Шаварт суусан машин, өвдгөө давсан усан дундуур туучин алхах иргэд, хаанаас ч юм урсан орж ирэх эвдэрсэн зам, борооны усанд бохир нь хальж хотын төвөөр эхүүн үнэр ханхалж байх. Энэ бол хэдхэн хоногийн ширүүн борооны дараа үерт автсан Улаанбаатарын төрх. Угаас хэдхэн цагийн бороонд хамаг зам нь усаар дүүрч, энэ тэндгүй тогтоол ус үүсдэг байсан бол одоо бүр хот дотроо завьтай явахаар үерлэдэг болж. “Эх дэлхий хураа харамгүй хайрлаж байна даа” гэж бодсон айл өглөө гараашиндаа шавар, бохирт шигдсэн машинтай сэрнэ. Ирээдүйгээ сайхнаар төсөөлөн босгосон бизнес нь хэдхэн хоногийн борооны дараа үерийн устай хамт урсаж байна. Энэ бол эд хөрөнгөд нүд алдаж, мөнгөнд сохорсон авлигачдын барьсан барилга, буруу хот төлөвлөлтөөс үүдсэн үерийн дараах гамшиг. Голын урсгал дагаж, хоосон харагдсан газар бүрдээ газар олгож, орон сууц барьсан учир борооны дараах үерт хот нь “живж” иргэд нь хохирч байна.
 (85)(1).jpg)
Анх удаа бороо орсон учраас гэнэт үерт автаагүй, бороо орж л байдаг. Хэдэн жилийн өмнө үеийн аман дээр зөвшөөрөлгүйгээр гэр барьж, хашаа хатгасан иргэдийн гэр урслаа, үерт автлаа гэж сонсогддог байв. Гэтэл өнөөдөр хотынхоо төвд иргэд нь машинтайгаа урсаж, цагдаа албан хаагчид нь хувин, хувингаар ус хутгаж үерийн усыг иргэдээсээ холдуулах гэж оролдож байна. Үерийн аюултай бүсээс иргэд нь гэрээ нүүлгэсэн ч мөнгөнд шуналтай томчууд нь хотынх нь төвд голын урсгал хааж барилга, орон сууц барьсанаас үүдэн хот дотроо үерт автдаг боллоо. Зөвшөөрөлгүй газар гэрээ барьсан иргэдийн гэрийг үг хэлэхийн завдалгүй нурааж, нүүлгэдэг байлаа. Гэтэл орон сууц барих зөвшөөрөлгүй газар ашиг харж орон сууц бариулсан этгээдүүдээс болж иргэд эд хөрөнгөөрөө хохирч байна. Гэтэл хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй хэвээр байна. 2017 онд “Эм энд жи констракшн” ХХК болон “Бүти” ХХК гэх хоёр компани Хан-Уул дүүргийн XV хороо, Энхтайваны гүүрний зүүн талд Дунд голын эрэг дагуух 11.8 га газар дээр “Дэлхийн стандартад нийцсэн, жилийн дөрвөн улиралд ажилладаг усан парк барина” гэж хашаа хатгасан. Гэхдээ өнөөдөр 24 давхар, долоон блок барилга бүхий 1200 айлын “Aqua garden” гэх хороолол баригдаж байгаа. Мөн “S.Outlet” дэлгүүрийн талбайг анх 2009 онд Х.Батзориг гэгч автомашины засвар, үйлчилгээ эрхлэх зориулалтаар түр барилга барих зөвшөөрлөөр авчээ. Улмаар 1665 ам метр талбайг таван жилийн хугацаанд эзэмших зөвшөөрөл авснаасаа удалгүй дэлгүүрийн барилгын ажлыг эхэлсэн юм байна. Гэсэн ч дараагийн зургаан жилд буюу 2015 он хүртэл барилгын ажлаа зөвшөөрсөн талбайгаас хэтрүүлж, нэмэлт 3470 ам метр талбай буюу нийт 5135 ам метр талбайг ашиглаж, хашаа татжээ. Энэ талбайд үерийн үеэр ноцтой яригдаад байсан усны шугам, үерийн далан хаагдсан аж. Энэ мэт ашиг харж, хээл хахуулиар үерийн далан хааж баригдсан барилгаас үүдэж гол үерлэснээр ойролцоох орон сууцууд усанд автаж, иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байна. Баригдах ёсгүй газар баригдсан барилгаас болж үерийн эрсдэл нэмэгдсэн талаар ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүй, орчин судлалын салбарын дарга, докторант С.Нарангэрэл “Сэлбэ голын ойролцоох ой, шугуй үерийн усыг тогтоох үүрэгтэй голын хөндийн ой, шугуйг сүйтгэж, бетонон талбай нэмэгдсэн нь үер үүсэх гол шалтгаан болж байгаа. Хэн бүхэн байгальтайгаа ойр амьдрахыг хүснэ. Энэ хэрэгцээнд нь тулгуурлан барьж буй барилга байгууламждаа гамшиг, эрсдэлийн үнэлгээ, байгаль газарзүйн нөхцөлийн судалгаа дутуу хийсэн” хэмээн судалгаан дээрээ үндэслэн хэлсэн байдаг.

Зөвшөөрөлгүй баригдсан барилгуудаас гадна ширүүхэн борооны ая даадаггүй урсдаг зам, стандартын шаардлага хангаагүй ус зайлуулах шугамаас болж иргэд тухтай амьдрах боломжгүй болж байна. Зуны улирал бүрд засвар хийгдэж байна гэж хамаг замаа хаадаг ч зассан зам нь нэг борооноор борооны усанд урсана. Засварыг нь хийж, замыг нь тавьсан компани, чанарын шаардлага хангаагүй, насжилтгүй замыг хүлээж авсан төрийн байгууллага ч тэр хариуцлага хүлээлгүй дүлий мэт явсаар удаж байна.
Тогтоол усан дээгүүр үсэрдэг байсан бол одоо дунд нь зогсож байгаад ил гарсан цахилгааны утаснаас цахилгаанд цохиулдаг болж. Ил гарсан цахилгааны утаснаас болж жаахан хүү харамсалтайгаар нас барж байсан. Гэтэл саяхан орсон борооноос болж нэг айлын нандин охин цахилгаан цохиулж, түлэгдлээ. Өнөөдрөөр бүхнийг бодож ашиг хонжоо харсан эрх мэдэлтнээс болж дайнгүй улсад амьдарч байгаа иргэд алхам тутамдаа аюулд өртөж, эрүүл мэндээрээ хохирч байна.
Үе үеийн хотын дарга, захиргааны байгууллагын буруутай үйлдлээс болж өнөөдөр хот усанд автаж байна. Хэдхэн өдрийн ширүүхэн бороо авлигаар хийгдэж, нүд хуурсан бүхнийг ёстой л нэг илчилж байна. Үе үеийн хотын дарга нарын гаргасан буруу шийдвэр, авлигын асуудлыг одоогийн хотын дарга Д.Сумъяабазар ганцаараа үүрч байгаа. Олон хүний буруутай үйлдэл, шуналаас болж үерт хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах ёстой гэмтнүүдийг зарлах цаг болжээ. 20 жил өнгөрсөн ч усанд автсан хэвээр байгаа хэргийн эздийг одоо шалгаж эхэлье.
(5).jpg)
Гэрэл зургийг Bayarmagnai Erdene-Ochir
| ХЭДХЭН ӨДРИЙН БОРОО МОНГОЛЫН БҮХ АВЛИГЫГ ИЛЧИЛЖ БАЙНА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |