Шадивлангийн эцэст “Тэнүүн-Огоо” компанийн автобус осолдож, жолооч нь гэмтсэн хэрэг энэ оны зургадугаар сард гарсан. Гэвч хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй, дөрвөн хүүхдийн ээж үхэлтэй тэмцэн эмнэлгийн орон дээр таван сар болж байна. Эрүүл саруул биетэй арав орчим жил ажилласан жолооч нь ийн хүнд байдалтай байхад компанийнхан үл тоож байгаа нь харамсалтай. “Эхний ээлжинд ажилтнаа эрүүл саруул болгоно. Хэвлэлийнхэнд битгий итгээрэй” гэж ам гарсан “Тэнүүн-Огоо”-гийнхон хариуцлагаас зугтаж, хэргийг хаалгахыг санаархаж буй. Ингэхдээ “Чадваргүй жолооч хурд хэтрүүлсэн” гэх баримт, нотолгоогүй зүйл гаргаж, ар гэрийнхнээс нь “Амиа хорлохыг завдсан юм биш үү” хэмээн хэргийг шалгаж байсан байцаагч нь хүртэл асуусан байна. Гэвч осол засварын инженерийн хариуцлагагүй үйлдлээс гарсан гэдгийг олон хүн баталж байгаа юм.
Компанийнхаа эрх ашиг, нэр хүндээ хамгаалах нь “Тэнүүн-Огоо”-гийн удирдлагуудад юу юунаас илүү чухал байдаг гэлтэй. Тэд асуудлаас бултаж, бидэнд тайлбар өгөхөөс татгалзсан хэвээр байна. Таван сар эмнэлгийн үүд сахисан жолооч Э.Буянхишигийн ар гэрийнхэн өнөөдөр түүнийг хөдөлж, ярьж чадахгүй, хөл гаргүй байсан ч үр хүүхдүүддээ эсэн мэнд харагдаасай гэсэн горьдлого тээсээр эмч нарын юу гэж хэлэхийг хүлээн сууна.
Э.Буянхишигийн эмчилгээний зардалд эхний ээлжинд 50 сая төгрөг нэн шаардлагатай байгаа. Цагаан хоолойны сетик тавиулах хагалгаа хийлгэчихвэл гадагшаа эмчлүүлэх хүсэлтэй байгааг ийн ээж нь хэлж байна. Гадагшаа эмчилгээ хийлгэхэд 200-300 сая төгрөг эхний ээлжинд хэрэгтэй аж. Өдөр бүр 500 мянгаас нэг сая төгрөгийг эмчилгээний зардалд зарцуулж байгаа учир тэдэнд санхүүгийн хүндрэл үүсэж байгаа гэнэ. Ажлаа хийж байгаад үйлдвэрлэлийн осолд орсон ч компанийн зүгээс нөхөн олговрын мөнгийг олгохгүй байгаа гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байсан юм.
Осол гарсан өдөр жолооч автобусаа янзлуулахаар төв баазад очсон. Гэвч засварын инженер Д.Гонгорхүү үүрэгт ажлаа хийхээс цааргалж, техникийн бүрэн бүтэн байдлыг нь хангаж өгөөгүйн улмаас автобус осолдсон байгаа юм. Хариуцлага хүлээх ёстой засварын инженерээ компани улаан цайм хамгаалж, жолооч нараа ад үзэхийн гол шалтгаан юунд байна вэ. Тэнүүн-Огоо компанийн автобуснууд осолдсон, шатсан, саатсан гэх мэдээллүүд байнга гардаг. Гэвч энэ бүхний хариуцлагыг жолооч нар нь үүрээд гардаг гэх эх сурвалжийн мэдээллүүд бидэнд ирсээр байна.
Уг нь Тэнүү-Огоо компани улсдаа урдаа барьдаг нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг томоохон компанийн нэг. Гэтэл иргэдийн амь, нас эрүүл мэндийг хариуцсан компани нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангадаггүй, хүн чанараа гээж, осолдсон жолоочоо хөсөр хаясан нь харамсалтай. Нийтийн тээврийн чанар үйлчилгээ ямар шатандаа байгааг уг асуудал бэлхнээ харуулж байгаа юм. Осол гарснаас хойш дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад цагдаагийн байгууллага хэргийг яагаад шийдвэрлэхгүй байна вэ. Дөрвөн бяцхан хүүхэд нь “Ээж минь хэзээ гэртээ ирэх бол” гэх горьдлого тээж, нүдээ ширгэтэл харуулдан суугааг компанийнхан мэдэж байгаа болов уу. Нийтийн тээвэрт хяналт тавьдаг байгууллагууд хөрсөн дээр буусан шалгалт хийдэг баймаар байна. Хэрэв зээ албаныханы хэлж байгаа шиг өглөө, өдөр, орой бүр хяналтын байцаагч нар тенхикийн бүрэн бүтэн байдлыг нэг бүрчлэн шалгадаг бол уг осол гарахгүй байсан. Хяналт, шалгалтаа сайжруулахгүй бол олон жолооч өрөнд орж, цаашлаад амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байх нь.
Бид хэргийг эргэн мэдээллэх болно.
| Осолдсон жолоочийн ээж Т.Саранцэцэг: Үр хүүхдүүддээ харагдаж л байвал хэлгүй байсан ч хамаагүй охиноо босгож л авмаар байна |
|
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |