• Өнөөдөр 2025-08-25

Өнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2025-08-25,   187

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Үүнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд улсын дугаарын тэгш болон сондгойгоор ангилан бүсчлэл харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулахыг дэмжих эсэх санал асуулга явуулсан билээ.
 
Санал асуулга өчигдөр 00:00 цагт дууссан учраас өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 25-ны даваа гарагт тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд энгийн өдрийн журмаар 1, 6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцохгүй. 
 
Санал асуулгын хариу гарсны дараа тэгш, сондгойгоор ангилан бүсчлэл харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулах эсэх асуудлыг хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах юм байна. 

Өнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188