Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас АИ92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тодруулбал, өнөөдөр өглөө 08:20 цагийн байдлаар төмөр зам дээр 458 цистерн газрын тосны бүтээгдэхүүн байна. Үүнээс
Дизелийн түлш - 328 вагон
АИ-95 бензин - 5 вагон
АИ-92 бензин - 63 вагон
Бутан - 9 вагон
Онгоцны түлш - 32 вагон
Пропан - 17 вагон тус тус байна.
Дизелийн түлштэй 328 цистерн вагон байна. Хүрэх өртөөгөөр нь үзвэл:
Аршаант - 31 цистерн вагон
Толгойт - 235 цистерн вагон
Улаанбаатар - 21 цистерн вагон
Дархан-1 - 2 цистерн вагон
Сүхбаатар - 4 цистерн вагон
Сайншанд - 21 цистерн вагон
Чойр - 9 цистерн вагон
Эрдэнэт - 5 цистерн вагон
АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна. Хүрэх өртөөгөөр нь үзвэл:
Толгойт - 37 цистерн вагон
Аршаант- 4 цистерн вагон
Сайншанд - 10 цистерн вагон
Улаанбаатар - 12 цистерн вагон тус тус байна.
| Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна |
|