Ардын намын эмэгтэйчүүдээс “алга урвуулах”-ын төдийд албан тушаал ахиж яваа нь Х.Булгантуяа. Тэрбээр Архангай аймагт, төрж өссөн. Түүний аав Хүрэлбаатар Завхан аймгийн Алдархаан сумынх. 2006 онд Хятадын “Хуазонг” их сургуулийг төгссөн, эдийн засагч мэргэжилтэй. Түүнээс хойш Дэлхийн банканд зөвлөх, “Оюу толгой” төсөлд зөвлөхөөр ажилласан. Ингээд 2013 оноос МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, МАН-ын Удирдах зөвлөлд орж, 2016 онд Сангийн дэд сайд болсноор улс төрд эргэлт буцалтгүй орсон намтартай. 2020 онд УИХ-д Баянзүрх дүүргээс сонгогдсон тэрбээр “давхар дээл”-тэй сайд болж намынхаа ах нараар “крандуулсан”. Өнгөрсөн сонгуулиар ч ялгаагүй Баянзүрх дүүргээс сонгогдож, УИХ-ын дэд дарга болоод байна.
Дээр дурдсан намтраар бол Х.Булгантуяа Дэлхийн банк, “Оюу толгой” төсөлд ажилласан өндөр боловсролтой нэгэн болж байна. Гэтэл ачир дээрээ Х.Булгантуяа нийт сонгогчдыг ч хуурч байсан байж болзошгүй ноцтой баримт байна.
Тодруулбал, Х.Булгантуяа намтартаа “2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх” гэж бичсэн байдаг. Мөн Х.Булгантуяа 2022 оны гуравдугаар сарын 1-нд “Tomyo Outliers” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Би 2008 онд АНУ-ийн Иелийн их сургуулийг төгссөн. Төгсмөгцөө АНУ-д хэсэг хугацаанд ажилласан. Вашингтонд төвтэй Дэлхийн банканд зөвлөхөөр ажиллаж байсан. Ингэхдээ хөгжиж буй орнуудын Сангийн яаманд зөвлөхөөр очиж ажилладаг байсан. Жишээ нь, Израил, Этиоп, Палестин, Зүүн Тимор гэх мэт улсад очиж ажилласан. “Палестинд бөмбөг дэлбэрлээ” гэхэд ээж, нөхөр хоёр маань “Хүүе ээ, амьд уу” гэж залгадаг байлаа. Би тийм орнуудад явж байхдаа “Би маш сайхан улсад төрж, өсжээ” гэж боддог байсан” гэж ярьсан байдаг.
.jpg)
Түүний “Дэлхийнд банканд зөвлөх байсан” гэх энэхүү намтар нь түүнийг Сангийн дэд сайдаар томилогдоход гол нөлөө үзүүлсэн буюу намтрынх нь хамгийн чухал хэсэг. Харамсалтай нь, “Дэлхийн банканд зөвлөх байсан” гэдэг намтар нь хуурамч байж болзошгүй байна.
Х.Булгантуяагийн ээж Гончигийн Оюунгэрэл нь Эдийн засагч мэргэжилтэй, Сангийн яаманд ахлах эдийн засагч, газрын даргаар ажиллаж байсан. Ялангуяа сүүлийн 20 гаруй жил Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд Сангийн яамыг төлөөлөн удирдагч, зохицуулагчаар нь ажиллаж ирсэн нэгэн ажээ. Тодруулбал, Засгийн газар 2003 оны зургадугаар сард Дэлхийн банктай нийт 5.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Улмаар Дэлхийн банктай хамтран “МОG-3803: Эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх техник туслалцаа” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тус төслийн менежер буюу зохицуулагчаар нь Х.Булгантуяагийн ээж Г.Оюунгэрэл ажиллажээ.

Хамгийн ноцтой нь, Г.Оюунгэрэл нь Дэлхийн банкнаас Монголд хэрэгжүүлсэн төслийн зохицуулагчаар ажиллаж байхдаа охин Х.Булгантуяагаа зөвлөхийн албан тушаалд хууль бусаар ажилд авч, төслийн мөнгөөр цалинжуулж байсан гэж буруутгагдаж, Дэлхийн банкнаас Монголд хэрэгжүүлэх ямар нэг төсөлд оролцохгүй байх хоёр жилийн сахилгын шийтгэл авч байжээ.
Тодруулбал, Дэлхийн банкны Шийтгэлийн зөвлөлийн 2015 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 78 дугаар шийдвэрээр Г.Оюунгэрэлд хоёр жилийн сахилгын шийтгэл ногдуулсан байна. Тус шийдвэрт дурдсанаар “Г.Оюунгэрэл Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлсэн “3803-MOG” төслийн зохицуулагчаар ажиллаж байхдаа өөрийн охиныг цалинтай дадлагажигчаар ажилд авч, улмаар зөвлөхөөр ажиллуулах гэрээ хийж, цалинжуулж байсан нь Дэлхийн банкны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журмуудыг зөрчиж байна” гэжээ.
.jpg)
Эндээс харвал, Боомтын сайд Х.Булгантуяагийн “Дэлхийн банканд зөвлөхөөр ажиллаж, Израил, Палестин, Этиоп улсуудад томилогдон ажиллаж байсан” гэдэг нь хууль бус намтар болж таарч байна.
Сонирхуулахад, Г.Оюунгэрэл нь дээр дурдсан шийтгэлийн хугацаа дууссанаас хойш Дэлхийн банкны CGAP буюу Ядууст туслах зөвлөлдөх бүлэг төсөл, Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөлд тус тус ажиллаж байгаа ажээ.
Боомтын сайд Х.Булгантуяа “Дэлхийн дөрвөн оронд боловсрол эзэмшсэн” гэх энэ намтраараа Ардын намынхандаа “Асар өндөр боловсролтой” гэж сайшаагддаг. Харин гадаадын их дээр сургуулиудад хэрхэн суралцсанаа тайлбарлахдаа “Би жирийн л нэг айлын жирийн л нэг охин. Их хичээж, их сургуулиудын тэтгэлэг хөөцөлдөж байж энэ боловсролыг эзэмшсэн” гэж тайлбарладаг. Тэгвэл Х.Булгантуяагийн аав Сандагийн Хүрэлбаатар нь “МИАТ” ТӨХК-ийн анхны Ерөнхий захирал ажээ. Тодруулбал, 1993 оны наймдугаар сарын 12-нд тухайн үеийн Зам, тээвэр, холбооны сайдын тушаалаар “МИАТ” ТӨХК-ийг байгуулж, ерөнхий захирлаар нь С.Хүрэлбаатарыг томилж байжээ. Түүнээс хойш С.Хүрэлбаатар нь “МИАТ” ХК-ийн дэд захирал, ИНЕГ-ын дэд дарга, “МИАТ” ТӨХК-ийн Япон дахь төлөөлөгч зэрэг бүхий л өндөр албан тушаалуудыг хашиж байжээ. Сонирхуулахад, аав С.Хүрэлбаатар нь Японд Төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байх үед Х.Булгантуяа тэнд сурч байсан аж.
.jpg)
Түүнчлэн С.Хүрэлбаатар 2012 онд “МИАТ” ТӨХК-ийн дэд захирлаар томилогджээ. Харин дараа жил нь Х.Булгантуяа МАН-ын Нарийн бичгийн дарга болсон аж. Учир нь, аав С.Хүрэлбаатар нь МАН-д асар их нөлөөтэй, хууччуулынх нь нэг. С.Хүрэлбаатарыг МАН-ын томчуудын нэг гэдгийг батлах нэг баримт нь, тэр “Изинис эйрвэйз” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байжээ. “Изинис эйрвэйз” ХХК нь Хөгжлийн банкны 22 тэрбум төгрөгийн зээл авсан ч эргүүлж төлөөгүй гэгдэн шүүхдэж байгааг сануулах нь зүйтэй биз ээ.
Эцэст нь нэгтгэж харвал, Х.Булгантуяа намын нарийн бичгийн даргаас УИХ-ын дэд дарга болж “томорсон” нь Ардын намд нэр нөлөөтэй аавтай нь холбоотой харин “Дэлхийн банканд зөвлөх байсан” гэх “хуурамч” намтраар Сангийн дэд сайд болсон нь Сангийн яаманд насаараа ажилласан ээжийнх нь “лобби” гэж харагдаж байгаа юм.
Бизнесийн тухайд УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн нөхөр Осорпүрэвийн Батсүрэн нь “Симпл глобал трейд” ХХК, “Монгол, Японы бизнес харилцааны нийгэмлэг” ТББ-д хувьцаа эзэмшдэг. Японд сургууль төгссөн, гадаад харилцаа, хуулийн мэргэжилтэй, Гадаад харилцааны яаманд ажиллаж байгаад хувийн бизнес эрхлэх болсон нэгэн юм.
.jpg)
О.Батсүрэн “Тайкитехнологи” ХХК-д хувьцаа эзэмшиж байгаад тус компани нь татан буугдсан. Тус компани нь татан буугдахаасаа өмнө “Даиейпробис Монгол” ХХК, “Даией-Пробис” ХХК-уудад хувь эзэмшдэг байсан. “Даией пробис монгол” ХХК нь Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Самбалхүндэвийн буюу Далан давхарын оршуулгын газрыг Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг хэрэгжүүлэхээр Нийслэлийн НИТХ-тай концессийн гэрээ байгуулж байсан компани юм. Энэхүү төсөл нь 2015 онд 42 тэрбум төгрөгийн санхүүжилттэй байсан ч хэрхсэн нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна.
Түүнчлэн О.Батсүрэн нь “Симпл глобал трейд” ХХК-д хувьцаа эзэмшдэг бөгөөд тус компанийн эзэмшилд “Симпл глобал трейд” ХХК, “Газ петро ойл” ХХК гэх компаниуд бүртгэлтэй байна. “Газ петро ойл” компани нь газрын тосны бүтээгдэхүүний импорт, шатахууны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг компани бөгөөд энэ нь УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн нөхрийн бизнес. Энэ ч утгаараа эрхэм гишүүн, УИХ-ын дэд дарга шатахууны асуудалд нэлээд нухацтай, чухал хандаж ирсэнд нь гайхах зүйл алга.
| НАМТРАА ХУУРАМЧААР БИЧСЭН УИХ-ЫН ДЭД ДАРГА Х.БУЛГАНТУЯАГИЙН БУДЛИАНТАЙ ТҮҮХ |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |