Брэндийн цахим хуудас: The Alissa craft
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “The Alissa craft” брэндийг анх хэрхэн үүсгэн байгуулсан бэ. Брэндийн эхлэл юу байв?
-Жирэмсэн байх үе хамгийн их нөлөөлсөн. Анхны жирэмслэлт анхны хүүхэд маань учраас тухайн үед хийж байсан ажил, карьер гээд бүх зүйлсээ хойш тавих шаардлагатай болсон. Тэр үед би дотроо “Энэ л биш шүү, би зүгээр л сайн гэрийн эзэгтэй сайн ээж баймааргүй байна. Гайхалтай зүйл хийж чадна” гээд сэтгэлээр бага зэрэг унаж эхэлсэн. Тэр орой унтаж чадахгүй шөнөжин “Би юу хийж чаддаг билээ” гэж бодож байхдаа брэндийнхээ санааг олсондоо.
-Яагаад заавал энэ төрлийн гар урлал хийх болсон бэ?
-Би өөрөө тийм ч эмэгтэйлэг ганган чамин зүйлд дуртай хүн байгаагүй. Гэхдээ эргэн тойрны хүмүүс, олны танил эрхмүүд цүнхэнд хорхойтой байдгийг анзаарсан.Тэгээд шүрээр цүнх хийхээр шийдсэн .
-Саяхан гаргасан арьсан оруулгатай цүнхний талаар дурдахгүй өнгөрч болохгүй байх. Илүү олон төрлийн загвар гаргахаар ажиллаж байгаа юу?
-Манай анхны арьсан оруулгатай Office bag маань саяхан худалдаанд гарсан. Манайх ихэвчлэн дан шүрээр хийх алтан дүрэмтэй ажилладаг. Байгуулагдаад гурван жилийн хугацаа өнгөрөхөд эргэлтийн шинэчлэл хийх хэрэгтэй санагдсан. Энэ цүнхийг би санаачилж хийсэн биш шүү, дэлхийн бүх л орны beaded bag үйлдвэрлэгч нар хийж тренд болгосон юм. Трендээ л дагасан төдий гол онцлог нь бэлэн бэлдэц авалгүй “hera witch craft”-тай хамтарч арьсан оруулгаа Монгол үйлдвэрлэгчээр хийлгүүлсэн нь байлаа.
-Бага насны хүүхэдтэй шүү. Их ажлын хажуугаар хэрхэн бүтээгдэхүүнээ хийдэг вэ?
-Би үнэхээр завгүй ээж бас бизнес эрхлэгч эмэгтэй. Нарийн цагийн хуваарийн дагуу төлөвлөгөөгөө эртнээс гаргаж ажилладаг. Нарийн жижиг зүйлсэд ч өөрөө оролцохгүй бол сэтгэлд хүрэхгүй байх нь их байдаг учраас хамгийн сүүлд хэзээ олон цаг унтсанаа ч санахгүй байна
-Анх бизнесээ эхлүүлэхэд ямар саад бэрхшээл тулгарч байсан бэ?
-Монголдоо бүх шаардлагатай зүйлүүдээ хийлгүүлэх цуглуулах хамгийн төвөгтэй байсан ч хамгийн хүндрэлтэй нь ийм төрлийн гар урлалыг ойлгож хөдөлмөрийг маань үнэлэх хүмүүс тун цөөхөн байсан нь харамсалтай санагддаг. Одоо бол харьцангуй сайн дэмждэг болсон.
-Бүтээгдэхүүний захиалга ихтэй үедээ хэрхэн бүгдийг нь амжуулдаг вэ?
-24 цаг идэх, унтахаа мартаж суух нь их шүү. Тийм тохиолдол олон байлгахгүйн тулд захиалга дүүрэх үед захиалгаа хааж дараагийн сарын захиалгад орохыг санал болгодог тэгээд л нэг цүнх дээр хэдэн цаг суух хуваариа гаргаад ажиллаж эхэлдэг дээ.
-Бүтээгдэхүүний чанар чухал шүү дээ. Түүхийн эдээ бэлтгэхдээ юун дээр нь анхаардаг вэ?
-Хэзээд умартаж болохгүй зүйл бол чанар. Хүмүүс төдийлөн анзаарахгүй байж магадгүй ч бидэнд хамгийн хамаатай зүйл бол стандарт. Манай брэндээс гарч буй цүнхний шүр бүрийг нарийн шалгаж хэлхэж хийдэг тийм учраас стандарт гэж байгаа юм. Цүнх бүр кодлогдсон ширхэг тоотой яг адил гарах ёстой учраас юу юунаас илүү хийц чанар стандарт гурав дээр дээд зэргээр анхаарч ажилладаг.
.jpg)
-Өөрөө хийдэг учраас засвар, эвдрэлийг янзалж өгдөг үү?
-Эвдрэл гарах тохиолдол тун цөөн, бараг байхгүй гэж болно. Тийм тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байгаа. Энэ бол маш том амжилт хэрэв гарсан тохиолдолд засвар хийж өгнө өө.
-Миний хувьд та сав, баглаандаа хүртэл сэтгэл гаргадаг юм шиг санагдсан. Хайрцаг, саванд анхаарал хандуулдаггүй газар олон бий шүү дээ. Та үүн дээр ямар бодолтой байдаг вэ?
-Би өөрийнхөө брэндийн дараагийн Hermes гэж боддог.Тийм ч учраас худалдан авагч бүр Chanel, Doir, Hermes-ийн цүнх худалдаж аваад задалж байгаа мэт тансаг тэр хүнд л зориулж бүтээгдсэн гэдгийг мэдрүүлэхийг хүссэн. Гэхдээ одоо ч дутмаг санагддаг учраас сав баглаагаа сайжруулах талаар бодож, хэрэгжүүлсэн байна.
-Шантарсан үед нь хэн хамгийн их тусалж дэмждэг вэ?
-Эхнээсээ сэтгэл зүрхнээсээ брэндээ амжилтад хүргэхийг зорьсон учраас надад шантрах эрх байхгүй гэж боддог. Үнэхээр ачаалал ихтэй, ядралттай үед манай нөхөр их дэмждэг.
-“The Alissa craft” брэндийн ондоошил бусдаас ялгарах зүйл нь юу юм бэ?
-Манайхаас гадна шүрэн цүнх хийдэг хувь хүмүүс олон бий. Үүнийг би борооны дараах мөөг гэж нэрлэнэ. Би бол анхдагч. Хэн ч хуулбар бүтээгдэхүүнийг чин сэтгэлээсээ догдолж задалдаггүй шүүдээ.
-Худалдан авагчдадаа хүссэн бүтээгдэхүүнийг өгсний дараа тэднээс баярлалаа гэдэг үг сонсох хамгийн сайхан байдаг байхдаа. Таныг хамгийн их баярлуулдаг, илүү их ажилламаар санагдуулдаг зүйл юу вэ?
-Тийм шүү, улам эрч хүчтэй ажиллах шалтгаан нь цүнхээ хүлээж аваад сэтгэл нь хөөрсөн баярласан үедээ бичсэн үгнүүд л байдаг даа. Хамгийн гоё мэдрэмжийг мэдрүүлэх үгс ирдэг юм. Мөн манайхаас нэг цүнх авсан хүн дахин худалдан авалт хийх үед баярладаг.
| ALISSA: ЗҮГЭЭР Л САЙН ЭЗЭГТЭЙ, ЭЭЖ БАЙМААРГҮЙ БАЙНА, ГАЙХАЛТАЙ ЗҮЙЛ БҮТЭЭЕ ГЭХ СЭТГЭЛЭЭР “THE ALISSA CRAFT”-ИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛСАН |
|
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
2025-12-07 13:22:53
О.Уранбаяр, Л.Анхзаяа нар хэсгийн аваргын төлөө барилдана
2025-12-07 10:42:34
ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН ДААШИНЗ 69 МЯНГААС, НҮҮР БУДАЛТ, ҮС ЗАСАЛТ БАГЦААРАА 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
2025-12-07 09:02:28
“Moon Dance” хамтлаг стандарт бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 09:00:17
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАНД СЛАМ” ӨНӨӨДӨР ӨНДӨРЛӨНӨ
2025-12-07 08:20:00
Я.Батжаргал пауэрлифтингийн Азийн аварга боллоо
2025-12-07 07:10:00
Э.Адьяатөмөр пауэрлифтингийн Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2025-12-07 07:00:00
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-07 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-07 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-07 07:00:00
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-07 07:00:00
Уур амьсгалд тэсвэртэй эрүүл мэндийн салбарын шилжилт хийнэ
2025-12-06 16:51:07
Э.Цэндбаатар дэлхийн аваргын эхний тулаанаа хийнэ
2025-12-06 14:40:11
Б.Энх-Оргил “One Championship” холбооны 66 кг-ын жингийн аварга боллоо
2025-12-06 13:29:04
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-12-06 13:18:45
Ж.Анударь “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-06 13:14:22
Даваа гарагаас дунд ангийнхан цахимаар, бага ангийнхан танхимаар хичээллэнэ
2025-12-06 12:26:21
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
2025-12-06 11:36:26
ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна
2025-12-06 11:13:54
МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
2025-12-06 08:00:00
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-06 07:41:38
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАН СЛАМ” ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
2025-12-06 07:10:00
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян сургалт боллоо
2025-12-06 07:04:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-06 07:00:00
“ДОРНОДШИМ АГРО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.ЦЭВЭЛМАА, Ц.ИЧИНХОРЛОО НАР БНХАУ-ААС АГРОНОМИЧ АВЧИРЧ, СҮХБААТАР АЙМАГТ ХАЛУУН ТОГООНЫ АМТЛАГЧ НЭРЭЭР ХАР ТАМХИНЫ УРГАМАЛ ТАРЬЖЭЭ
2025-12-06 07:00:00
ЗАСГИЙН САЙД НАР ДӨРӨВ “ХУВААГДАЖ”, Г.ЗАНДАНШАТАР ОНООС ӨМНӨ ТАНХИМААСАА “ШҮД СУГАЛАХ”-ААР БОЛСОН УУ
2025-12-06 07:00:00
БАЯР НААДМЫН ХУУЛИАС ӨӨР УРДАА БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД ИЧИГ
2025-12-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |