Португаль Улсын Брага хотод хореографик бүжгийн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 1-ний хооронд болсон. Монгол Улсын баг тамирчид гурван насны ангилалд гурван алтан медаль хүртээд эх орондоо ирлээ. Тус амжилт нь Монголын бүжгийн спортын түүхэнд алтан үсгээр бичигдэх амжилт болж байна.
Бахдам амжилт байгуулсан О.Эрдэнэ-Очир, Б.Халиун дасгалжуулагчтай “Royal dance” хамтлаг нь залуучууд болон насанд хүрэгчдийн ангилалд алтан медаль хүртсэн бол Д.Батсайхан, Б.Ууганцэцэг дасгалжуулагчтай “Star girls” хамтлаг өсвөр үеийнхний ангилалд алтан медаль хүртжээ.
Баг тамирчдыг өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ж.Баасансүрэн, Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр О.Баттулга дарга хэлсэн үгэндээ “Хүүхэд залууст үлгэр дуурайлал болж, баг тамирчидаа дэлхийн төвшинд бэлтгэсэн багш дасгалжуулагчдын хөдөлмөр зүтгэлд талархая, дасгалжуулагчдынхаа хичээл зүтгэл, хөгжөөн дэмжигчдийнхээ итгэл найдварыг алдаагүй тамирчин та бүхнээр бахархаж байна” хэмээн цохон тэмдэглэлээ.
| БТСУХ бүжгийн спортын дэлхийн аваргуудыг хүлээн авч уулзав |
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |