Монгол-Хятадын V экспо 2025 оны наймдугаар сарын 25-ны өдөр Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хот дахь Цэлгэртал олон улсын хурлын төвд нээлтээ хийлээ. Уг арга хэмжээг БНХАУ-ын Худалдааны яам, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон ӨМӨЗО-ны захиргаа хамтран зохион байгуулж байна.
Монгол-Хятадын экспо нь 2015 онд анх удаа зохион байгуулагдаж байсан бол өнөөдөр тав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. “Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтын хөгжил дэвшлийг урагшлуулъя” сэдвийн дор зохиогдож буй уг экспо нь дээд түвшний уулзалт, эдийн засаг, худалдааны хэлэлцээр, хүмүүнлэгийн солилцоо, үзэсгэлэн худалдаа гэсэн дөрвөн үндсэн хэсгээс бүрдэж байна. Арга хэмжээ наймдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
| Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |