-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?
-Намайг Соёл-Эрдэнийн Батцэнгэл гэдэг. Дорнод аймгийн ерөнхий боловсролын тавдугаар сургуулийг төгссөн. Багаасаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэдэг байсан. Сургуулиа төгсөөд БХИС-н ахлагчийн сургуульд орж 2014 онд төгсөөд Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 ангид томилогдон ирж 2023 он хүртэл ажилласан.
-Гиннессийн дээд амжилтыг тогтоосон гэдгээ мэдэх үед ямар мэдрэмж төрж байсан бэ. Тухайн үеийн сэтгэл хөдлөлийг дурдвал?
-Анхнаасаа өөртөө Гиннесийн дээд амжилт эвдэх зорилго тавьсан байсан. Өөрөөрөө бахархаж маш их догдолж байсан. Аавынхаа, Монголынхоо болоод цэргийн ангийнхаа нэрийг дэлхийд данстай болгосондоо маш их баяртай байдаг.
-Гиннесст хэрхэн бүртгэгдсэн түүхээсээ хуваалцаач. Хэдэн жил турникээр хичээллэж байна вэ?
-Ер нь их л ажил болж байж бүртгэгдсэндээ. Анх найзтайгаа, багштайгаа, орчуулагчтай хамтраад майл явуулж байсан. Хариу өгөлгүй нэг сар гаран болоод сүүлдээ эхнэртэйгээ хамтраад хэд хэд явуулж, өөрсдөө хөөцөлдөж байж бүртгэгдсэн. Гиннес дээд амжилт бүртгэх газар руу 1111 удаа эргэсэн бичлэг зургаа явуулсан. Гэр бүл, Зэвсэгт хүчний жанжин штабын сургалтын хэлтэс, Дуулга студи хамтаар явуулсан. Турникээр 2016 оноос сонирхлын журмаар анх хичээллэж эхлээд Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээнд орж байгаад сонс эргэлтээр амжилт гаргах зорилго тавьсан даа.

-Тасралтгүй 37 минутын турш 1111 удаа эргэхэд хэр хүндрэлтэй байсан бэ?
-Мэдээж хүндрэлтэй асуудал гарна. Биеийн бүх булчин ажиллаж ачаалдаг. Зүрхний цохилт өндөрсөнө, амьсгал давчдах, толгой бага зэрэг эргэнэ, мөр чилнэ. Гэхдээ тун сонирхолтой шүү.
-Сонс эргэх спортыг өөрөө бие даан сурсан уу, багш байгаа юу?
-Анх нэг оны цэргээ харж байгаад сурч байсан. 2016 онд анхны Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээнд багшийн заавар дор оролцож 403 удаа эргэн түрүүлж байсан.
-Турникээр хичээллэхийн давуу тал нь юу юм бэ?
-Хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ, зүрх судасны үйл ажиллагаа сайжирна, биеийн булчингууд жигд хөгжинө, нурууны суултаас сэргийлнэ.Хичээллэхийг хүссэн хүмүүс бие бялдрын өв тэгш хөгжилтэй байх, биеэ хоёр гар дээрээ даадаг, тэсвэр хатуужилтай байх хэрэгтэй.
-Хэзээнээс цэргийн хүн болъё гэж бодсон бэ. Яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ?
-Анх сургуулиа төгсөөд цэргийн хүн болно гэж шийдсэн. Цэргийн хүн сүр жавхлантай, эх орныхоо төлөө зүтгэдэг гэдэг таалагдсан.
-Таны бодлоор цэргийн алба хаагч байхын сайхан тал нь юу вэ?
-Эр зориг, тэсвэр тэвчээр хатуужилтай болдог. Аливаа зүйлд тууштай байж, ард нь гардаг даа.

-Таны хувьд сонс эргэхээс гадна хөнгөн атлетикаар хичээллэдэг гэсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй яривал?
-Хөнгөн атлетикаар багаасаа хичээллэдэг байсан олон удаа аймаг,улсын тэмцээнд түрүүлж байсан. 2017 оноос дахин гүйж эхэлсэн одоо олон улсын хэмжээний мастер цолтой.
-Рекордоо дахин эвдэхээр бэлдэж байгаа юу?
-Рекордоо дахин эвдэх төлөвлөгөө байгаа, бэлтгэлдээ орсон. Ард түмэн болоод улс орон маань дэмжвэл Их Монгол Улс байгуулагдсан буюу 1206 эргэх зорилготой байгаа. Дэлхийн дансанд Монгол орноо бичүүлсэн өөрөөрөө маш их бахархдаг.
| ГИННЕССИЙН АМЖИЛТ ТОГТООСОН С.БАТЦЭНГЭЛ: ААВЫНХАА, МОНГОЛЫНХОО, ЦЭРГИЙН АНГИЙНХАА НЭРИЙГ ДЭЛХИЙД ДАНСТАЙ БОЛГОСОНДОО БАЯРТАЙ БАЙДАГ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |