Тавантолгой түлш ХХК энэ жилээс эхлэн хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн. Хүйтний улирал эхэлснээс хойш хагас коксон түлштэй утааг бууруулж байна, өмнөх түлшнээс ялгаатай зүйл ажиглагдахгүй байна гэх зэргээр янз бүрийн мэдээлэл гарсаар буй. Тэгвэл Шинжлэх ухааны академи, хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэмтэд түлшний чанарт хэд хэдэн төрлийн судалгаа хийж дууссан байна.
Энэ талаар судлаач Г.Шийравтэй ярилцлаа.
"Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж буй хэд хэдэн асуудал байдгийн нэг эх үүсвэр нь өвлийн улиралд гэр хорооллоос үүсэх нүүрсний утаа байдаг. Тэгвэл яг энэ гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэх шахмал түлшний чанарт судалгаа хийсэн. Нэгдүгээрт өмнөх жилүүдэд хэрэглэж ирсэн хатуу түлштэй харьцуулахад нарийн ширхэгт тоосонцор буюу агаарт үүсгэх дэгдэмхий бодисын агуулга, мөн хүхрийн агууламж нь бараг 50 хувь буурсан байсан.
Яг өнөөдрийн түлж байгаа хагас коксон шахмал түлшний дээжээс авсан шинжилгээгээр Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хагас коксон шахмал түлшний МNS стандартыг хангаж байна гэсэн дүгнэлт гарсан.
Энэ техникийн шинжилгээний дүгнэлтэд үндэслээд хэлэхэд хоёр үзүүлэлтээр өмнөх шахмал түлшнээс давуу чанартай байна. Дэгдэмхий бодисын агууламж нь өмнө нь 18-20, заримдаа 21, 22 хувь байсан бол хагас коксон түлшний агууламж 11.5-12.5 болж буурсан. Ингээд 50 хувиар буурсан нь агаар дахь жижиг тоосонцор буюу дэгдэмхий бодисын агуулга буурч байна гэсэн үг. Хоёрдугаарт өмнөх түлшний хувьд хүхрийн агуулга нь 0.8-09 байдаг байсан бол хагас коксон түлшний хүхрийн агуулга 0.4-0.5 % байна. Тэгэхээр 1-1.5 хувь хүхрийн агуулга буурсан байна гэж үзэж байгаа.
Судлаачийн хувьд шинжилгээ, судалгааны дүнд үндэслээд хэлэхэд хагас коксон түлш хэрэглээнд нэвтэрснээр агаарын чанар тодорхой хувиар буюу, 20-25 хүртэл хувиар буурна гэж үзэж байгаа. Гэхдээ зөвхөн гэр хорооллын яндангаас гарч байгаа хорт утааны хувьд шүү.
Ер нь иргэд хагас коксон түлшийг анх удаа хэрэглэж үзэж байна. Хэрэглэж дадах хүртэл хугацаа хэрэгтэй байх. Хагас коксон түлшийг анх асаахад мод их зарцуулдаг. Мөн өмнөх хатуу түлштэй харьцуулахад дөл багатай харагддаг. Энэ нь иргэдэд сайн асахгүй дүлгэнээд байгаа мэт санагддаг байж магадгүй. Тэгэхдээ түлшний орц найрлага, шинж чанарын хувьд илч сайн, шатах хугацаа урт гэх мэт сайн тал бий" хэмээсэн юм.
Энэ онд буюу 2025-2026 оны галлагааны улиралд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн 40 мянга орчим тонн мидлингээр хийсэн шахмал түлш болон импортоор 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг 400 борлуулалтын цэгээр худалдаалж байгаа. Мөн Нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, уурын зуухнууд хуучин мидлинг түлш хэрэглэх юм.
| Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |