Эрх мэдэл бол маш хүчтэй зүйл. Хуулийн хүрээнд, олон нийтийн төлөө ашиглавал үр дүнгээ өгдөг. Харин явцуу эрх ашигт хэрэглэвэл олон нийтэд хохирол ихтэй. Нөгөө талаар эрх мэдлийг ухаан зарж ашиглавал олон нийтийн эрх ашиг хангагдах төдийгүй тухайн эрх мэдэлтний нэр хүнд өсөх боломж байдаг. Үүний сонгодог жишээ болж болохуйц нэг бодит түүхийг өгүүлье. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг Засгийн газар батална гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, УИХ-аас баталж тусгай хамгаалалтад авсан газруудын хилийг хаагуур тогтоохыг шийднэ гэсэн үг. Албаны эх сурвалжийн мэдээллээр 2019, 2020 онд нийтдээ 19 газрыг Байгалийн нөөц болон дурсгалт газрын ангиллаар УИХ-аас тусгай хамгаалалтад авчээ.

Нэгэнт УИХ-аас баталсан учир Засгийн газар ягштал биелүүлэх үүрэгтэй. Гэтэл 2019, 2020 онд УИХ-аар баталж, Засгийн газарт үүрэг өгсөнөөс хойш хилийн цэсийг батлах ажил дөрвөн жил хүлээгдэж байгаа бөгөөд нийтдээ зургаан удаа хойшилсон ажээ. Эхний удаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны тавдугаар сарын 5-ны өдрийн албан бичгээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хандсан боловч Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсан тул гэдэг шалтгаанаар буцаажээ. Хамгийн сүүлд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны аравдугаар сарын 2-ны албан бичгээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад бичиг хүргүүлсэн боловч буцаажээ. Авсан саналууд нь 2021, 2022 оных бөгөөд хуучирсан, зарим яамдын сайд нар нь солигдсон гэдэг шалтгаан хэлсэн байна. Байдал үүгээр дууссангүй. Тусгай хамгаалалтад авсан дээрх нэр бүхий газруудын хилийн заагийг батлах нь байтугай заримынх нь газраас хасахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл сонсогдлоо. Үнэмшихэд бэрх ч бодит байдал дээр ийм үйл явдал болж байна.
Учрыг хөөж үзвэл, УИХ-ын баталсан зарим тусгай хамгаалалттай газрууд уул уурхайн тусгай зөвшөөрөл, ирээдүйн төлөвлөлттэй давхцсан гэдэг шалтгаанаар хилийн заагийг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны зүгээс дэмжихгүй байсан аж. Тиймээс УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолын дагуу байгалийн нөөц, дурсгалт газрын хилийн заагийг тогтооход ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцсан газруудтай танилцах, зөвшилцөх, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны гуравдугаар сарын 14-ны тушаалаар байгуулжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон холбогдох байгууллагын төлөөлөл орсон байна. Тэд газар дээр нь ажиллаж нэгдсэн дүгнэлтэд хүрэхдээ зарим газрын талбайгаас хасах санал гаргажээ.

Жишээ дурьдвал, Дорнод аймгийн нутагт байх Жаран тогооны талын байгалийн нөөц газар байна. А, Б хэсэгтэй энэ тусгай хамгаалалттай газар бол хялганат хээрийн гайхамшиг болсон цагаан зээрийн үржил явагддаг гол нутаг. Монгол орны цагаан зээр нь дэлхий дээр нүүдэллэн амьдардаг туурайтан амьтдын гурван том сүргийн нэг болдог ховор төрөл зүйл. Тиймдээ ч зайлшгүй шаардлагаар тусгай хамгаалалтад авчээ. УИХ-аас энэ газрыг улсын тусгай хамгаалалтад оруулсанд олон хүн баярлаж, талархаж байв. Гэтэл газрын тосны хайгуулын талбайтай давхцалтай хэмээх шалтгаанаар А хэсгээс 45.6 хувь, Б хэсгээс нь бүр 59.1 хувийг хасахаар болоод байна. Тусгай хамгаалалтад авсан газраас нь бараг талаас илүүг хасчихсан гэсэн үг. Харамсалтай л юм.
Уг нь дээрх 19 газар нутгийн хэмжээг өөрчилж хасалгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулан хилийн заагийг тогтоовол гол мөрний урсац бүрэлдэх эхийн 283.8 мянган га буюу 2.0 хувь, ойн сан бүхий газрын 28.7 мянган га буюу 0.2 хувь хамгаалагдах бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 1.6 сая га буюу 0.8 хувиар нэмэгдэж, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 21 хувьд хүрэх юм.
Ер нь газар нутгаа яах гэж тусгай хамгаалалтад авдаг вэ. Онгон дагшнаараа байгаа байгалиа, тэнд амьдарч буй ховордсон зэрлэг амьтдаа хадгалж, хамгаалж хойч үедээ үлдээхийн тулд. Харамсалтай нь, тусгай хамгаалалттай газар нутаг гэж юу байдаг, ямар ач холбогдолтойг, үнэ цэнийг нь мэддэггүй хүн төрд олон байдаг юм байна. Мэддэг байсан бол тусгай хамгаалалттай гээд УИХ-аас хуульчилсан газраас хасах гээд явж байхгүй шүү дээ. Бодит нөхцөл байдал өнөөдөр ийм байна. Одоо тэгвэл яах вэ. Юуны өмнө Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулж хилийн заагийг тогтоох хэрэгтэй байна. Дөрвөн жил өнгөрөөд байна шүү дээ. Нэгэнт л УИХ-аас Засгийн газарт даалгасан бол хийх үүрэгтэй. Үүнд хамгийн гол үүрэгтэй оролцох газар бол Засгийн газрын хэрэг эрхлэх газар. Тус газар энэ асуудлыг зургаан удаа хойшлуулаад байгаа билээ. Мэдээж өдийг хүртэл олон дарга солигдсон, асуудлыг шийдэх хүсэлтэй нэгэн байхад хойшлуулах хүсэлтэй нь ч байсан байх.

Одоо Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Д.Амарбаясгалан ажиллаж байгаа. Д.Амарбаясгалан даргын хувьд ямар ч асуудалд дүн нуруутай ханддаг хэмээн улс төрд олон жил зүтгэсэн эрхэмүүд үнэлдэг. Харин намын гишүүд дэмжигчид нь түүнийг аливаа асуудлыг хуулийн хүрээнд хурдан шийддэг, шийдэхдээ нийтийн эрх ашгийг дээдэлдэг хэмээн ам сайтай байдаг. Тэгвэл түүний энэ давуу чанар дээрх маргаантай асуудлыг шийдэхэд тус болох байх хэмээн олон хүн найдаж байна. Мэдээж бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Гэхдээ хуулийн зарим маргаантай заалтыг ашиглаж өөрсдийн явцуу эрх ашгийг хангах бол тусдаа асуудал. Үүнээс нь болоод төр засгийн шийдвэр орхигдож, олон нийтийн эрх ашиг хохирох нь бий. Чухамдаа үүний тэнцвэрийг олох сорилт Д.Амарбаясгалан даргын өмнө ирж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газарт албан бичиг ирэх хүртэлх замд том, жижиг олон эрх ашиг хөндөгдсөн байх. Гэсэн ч тэр энэ бүгдийг байгаль зэрлэг амьтдад ээлтэйгээр зохицуулах бүрэн боломжтой юм.
Тэгээд ч энэ асуудалд орон нутгийн дэмжлэг байна. Жишээ нь, Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн 2023 оны тавдугаар сарын 26-нд Байгаль орчин, аялал жуулчлалын болон Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад хандаж албан бичиг явуулахдаа аймгийнхаа тусгай хамгаалалтад орсон газруудын талбайг УИХ-аар баталсан хуучин хувилбараар нь тогтоох буюу хасуулахгүй байх санал хүргүүлсэн юм. Тэрээр шалтгаанаа уур амьсгалын өөрчлөлт, уул уурхай, газрын тосны олборлолт, тээвэрлэлтээс байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөө манай нутагт цөлжилт бий болгож, олон нуур, цөөрөм, гол горхи ширгэж байгаа нь тогтоогдсон хэмээн тайлбарлажээ. Д.Амарбаясгалан дарга үүнийг харгалзаж үзнэ гэдэгт найдаж байна.
Г.Батбаяр
| ХИЛИЙН ЗААГ ТОГТООХГҮЙ БАЙГААГИЙН ШАЛТГААН ЮУ ВЭ, Д.АМАРБАЯСГАЛАН ДАРГА АА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |