Б.Баярбаатар ааваараа Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат Улаанбаатар хотод төрж, өссөн, хуульч, эрх зүйч мэргэжилтэй. МАН-ын жагсаалтын 13 дугаарт эрэмбэлэгдэж, УИХ-д орж ирсэн. Аав Л.Баярмагнай агсан нь 1995 онд МАН-ын Удирдах зөвлөлд нарийн бичгээр тоо бүртгэлийн ажилтнаар ажиллаж эхэлснээсээ хойш МАН-д хүчин зүтгэсэн. Тэгэхээр тэрбээр аавынхаа улс төрийн үйл хэргийг залгамжилж яваа гэсэн үг. Харин ээж нь Ардын жүжигчин Л.Чаминчулуун.
.jpg)
Б.Баярбаатар хуульч эрх зүйчээр “Шихихутаг” дээд сургуулийг төгссөн. Үндсэндээ Б.Баярбаатарыг улс төрд “бойжуулсан” хүн нь “Шихихутаг” сургуулийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан. Б.Баярбаатар 2003 онд УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцанг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга болоход туслахаар нь ажиллаж, улс төрд хөл тавьсан. Ингээд УИХ-ын дэд дарга, УИХ-ын даргаар ажиллаж байх хугацаанд нь Д.Лүндээжанцангийн туслахаар тасралтгүй таван жил ажилласан. 2008 оноос УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд томилогдсоноор МАН-ын арын албыг 10 гаруй жил тэр даасан гэсэн үг.
Ингээд 2020 онд МАН-ын Хяналтын хорооны дарга болж тушаал дэвшсэн. Үндсэндээ сонгуулиар хэнийг нэр дэвшүүлж, хэнийг үлдээх вэ гэдгийг зохион байгуулагчдын нэг болсон гэсэн үг. Цаашлаад ёс зүйн хариуцлага алдсан гишүүдээ намаасаа хасах хүртэлх арга хэмжээг авах эрх мэдэл бүхий албан тушаалтан болж, дэвшсэн юм.
Гэвч Б.Баярбаатарыг МАН-ын Хяналтын хорооны даргаар ажиллах хугацаанд гишүүдийнх нь олонх нүүрс, “Ногоон автобус”, “Хөгжлийн банк”-ны хэрэгт холбогдсон ч тэр хэнд нь ч хариуцлага тооцож чадаагүйг нь онцлох хэрэгтэй. Гээд болоогүй, Их хуралд сууснаасаа хойш Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар томилогдсон ч мөн л чуулгандаа суудаггүй, “дэггүй” гишүүдээ дэглэж чадахгүй бахь байдгаараа сууж буй.
.jpg)
Б.Баярбаатар насаараа намын аппаратанд ажилласан ч хөрөнгө чинээгээрээ бизнесийнхнээс дутахааргүй чинээлэг нэгэн болж чаджээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр жилийн 214 сая төгрөгийн орлоготой, гэр бүл нь 79 сая төгрөг, 990 сая төгрөгийн орон сууц, 440 сая төгрөгийн тээврийн хэрэгсэлтэй, 489 сая төгрөгийн мал аж ахуйтай, 264 сая төгрөгийн хадгаламжтай, “Дэлгэрэх Аз” ХХК, “Нимон жипиэн девелопмент” ХХК-д хувь эзэмшдэг гэж хөрөнгө орлоготоо мэдүүлсэн байдаг.
.jpg)
“Нимон жипиэн девелмент” ХХК нь түүний төрсөн ах Баярмагнайн Чулуунбаатарын нэр дээр бүртгэлтэй. Б.Чулуунбаатар нь япончуудтай хамтарч, асаргааны ажилд залуучуудыг зуучлах ажлыг Тусгаар тогтнолын хоёр давхраас явуулж байгаад байршлаа сольсон. “Нимон жипиэн девелмент” компанийн хаяг болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн I хороо, 12 хорооллын 16 давхрын 49 тоот дээр түүний ээж Л.Чаминчулууны “Монголын уран уншигчдын холбоо” ТББ мөн бүртгэлтэй байдаг.
Б.Баярбаатарын эхнэрийг гавьяат дуучин Д.Ширмэнтуяа гэдгийг урлаг, соёлын салбарынхан мэдэх биз ээ. Б.Баярбаатарын хадам аав Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат Улсын заан Д.Амгаа. Гэхдээ Д.Ширмэнтуяаг нагац эгчид нь өргүүлсэн тул Дашдамбын Ширмэнтуяа гэж явдаг ба төрсөн аав Д.Амгаа нь “Буурал хаан” гэх амралтын газартай.
| УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ЛҮНДЭЭЖАНЦАНГИЙН ЗАЛГАМЖЛАГЧ Б.БАЯРБААТАР |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |