Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Сарнайгийн аав нь Базархандын Мягмардаш нь Хэнтийн Дадалын уугуул боловч Дарханд өссөн нэгэн. Эцэг, эхээс тавуулаа, айлын том. Доороо, Б.Даш, Н.Пүрэвдаш, Б.Цэвээндаш, Н.Мөнхдаш гэж дөрвөн дүүтэй. “Дарханы таван Даш” гэдгээрээ улс төр, бизнест эртнээс алдартай ах дүүс. Сануулахад, гурав нь Б, хоёр нь Н овогтой бичигддэг. Тэдний аав Базарханд нь бурхан болсны дараа бага хоёр дүү нь хойд аав Намсрайгаараа овоглодог болсон.
Энэ ах дүүс 1993 онд “Тэргүүн трейд” компанийг байгуулан архины бизнес эхлүүлж, 2000 онд “Бурхан халдун групп” ХХК болгож барилга, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн түрээс гээд бүх салбарт бизнесээ өргөжүүлснээр улс төр, бизнесийнхэнд танигдаж эхэлсэн. Мөн эрүүгийнхний дунд алдартай 2001 оны “Центрпойнтын зодоон”-ы дуулиант хэргийг сонсоогүй хүн ховор байх. Улс төр, бизнесийнхнийг дарамталдаг эрүүгийн “элемент”-үүд, газар газрын “атаман”-ууд “Центрпойнт”-д цугладаг байсан, цагдаа нар тэднийг бөөнд нь барьж авах төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлснээр 20 гаруй жил мартагдалгүй яригдах энэ хэрэг мандсан түүхтэй. Тэгвэл тухайн үеийн “Центрпойнт” барилгын эзэд нь “Бурхан халдун групп” ХХК буюу ах, дүү таван Даш байлаа. Энэ дуулиант хэргээр нэр бүхий “атаман”-уудыг баривчилсны дотор Б.Мягмардашийн бага дүү Н.Мөнхдаш байсан нь хэвлэлийн шарласан хуудсуудад буй. Улмаар 2006 оноос УИХ-ын гишүүн М.Сарнайгийн аав Б.Мягмардаш нь отгон дүү Н.Мөнхдаштайгаа хамтран Дархан-Уул аймгийн АН-ыг удирдах болж, улс төр сонирхож эхэлцгээсэн. Тухайлбал, 2006 онд дүү Н.Мөнхдаш нь Дарханы АН-ын дарга болж, 2007 онд Дарханы АН-ын даргын суудлаа ах Б.Мягмардашдаа шилжүүлж байв. Ингээд бага дүү Н.Мөнхдаш нь 2008 оны УИХ-ын сонгуульд АН-аас Дарханд нэр дэвшсэн. Гэвч сонгуулийн үеэр ах дүү Б.Мягмардаш, Н.Мөнхдаш нар бүлэглэн хүн зодож, хүнд гэмтээсэн хэрэгт холбогдсон. Улмаар 2008 оны аравдугаар сард шүүхээс ах Б.Мягмардаш нь 3.7 жил, бага дүү Н.Мөнхдаш нь дөрвөн жилийн хорих ял сонссон байдаг. Гэхдээ 2009 оны намар Б.Мягмардаш нь өршөөлөөр суллагдаж, АН-ын даргын албан тушаалаа үргэлжлүүлэн хашсан байдаг.
2012 оны УИХ-ын сонгуулиар Б.Мягмардаш, Н.Мөнхдаш хоёрт нэр дэвших эрх байгаагүй, шалтгааныг нь дээр дурдсан. Иймд, Б.Мягмардаш, Н.Мөнхдаш хоёр “Бурхан халдун групп” ХХК-ийнхаа охин компаниудын гүйцэтгэх захирлаар ажилладаг Гонгорын Гантулга гэгчийг өөрсдийнхөө төлөөлөл болгож Дархан-Уул аймгийн АН-аас УИХ-д нэр дэвшүүлсэн ч унасан. Дараа нь, 2016-2020 оны УИХ-ын сонгуулиар бага дүү Н.Мөнхдаш нь мөн л АН-аас Дарханд нэр дэвшсэн ч дараалан унасан.
Ийнхүү Б.Мягмардаш, Н.Мөнхдаш гэх ах дүү хоёр 2006 оноос хойш Дарханы АН-ыг ээлжлэн удирдаж, УИХ-ын гишүүн болох гэсэн дөрвөн удаагийн оролдлого нь бүтэлгүйтсэн. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Ц.Тувааныг АН-ын дарга болмогц Б.Мягмардаш АН-ын Үндсэн дүрмийн хорооны даргаар томилогдож, тушаал дэвшсэн. Гэхдээ өнгөрсөн 2024 оны УИХ-ын сонгуулиар Б.Мягмардаш бага дүү Н.Мөнхдашийгаа АН-аас нэр дэвшүүлээгүй, харин том охин М.Сарнайгаа “Үндэсний эвсэл”-ийн жагсаалтаар зүтгүүлснээр УИХ-ын гишүүн болгож, 16 жилийн дараа ийнхүү хүслээ гүйцээжээ. Сонирхуулахад, УИХ-ын гишүүн М.Сарнайгийн аав Б.Мягмардаш, авга ах Н.Мөнхдаш хоёрынх нь “Бурхан халдун групп” ХХК нь олон охин компанитай, бүх салбарт бизнестэй. Жишээ нь, Дархан хотын “Олон улсын худалдааны төв”, Дархан хотын Гэрлэх ёслолын ордон, Төв аймгийн Баян сумын нутагт байх Цайдам нуурын хүрэн нүүрсний уурхай гэх мэтээр урт жагсаалт гарна.
Харин УИХ-ын гишүүн М.Сарнайгийн нэр дээр “Мөнх Эс Эс” гэж ганц компани бүртгэлтэй. Энэ компани нь хадам аав М.Төмөрбаатарынх нь эзэмшлийн, Баянзүрх дүүргийн “Нохойн хөшөө”-тэй тойргийн хойно байрлах “Тэнгэр плаза” худалдаа, үйлчилгээний төв дотор үйл ажиллагаа явуулдаг. Түүний нөхөр нь АН-ын гишүүн, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2013-2016 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, 2017-2019 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2022 оноос АН-ын Улс төр, нийгмийн бодлого хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан Т.Баясах агсан. Тэр 2023 онд бурхан болсон билээ.
ААВ, АВГА АХ ХОЁРЫНХОО МӨНХИЙН ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЭСЭН М.САРНАЙ |
|
2025-08-22 09:07:19
2025-08-22 07:20:00
2025-08-22 07:10:00
2025-08-22 07:00:00
2025-08-22 07:00:00
2025-08-22 07:00:00
2025-08-22 07:00:00
2025-08-22 07:00:00
2025-08-22 07:00:00
2025-08-22 06:00:00
2025-08-22 06:00:00
2025-08-21 17:28:17
2025-08-21 16:46:45
2025-08-21 16:26:31
2025-08-21 15:52:04
2025-08-21 15:10:00
2025-08-21 14:57:13
2025-08-21 13:54:52
2025-08-21 13:16:38
2025-08-21 12:25:23
2025-08-21 11:23:41
2025-08-21 10:49:41
2025-08-21 10:44:08
2025-08-21 09:35:02
2025-08-21 09:07:53
2025-08-21 08:57:01
2025-08-21 08:10:26
2025-08-21 07:20:00
2025-08-21 07:10:00
2025-08-21 07:00:00
2025-08-21 07:00:00
2025-08-21 07:00:00
2025-08-21 07:00:00
2025-08-21 07:00:00
2025-08-21 07:00:00
2025-08-21 06:00:00
2025-08-21 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |