Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр бүх юмны ард чимээгүй үлддэг боллоо. МАН-ынхан эрх мэдлийн төлөө уралдаж, намын гишүүнчлэлээсээ татгалзаад ч хамаагүй УИХ-ын дарга болж, УИХ-ын даргаасаа бууж, Ерөнхий сайдын суудалд очих гэж улайрч байх үед тэр хамгийн чимээгүй нь байлаа.
Тэр байтугай УИХ-ын даргад нэр нь яригдаж байхад “татгалзсан” гэх нь ч бий. Тэгэхээр түүний хувьд илүү том хөдлөхөөр өөрийгөө нөөцөлж, бүх юмны хойно үлдэх том шалтгаан байгаа бололтой. Нэг ёсондоо МАН-аас дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд сойхоор бэлдэж буй хүмүүсийн тэргүүн эгнээнд Ерөнхий сайд асан Г.Занданшатар, түүний араас Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нарын нэр бичигдэж байгаа. Тэгэхээр саяын МАН-ын улс төрийн томилгооноос УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нэрээ татсан нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх өөр нэр кандидат болж байгааг үгүйсгэх аргагүй байна.
Өнгөрсөн намар Ерөнхийлөгчийг хоёр “хуурай” дүүтэй нь муудалцуулсан гэх дуулианы гол эзэд нь ч Шадар сайд Б.Энхбаяр, МАН-ын генсек Я.Содбаатар нар болж байлаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан хэвлэлийнхнийг ярайтал суулгаж байгаад мэдээлэл хийхдээ. Ерөнхийлөгчийн “МАН-ын хагарал Г.Занданшатар, Я.Содбаатар, Б.Батцэцэг, Ж.Энхбаяр, Б.Энхбаяр нар хов зөөснөөс болсон. Үүнээс болж төрийн өндөрлөгүүдийн харилцаа хүйтэрсэн” хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Шадар сайд Ж.Энхбаярын хувьд Ерөнхийлөгчийн хамгийн ойрын хүн гэх шошгийг өнгөрсөн хугацаанд хангалттай бүрдүүлж ирсэн. Түүний хувьд одоогийн Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байх хугацаанд нь ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад Ерөнхийлөгч боломогц нь Үндэсний аюулгүй байдлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Улмаар өнгөрсөн сонгуулиар Төвийн бүсэд нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсноос гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ХХААХҮ-ийн сайдаар ажиллах болсон. Өнгөрсөн намрын улс төрийн дуулиан шуугианы гол эздийн нэг байсан тэрбээр УИХ-ын даргаар Н.Учралыг томилсны дараа Монгол Улсын Тэргүүн Шадар сайдаар томилогдоод байгаа. Ийн Н.Учралын Засгийн газарт халаа сэлгээ хийхэд Тэргүүн Шадар сайдаар улирч суух болсон. Түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвших хувилбаруудын нэг гэдгийг ил далдаар зарлаж байсныг санаж буй биз ээ.
Ж.ЭНХБАЯРЫН ЖДҮ ГЭХ “ХАР ТАМГА”
2008 оноос хойш УИХ-д гурвантаа сонгогдож, Үндэсний аюулгүй байдлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан түүний хувьд ЖДҮХС-аас зээл авсан гишүүд. Тиймээс 2020 оны сонгуулиар энэ нэрээ цэвэрлэх гэж өнжсөн гэх нь ч бий. Тухайн үедээ Эдийн засаг хөглийн сайд Ж.Энхбаяр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн жилийн гурван хувийн хүүтэй зээлээс өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд болох “Газар Агро” ХХК, “Газарбуудай” ХХК-иараа дамжуулан нийтдээ тэрбум 950 сая төгрөг авсан хэмээн зарлагдаж байлаа. Үүгээр ч зогсохгүй түүнийг Мал хамгаалах сангаас дахин нэг тэрбум төгрөг авсан бөгөөд ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг 2017 оны арванхоёрдугаар сарын 20-нд гарын үсэг зурж, “Газар Агро” ХХК-д нь санхүүжилт олгосон гэх мэдээлэл ч гарч байв. Мөн 0 хувийн хүүтэй “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас тэрбум төгрөг хүртсэн гэх дуулианы эзэн болсон.
Ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй “Тунгалаг мөнгөн булаг” гэх компани нүүлгэлтийг нь хийж, овоо мөнгө халаасалсан бүртгэл байна. ХХААХҮЯ-ыг Дарханд нүүж очмогц нь буюу 2024 оны аравдугаар сард төсвийн 34 тэрбум төгрөгөөр барьсан, 10 давхар цоо шинэ барилгыг хүлээлгэж өгсөн. Энэ онд ХХААХҮЯ-наас Дарханы шинэ байрныхаа хурлын зааланд 100 сая төгрөгөөр дэлгэц, 50 сая төгрөгөөр хурлын тоног төхөөрөмж авах гэх мэт тендерүүд зарласан. Мөн оффиссын хивсэнцэр худалддаг дэлгүүр руу ч ХХААХҮЯ-наас багагүй мөнгө гарсан бүртгэл байна. Өөрөөр бол, Ж.Энхбаяр Дарханы 10 давхар шинэ барилга төсвийн багагүй мөнгөөр тохижуулсан гэсэн үг. Хэрвээ ХХААХҮЯ-ыг Улаанбаатарт буцааж авчирвал төсвийн өдий төдий мөнгөөр тохижуулсан Дарханы 10 давхар барилга нь яахвэ гэдэг асуудал ч сөхөгдөж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл Ж.Энхбаяраас хойш хоёр сайддын нүүр үзээд байгаа ХХААХ-ийн яамыг Улаанбаатар хот руу нүүж ирэх асуудал сөхөгдсөөр байгаа юм.
Тэргүүн Шадар сайдын улс төрийн балаг үүгээр дуусахгүй. Түүний хувьд сангийн зээлээс буцдаггүй улстөрч нэгэн болоод буй. Өөрөөр хэлбэл, тэрбээр Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн 30 орчим хувь буюу 6000 ам.долларын зээл авч суралцаж 2007 онд зээлийг эргүүлэн төлсөн гэх мэдээллүүд Боловсролын зээлийн сангийн дуулиан дэгдэх үеэр гарч байлаа.
Ийн улс төрд дардан биш замтай ч, МАН-д удам дамжсан стратеги ч гэх имиж бүрдүүлж яваа Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр “нуувчиндаа” орчихоод улс төрийн үйл явдлуудыг чимээгүйхэн ажиглаж сууна. Магадгүй тэр ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өөрийгөө бэлдэж эхэлсэн бололтой.
| Ж.ЭНХБАЯР “НУУВЧИНДАА” ОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ХҮЧ ҮЗЭХЭЭР БЭЛДЭЖ ЭХЛЭВ ҮҮ |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |