут хоёр боловсролын хувьд адилхан мааруухан хоёр!!! Харин зальжин, хулих,хулгайчийн хувьд ганзага нийлдэг хоёр!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-07 22:02:03
    Иргэн : Сайн судалсан бн! Гэхдээ Батлутыг ТИС- төгссөн гэдэг нь худлаа шүү 10- ангиа муу төгсөж Эрдэнэт Хивсний үйлдвэрт ачигчаар ажиллаж байгаад 1990- оны замбраагүй дипломын үед диплом худалдаж авсан нь үнэн юмаа иргэдээ!!! Цөвүүн цагийн улс төрийн албин хүмүүсийн нэг!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-07 22:01:29
    Иргэн : Сайн судалсан бн! Гэхдээ Батлутыг ТИС- төгссөн гэдэг нь худлаа шүү 10- ангиа муу төгсөж Эрдэнэт Хивсний үйлдвэрт ачигчаар ажиллаж байгаад 1990- оны замбраагүй дипломын үед диплом худалдаж авсан нь үнэн юмаа иргэдээ!!! Цөвүүн цагийн улс төрийн албин хүмүүсийн нэг!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-07 16:45:11
    инженер: Чойжоо Тавинбэх хоёр их хамгаалаад эрхлүүлээд байдаг юм учиртай байж. Эрчим хүчний салбар өөдийн нар үзэхгүй нээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-07 16:45:11
    инженер: Чойжоо Тавинбэх хоёр их хамгаалаад эрхлүүлээд байдаг юм учиртай байж. Эрчим хүчний салбар өөдийн нар үзэхгүй нээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-07 14:40:19
    Зочин: Зулайд нь бохир хүн гарчихсан салбар ч бай, улс гүрэн ч бай их хэмжээний хохирол амсаж гэмгүй ард түмэнд зовлон тарчлаан болон самардаг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-07 10:38:08
    Зочин: Олон жил үргэлжилж олон дарсыг тэжээсэн буянтай газар.бүгдийг шоронд хийж хөрөнгийг хурааж станц барих мөнгө гаргах нь хамгийн зөв хувилбар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-07 10:32:29
    зочин: ямар дэндүү даварсан ой гутам амьтан бэ. Ажлаа биш ар гэр амраг садангуудаа тэтгэсэн сүлжээ байгуулж, ДЦС-3 бүр орхигджээ. Хөөөөрхий, аюул дунд ажиллаж байгаа ажилчид, амь эрсэдсэн залуу. Энэ новш Эрхбаатарын бүх сүлжээ саданг ажлаас халж, өөрт нь хүний амьтай холбоотойгоор ял өгөх ёстой. Энэ чухал салбарт ийм хариуцлагагүй хүйтэн сэтгэлээр хандаж болно гэж үү Батлут Солонгос өвөө чи наадхаа чирээд хамт далд ор, чамайг ийм хөгийн ашиг хуваалцагч арчаагүй амьтан гэж бодсонгүй . Бас албан тушаалтай нь авч үлдэх гэж хөөцөлдөөд ч гэх шиг. Ёстой нооргийн жагсаалыг дахиулж та нарыг буулганаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-07 10:25:58
    З: Эд нараас турбиныг авахуулж ажилд оруулан, хүн алсны учир эрүүгийн хэрэг үүсгэх ёстой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-07 08:36:25
    Өвөө: Чойжилсүрэн Доржханд АМАРТҮВШИН ЭРХБААТАР ТҮҮНИЙ ГЭР БҮЛИЙНХАМТАРСАН ХУЛГАЙЧ НАРЫГ ШАЛГААД БАЙХ ГАЗАРТ НЬ ОЛОН ЖИЛЭЭР ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ МУУСАЙН ХУЛГАЙЧ НАРААС БОЛЖ ХАЙРАН ЧАДАЛТАЙ ИНЖНЁР А ИА АЛДАВ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-07 05:46:31
    Ганбаа: Дандаа чанаргүй төхөөрөмж шахсаар байгаад өөрөө л баяжаад .станц нь дэлбэрчээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-06 21:34:43
    Ням: ДЦС-3, ДЦС-4 гээд бүх станцын удирдлагууд бүгд л маф болчихсон ажилладаг шүү дээ. Зах зээлийн үнээс 4-5 дахин өндөр үнээр шахлаг . АУдит хийлээ л гэнэ. Үүнийг ч мэдэхгүй аудит хийдэг гэхээр ямар хэмжээгээр маф болсон нь тодорхой. Шалгаад дэлгээд байгаарай. Ийм л байхад эрчим хүчний салбар яаж өөдлөх вэ дээ. Гал голомтруугаа ус цацсан муу ёрын амьтад
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-06 21:34:40
    Ням: ДЦС-3, ДЦС-4 гээд бүх станцын удирдлагууд бүгд л маф болчихсон ажилладаг шүү дээ. Зах зээлийн үнээс 4-5 дахин өндөр үнээр шахлаг . АУдит хийлээ л гэнэ. Үүнийг ч мэдэхгүй аудит хийдэг гэхээр ямар хэмжээгээр маф болсон нь тодорхой. Шалгаад дэлгээд байгаарай. Ийм л байхад эрчим хүчний салбар яаж өөдлөх вэ дээ. Гал голомтруугаа ус цацсан муу ёрын амьтад
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-06 21:34:10
    зочин: АЭдгээр хүмүүс тэц.ийн ажилёдыг дарамталж цалин хасдаг авилга авдаг хэцүү 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-06 21:20:20
    Зочин: Ийм байдлаас болж иргэд алдагдалтай ажилладаг гэх эрхмүүдийн идэх уухыг залгуулах гэж дулаан.цахилгааны төлбөрийг нэмэгдэлтэйгээр төлж барагдуулж байдаг шүүдээ гэдгийг тухайн салбарт ажиллаж байсан хүний хувьд тодорхой мэдэж байнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-06 21:02:38
    Төв: ЮУ Ч ХЭЛЭХЭВ ДЭЭ ТӨРИЙН СҮЛД ӨРШӨӨ.БҮГД Л АВИЛГА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-06 17:43:08
    Эрдэнэ : Арай дэндүү !!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-06 15:25:13
    иргэн: Энэ Батлут ёстой бүтэхгүй нөхөр. Мулгуу юм дандаа ярина. Ах дүүгээрээ тендэр хусна. Бодвол намдаа ахиухан хандив барьдаг болоод л энд ороод ирсэн байх.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-06 15:08:36
    Зочин : Заваарсан шуналтай ахан дүүс гээч вэ.үхэхдээ аваад явах бий вий.үйлийн үр гэж байдаг шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-06 13:53:27
    Авлигын загалмай Тавинбэхийн хүн ш дээ: Томилсон Тавинбэх авлигачийнхаа гар хөл болж тендерүүдийг нь зохицуулж өгөөд хариу бэлэг барьдаг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-06 13:08:43
    зочин: Иргэн бүр а/ сургуульд сурч, төгсөөд заавал нийгэмдээ ажил хийж, хийсэн ажлынхаа цалинг л авч иргэд нь үндсэндээ ижил түвшинд амьдардаг социалист нийгэм, эсвэл хэзээ, хаана, ямар нь тодорхойгүй сургууль төгссөн, төгсөөгүй нь ч тодорхой бус, бүүр сурч мэдлэг чадвар эзэмшээгүй, заавал нийгэмдээ бус хэнд, хаана ч, ямар ч хамаагүй ажил "түүний дотор нийгмээс, бусад этгээд, хүмүүсээс хулгай, луйвар" хийж хэмжээ хязгаар, эх үүсвэр нь тодорхойгүй мөнгө, хөрөнгө олж, ямар ч хяналт, тооцоо үгүйгээр хэрэглэн явж болдог, хүн амын цөөнх нэг хэсэгхэн нь асар их хөрөнгөтэй, үлдсэн нь ажилгүй ядуус, маш бага орлоготой хүн амын олонх бүхий "ардчилсан" гэгдэх нийгэм - энэ хоёрын аль нь өнөөгийн Монголд зөв бэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-06 13:04:51
    зочин: пэээээ аалзны тор чинь утгаараа энд байна шдээ. Архангай хашаат гэсэн үү өөлдүүд юм байна л даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-06 12:45:09
    Irgen: Songood l bai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-06 11:57:02
    Иргэн : Дарга нар идэж уугаад байгууллага нь миарч хамаг юм нь хуучраад мараалын элэгдэлд орж хүний амь аваад иргэд нь маш өндөр төлбөр төлөөд л бдаг тэрүүгээр зөвхөн удирдлагууд баяждаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-06 11:25:52
    Иргэн: аЛДАГ ЮМ БАЙНА.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-06 11:15:26
    Сараа: Ийм л хүмүүс МАН намаас ингэж лифтэнд суугаад пуужинддаг байна . Гэтэл үнэхээр боловсролтой чадалтай үнэнч хүмүүс эд нарын бузар булай хулгай луйварт тоосонд дарагдаад л сууж байх юм .. нөгөө ардчилсан зарчим өрсөлдөөн мэтгэлцээнгүй зөвхөн хулгай луй.арын л ертөнц болжээ Улс оронг ийм хүмүүс удирдаг гэж бодохоор ккк ойлгомжтой данх нь гачигар . Нөгөөх нь ачигч кккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-06 11:11:03
    Доржоо: Батлут эрдэнэт хивс компанид ачигч буюу ноос буулгадаг байхдаа , буулгаж байгаа ноосыг нь хүлээн авдаг Нярав өөрөөс нь эгч хүүхэнтэй суугаад овоо хөрөнгөжиж хүн шиг болоод эрдэнэтийн ТИС буюу худал үнэн ичнээ сургасан болгодог сургуульд сурсан болоод нөгөө хүүхнээ хаясан байдаг . Үнэндээ толгой бол олгой л байсан ачигч шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-06 11:09:16
    Доржоо: Батлуулах эрдэнэт хивс компанид ачигч буюу ноос буулгадаг байхдаа , буулгаж байгаа ноосыг нь хүлээн авдаг Нярав өөрөөс нь эгч хүүхэнтэй суугаад овоо хөрөнгөжиж хүн шиг болоод эрдэнэтийн ТИС буюу худал үнэн ичнээ сургасан болгодог сургуульд сурсан болоод нөгөө хүүхнээ хаясан байдаг . Үнэндээ толгой бол олгой л байсан ачигч шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-06 10:38:23
    Хнь: Аймшигтай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-06 10:23:22
    Үнэн: Батлут анх ажлын гараагаа эрдэнэт хивс ххк-д ачигч хийж байсан бөгөөд тааран шуудай хулгай хийж баригдаад ажлаасаа халагдаж байсан тушаал нь архивт байдаг. Ингэж л лут хүүгийн хулгай хийж баяжих эхлэл нь тавигдсан байдагдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-06 10:10:53
    1: Батлут Тавинбэх гэдэг авилгачийг сайд байхад төлбөрийг төлж Эрхбаатарыг дарга болгосон. Тавинбэх одоо Чойжилсүрэнтэй хамт зайлаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-06 10:10:52
    1: Батлут Тавинбэх гэдэг авилгачийг сайд байхад төлбөрийг төлж Эрхбаатарыг дарга болгосон. Тавинбэх одоо Чойжилсүрэнтэй хамт зайлаарай
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188