Есдүгээр сарын 5. Монголын Боксын холбоо болон тамирчдынх нь нэр хүнд энэ өдрөөс харлаж, зарим нь бүр Үндэсний шигшээ багаас хөөгдсөн юм. Эл өдөр Монголын Боксын холбооны Бага хурал болж, холбооны Ерөнхийлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг сонгосон. Хуралд орсон гишүүд “Elite” зочид буудалд оройн зоог барьсан гэдэг. Үүний дараа зодоон болж, цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн байдаг.
Харин Монголын Үндэсний олимпын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган “Зоогийн ширээнд ямар нэгэн төрлийн согтууруулах ундааны зүйл байгаагүй. Би хоол идчихээд гэр рүүгээ явсан. Зодоон болоход байгаагүй” хэмээсэн билээ. Хурлын үеэр Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, Оюутны дэлхийн аварга, “Хүч” спорт хорооны дасгалжуулагч Б.Түвшинбатыг "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнажээ. Мөн орон нутгаас ирсэн багш, дасгалжуулагчид болон боксчид Б.Түвшинбаярын шагналыг "угаах"-аар болж, “New York Street” ресторанд уулзаж, сууцгаасан гэдэг. Тухайн үед Боксын холбооны удирдах зөвлөлд шинээр сонгогдсон гавьяат тамирчин Д.Отгондалай, шүүгч Г.Бадрах, Армийн дэлхийн аварга, тамирчдын ахлагч Б.Чинзориг болон Э.Цэндбаатар, Д.Идэрбат, Ц.Мөнхчулуун нар ирсэн байна.

Зодоон болохоос өмнө Б.Түвшинбат, боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Отгондалай, Г.Бадрах, Б.Чинзориг нар гэр рүүгээ явжээ. Б.Чинзориг Э.Цэндбаатарыг гэрт нь хүргэж өгсөн боловч тэрбээр Д.Идэрбат, Ц.Мөнхчулуун тэргүүтэй үлдсэн хүмүүс рүү эргэж очиж, архидан согтуурч, зодоон болсон гэдгийг эх сурвалж хэлэв. Тэдний зодоон Э.Цэндбаатарын гавьяатын тэмдэгтэй холбоотой байж болзошгүй гэнэ.
Э.Цэндбаатараас тухайн үед юунаас болж зодуулж, бичлэг хийсэн талаар тодруулахад “Тодорхой шалгаан нөхцөлгүйгээр тэр хоёр намайг зодсон. Юунаас болж надад гар хүрснийг хэлж мэдэхгүй байна. Тэд миний хүндэлдэг тамирчин шүү дээ” гэсэн юм. Тэдэнд зодуулсан даруйдаа Э.Цэндбаатар цахим хуудсаараа бичлэг хийж “Энэ хоёр намайг зодчихлоо. Ингээд нэг айлын амьдрал дуусна шүү дээ. Мэдэж байна уу, та хоёр” хэмээн цус, нөжтэйгөө холилдсон байдалтай ярьж, цагдаад 02:30 цагийн үед дуудлага, мэдээлэл өгсөн байдаг.
Мөн түүний бусдад зодуулж, 90 секунд ухаангүй болох үеийн камерын бичлэг өнгөрсөн баасан гарагт олон нийтэд ил болсон. Түүнийг хүнд жинд тулалддаг байсан боксын тамирчин Ц.Мөнхчулуун, Д.Идэрбат зодсон гэгдэж буй. Тэднийг өдгөө Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа аж.
Э.ЦЭНДБААТАРЫГ ЗОДСОН ГЭГДЭЖ БУЙ Ц.МӨНХЧУЛУУН ГЭЖ ХЭН БЭ
.jpg)
Олон улсын хэмжээний мастер Цэрэннадмидын Мөнхчулуун 1996 оноос боксын спортоор хичээллэж эхэлжээ. Тэрбээр 91 кг-ын жинд 2002 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 2007 онд тавдугаар байрт шалгарч байсан гэнэ. 2000 оны эхээр улсын шигшээ багийн тамирчнаар олон жил амжилттай тоглосон тэрбээр солгой өрөлттэй, арын гар даацтай, оновчтой цохидог, туршлагатай тамирчин гэдэг. Мөн 2013 онд 30 настайдаа УАШ тэмцээнээс алт, 2014 онд А.Гантулга багшийн удирдлага дор хичээллэж, УАШ тэмцээний алтан медаль хүртсэн хүнд жингийн цөөн тамирчдын нэг байжээ. Тухайн үед “Алдар” спорт хорооны нэр дээр тоглодог байж. Тэрбээр жин, бяр ихтэй, зөв тактикаар тоглодог учир улсын зургаан удаагийн аварга цол хүртсэн байна. Тэрбээр өдгөө 39 настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг нэгэн. Мөн Боксын холбооны удирдлагуудтай ойр харилцаатай, холбооны үйл ажиллагаанд тогтмол оролцдог нэгэн гэнэ.
Э.ЦЭНДБААТАРЫГ ЗОДСОН ГЭГДЭЖ БУЙ Д.ИДЭРБАТ ГЭЖ ХЭН БЭ

Харин МУГТ Э.Цэндбаатарыг зодсон гэх Д.Идэрбат +91 кг-ын жинд тулалддаг байжээ. Тэрбээр 2012 онд УАШ тэмцээнд алт, 2014 оны УАШ тэмцээнд хүрэл, 2018 оны УАШ тэмцээнд хүрэл медаль хүртэж байсан аж. Мөн 2017 оны ОХУ-ын Омск хотод А.Тишенкогийн нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын тэмцээнд хүрэл, хоёр жилд нэг удаа болдог боксын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2010 онд мөнгөн медаль хүртэж байжээ. Тэрбээр "Зевс", "Улаан ар" бүлгийн тамирчин байсан гэнэ. Д.Идэрбат нь өдгөө 34 настай, хувиараа бизнес эрхэлж, Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг аж.
| Э.Цэндбаатарыг зодсон гэгдэж буй Д.ИДЭРБАТ, Ц.МӨНХЧУЛУУН ГЭЖ ХЭН БЭ |
|
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |