Монгол, Чех Улс эртний найрсаг харилцаатай
Төв Европын өнө эртний түүхтэй Чех Улсын Прага хоттой хагас өдрийн дотор бүрэн танилцаж амжилгүй буцсандаа сэтгэл жаахан дундуур байлаа. Заавал эргэн ирж, Прага хоттой бүрэн танилцана гэж сэтгэлээ аргадан, хуурч тайтгаруулав. Чехийн аялал жуулчлалын гол үзмэрүүд нь Прага хотын одон орны цаг, Конепру агуй, Седлецийн остуар, Прага цайз байдаг гэх. Харин би Чехийн эртний түүхтэй амьтны хүрээлэнг үзэж, сонирхохыг илүү, ихээр хүссэн. Гэсэн хэдий ч цагт хавчигдан, амжилгүй явсаар буцсан. Бид аялал, жуулчлалаар биш, албан ажлаар явсан болохоор цаг, завгүй гүйсээр тухайн очсон, улсынхаа хоттой бүрэн танилцаж чадахгүй л явсан. Ажлаа дуусгаад л дараагийн улс руу аянд замдаа гарч байлаа. Би чехийн амьтны хүрээлэнд буй монгол тахь, монгол тэмээгээ хамгийн ихээр харахыг хүсэж, бодож явсан билээ.
.jpg)
Монгол, Чехийн өнөөгийн найрсаг харилцаа нь олон зуун, мянган жилийн түүхийн улбаатай. Бүр XIII зууны Монголын Эзэн гүрний үеэс эхлэлтэй. Алтан ордны Бат хааны Сүбэйдэй жанжны цэргүүд 1240-өөд оны үед Чех рүү элчээ илгээн “Манай улс, танай улстай дайтахгүй, найрсаг харилцаатай байхыг эрхэмлэнэ. Харин танай улс нутаг дэвсгэр дээгүүрээ Монголын их цэргийг ямар нэгэн саадгүйгээр дамжин өнгөрөхөд найрсагаар тусална уу” гэсэн утга бүхий захидал илгээжээ. Чехийн хаад, ноёд хүсэлтийг хүлээн авч, Монголын Эзэнт гүрний цэргүүдийг Прага хотоор ямар ч саадгүйгээр дамжин өнгөрүүлсөн гэдэг. Тэр үед чехүүд Прага хотын гудамж, талбайг гоёж чимэглэн, монголчуудыг найрсагаар, баяр хөөр болон угтаж авчээ. Бат хаан, Чехийн дипломат хүндэтгэл, найрсаг харилцаанд нь талархал илэрхийлэн тус хотыг “Алтан Прага” хэмээх цолоор өргөмжлөн алдаршуулсан юм билээ.
.jpg)
Социалист нийгмийн үед Чехословак улс Монгол Улсын хөгжилд дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байв. Чехословак улс Дархан хотод цементийн үйлдвэр барьж, байгуулан өгч, Монгол Улсын тэр тусмаа Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад хэрэглэх барилгын гол түүхий эд болох цементээр хангаж байлаа. Манай үеийн 1970-аад оны Дарханы хүүхдүүд Цементийн үйлдвэрийн хүнд даацын Чех Улсад үйлдвэрлэсэн “Татра” машиныг “Маажиг татра” гэж нэрлэдэг байв. Тэр үед Улаанбаатарын гутлын үйлдвэр жилд 3.5 сая цэвэр арьс, ширэн гутал үйлдвэрлэж, 500 мянган хос гутлын түрий оёж Чех Улсад экспортолж байв. Харин монголчууд 1985 оны үед санагдана, чехийн кавчукан уланд дээр ширэн түрийтэй гутал, пүүз үйлдвэрлэн эхэлж байсан билээ.
.jpg)
Өнөөгийн Монгол Улсын соёл боловсролтой, үндэстний сэхээтнүүдийг бэлтгэн гаргах үйлсэд Чех Улсын оруулсан хувь нэмэр үнэлж, баршгүй их. Чех Улсад манай олон оюутан залуус суралцаж, Монгол Улсынхаа хөгжилд дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Харин одоо Чех Улсад албан ёсны тоогоор манай улсын 14 мянга гаруй иргэд ажил хийн амьдарч, хөдөлмөрлөж байна. Манай улстай нийгмийн хамгааллын гэрээ хэлэлцээр хийгдсэн цөөн орны нэг нь Чех Улс юм. Үүний үр дүнд тус улсад ажиллаж байгаа, Монгол Улсын иргэд тэнд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ эх орондоо тооцуулж тэтгэвэрт тогтоолгох боломжтой болжээ. Чех Улс хөдөлмөрийн гэрээгээр ажиллах монгол ажилчдын квотыг гурав дахин нэмэгдүүлж, жилд 3000 гаруй ажилтанг авахаар болсон байна.
Дэлхийн жуулчдын сонирхлыг “Соронзон” мэт татах Прага хот
.jpg)
Прага их сайхан эртний түүхийг хадгалан үлдсэн хот байна лээ. Эртний их түүх ханхлуулсан энэ хот Х зууны үед Влтава мөрний эрэгт байгуулагджээ. Харин монголчуудын мэдэх хуучин социалист Чехословак улс 1993 онд дайн дажингүйгээр Чех, Словак хэмээх хоёр улс болон хуваагдаж, тусгаар тогтносон байна. Миний бодлоор энэ хоёр улс задралгүй нэг нэгдмэл улс хэвээр байсан бол илүү хөгжилтэй хүчирхэг том гүрэн байх боломжтой байжээ. Гэхдээ ирээдүйд Чех, Словак хоёр дахин нэгдэхийг үгүйсгэх аргагүй юм.
Прага хот хачин гоё цэвэрхэн, хүмүүс нь их найрсаг. Нийтийн тээвэрт нь тарамбай голлох бөгөөд ойрхон ойрхон явна. Гадны жуулчид ихтэй юм билээ. Манай Азийнхан тэр тусмаа Хятад, Өмнөд Солонгос, Японы жуулчид ихээр аялж явна. Чехэд жилд 5-7 сая гадны жуулчин ирдэг гэнэ. Улсын төсөвийнхөө нь ихэнх хувийг аялал, жуулчлаас бүрдүүлдэг аж. Прага хот 1.4 сая хүн амтай. Хотын гудамж бүхэн яг л эртний музей шиг сайхан. Парагийн уран барилгуудын чамин гоё хийцийг бишрэн, харж ангайсаар явтал гудамж төгсөж, дараагийн гудамж үргэлжилнэ. Үзэж, харах зүйлд төгсгөл гэж алга. Прага хотод нэн эртний модон барилга, цонхны модон рам, төмөр түгжээ, хүнд нүсэр хаалга яг хэвээрээ. Энэ нь бүхэн түүхийн үнэ цэнийг харуулна. Влтава мөрний Чарльзын гүүрний хажуугийн усан гудамжаар завиар зугаалах нь яг Италийн Венецэд очсон мэт сэтгэдэл төрүүлнэ.
Прага бол Богемийг дурсгалыг хадгалсан түүхэн нийслэл аж. Ромын эзэнт гүрний Пемислидийн үед эзэн хааны оршин суудаг чухал хот байжээ. Манай эриний 1230 оны орчимд энэхүү сууринг хааны хот болгон өргөжүүлжээ. Ийнхүү XIV зуунд IV Карлын үед Прага хот Европ дахь улс төр, соёлын төв болсон байна. Мөн Хабсбургийн хаант засаглалтай, Австри-Унгарын эзэнт гүрний үед ч чухал хот нь байжээ. Олон зууны туршид Прага хот Чех, Герман, Еврейн соёлын өвийг хадгалж яваа аж. Тус хотыг “ЮНЕСКО”-гоос дэлхийн 14 өвийн нэг хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Прага хот Европын холбооны 13 дахь том хот, төв Европын улс төр, соёл, эдийн засгийн төв бөгөөд баялаг түүхтэй.
Прага цайз
.jpg)
Прага цайз IX зуунд байгуулагдсан цогцолбор гэсэн. Энэхүү цайз нь Чехийн хаад, ромын эзэн хаад, Чехословакийн ерөнхийлөгч нарын ордон байсан ажээ. Харин одоо бол Чех Улсын ерөнхийлөгчийн ордон болж. Ордон гадна талдаа буутай олон харуул, хамгаалалтын ажилтантай байх юм билээ. Тус цогцолборт Богемийн титэм, үнэт эдлэлүүдийг хадгалдаг гэнэ лээ. Гиннесийн дээд амжилтын номонд "Прага цайз"-ыг дэлхийн хамгийн том, эртний цайз, 70 мянган м/кв талбайтай, урт нь 570 метр, 130 метр өргөн гэсэн байв.
Гэгээн Витусын сүм
.jpg)
Энэхүү ромын католик сүм нь готик архитектурын тод жишээ болон Прага хотын нэрийн хуудас болон сүр жавхлангаа харуулан, сүндэрлэж байна. Чех Улсын хамгийн том, хамгийн чухал сүм. Тус сүмд чехийн олон хаадын болон ромын эзэн хаадын булш байдаг гэх. Гэхдээ бид дотор нь орж, хаадын булш бунхныг үзээгүй. Сүмийг гадна талаас нь харж сонирхсон. Готик загварын өндөр шовх оройнууд нь тэнгэр рүү тэмүүлэх мэт сүртэй. Сүмийн гадна хана гал түймэрт өртсөн юм шиг сонин будагтай. Сүмийн гадна хана бор шаргал өнгөтэй боловч тод хар өнгөөр сүүдэрлүүлсэн нь утаа, хөө тортог болсон юм шиг нэг л хачин хүнд өнгөтэй харагдсан. Тус сүм нь Прага цайзын цогцолборын нэг хэсэг бөгөөд Чехийн Засгийн газрын ордны хажууд байна. Цогчин дуганы хэмжээ нь 124x60 метр, гол цамхаг нь 102.8 метр өндөр, урд цамхагууд 82 метр, нуман хаалганы өндөр 33.2 метр гэнэ.
Чарльзын гүүр
.jpg)
Гэгээн Витусын сүмээс бид Прага хотын Влтава голын дээгүүр сүндэрлэх дундад зууны үеийн чулуун гүүрээр алхсан. 1357 онд Карл IV хааны ивээл дор энэхүү гүүрийг барьж эхлэн, 1500 оны эхэн үед дуусгасан байна. Тус гүүр 516 метр урт, арван метр өргөн бөгөөд гурван цамхагтайгаас гадна 30 хөшөө баримлаар чимэглэсэн байлаа. 1841 он хүртэл Влтава голыг гатлах цорын ганц зам байсан энэхүү гүүр нь Прага цайз, хуучин хотын төвийг болон зэргэлдээ газруудыг холбосон хамгийн чухал үүрэгтэй байжээ.
Астрономийн цаг
.jpg)
Хуучин хотын танхимын хананы урд байрлуулсан дундад зууны үеийн одон орны цагийг 1410 онд суурьлуулсан байна. Тэр цагны хонхны дууг сонсож чадалгүй манайхан яараад явсан. Энэ цаг 1410 оноос өнөөг хүртэл цохилж буй дэлхийн хамгийн эртний "Астрономийн цаг" гэсэн. Цагийн механизм нь үндсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй ба нар, сарны байрлал, одон орны тэмдэглэгээ, дэлгэрэнгүй мэдээлэл зэргийг заадаг гэх. Биднийг очих үед цагаан гэгээ тасарч, үдшийн бүрэнхий эхэлсэн болохоор төдийлөн сайн цагийг харж, сонирхож чадалгүй л буцсан.
Чехүүд “Гайхамшигт монгол морь” тахь адууг хамгаалан, өгсөж үржүүлсэн
Би дунд сургуулийн гуравдугаар ангийн сурагч байх үедээ Жеймс Олдрижийн “Гайхамшиг монгол морь” хэмээх хатуу цагаан шаргал хавтастай жижиг номыг уншиж, тахь гэдэг зэрлэг адууны өвөг Монголд байсныг мэдэж авч байсан билээ. Тэр туужид манай говийн нэгэн уулнаас тахийн зэрлэг үрээг эрдэм шинжилгээний зорилгоор барьж, Английн Уэльсийн дархан цаазтай амьтан нутагшуулах эдлэн газарт тавьдаг. Гэтэл тэр тахийн үрээ Английн нутагт идээшин тогтохгүй уул ус, уугуул нутгаа Монголын говио санан гүйдэг. Гүйгүүл тахь Франц, Итали, Унгар, Оросын нутгийг дамжин гүйж явахад нь тохиолдсон сонирхолтой адал явдлын тухай гардаг. Монгол хүү Мөнхийн Баярт, англи охин Китти Жемисон хоёрын хоорондын харилцаж буй захидлын хэлбэрээр бичсэн тууж юм.
Харин жинхэнэ зэрлэг тахийн тухай мэдээлэл дэлхий дахины сонорт 1878 оны үед түгэн дэлгэрчээ. Оросын цэргийн тагнуул, армийн генерал, газар зүй судлаач Н.М.Пржевальский Монгол орныг тагнан турших, газар зүй, угсаатны зураг үйлдэх, цэргийн тангуулын мэдээлэл цуглуулах, судалгааны ажлаар явахдаа Монголын говиос зэрлэг адууны арьс, гавлын ясыг олж, авч явжээ. Түүнийг нь Санкт Петербургийн Зоологийн музейн эрдэм шинжилгээний ажилтан И.С.Поляков судалж, зэрлэг адууны шинэ зүйл мөн болохыг тодорхойлоод Пржевальскийн адуу (Equus przewalskii) хэмээн нэрлэж, дэлхий нийтэд зарласан юм билээ.
.jpg)
Энэ мэдээ Европ, Америкт тэр дороо л тархсан байна. Ийнхүү ховор амьтан цуглуулах хоббитой, баячуудын сонирхлыг тахь татах болжээ. Оросын Аскана Новагийн газрын эзэн Фредрих фон Фалц-Фейн Монголын говьд ирж, тахийн унагыг Европод хүргэж, зарах олон удаагийн оролдлого хийж, зарах эхэлэлийг тавьсан юм билээ. Үүний дараа европ америкийн амьтан сонирхогч Хагенбек 1901 онд Монголоос 51 унагыг барьж Европ руу авч явсан боловч 28 нь унага л хүрчээ. Тэдгээрийн 12-ыг нь Бедфордын гүн Уобурн дэх эдлэндээ авчээ. Хоёрыг нь Халле рүү, хоёрыг Берлин рүү, хоёрыг Голланд руу заржээ. Мөн хоёр унага нь Цинцинаттигаар дамжиж хожим Нью-Йоркт иржээ. Үлдсэн унагануудаас хоёрыг Лондон руу, хоёрыг Манчестр рүү, нэгийг Парис руу зарж гурван унага л Хамбургт үлдсэн гэдэг.
Европын ашиг хонжоо хайгчид бие гүйцсэн тахийг барьж чадахгүй болохоор нутгийн ардуудад их хэмжээний алт, мөнгө өгч тахийн нялх унагануудыг бариулж, Европ руу зөөж, зарах болсон байна. Энэхүү том наймааны дараа Карл Хагенбек хоёр жил дараалан нилээд олон тооны унагануудыг барьж Европт аваачсан байдаг. Тахь маш сонор соргог, үргэмтгий амьтан болохоор энэ мэт наймаачдаас болж өсөн, үргэжиж чадахгүй усгүй цөл рүү дайжих болж. Ийнхүү Европын ашиг, хонжоо хайгч баячуудын балагтай үйлдлээс болж тахь байгальд зэрлэгээр тааралдахаа больж, уугуул нутагтаа бүрэн устсан юм.
Гадаадын зоо паркуудын тахийг Монгол оронд сэргээн нутагшуулах төслийг 1992 онд эхлүүлжээ. Ийнхүү Чех Улсын амьтны хүрээлэнгээс тахь Монголд эргэн ирсэн юм. Өдгөө Төв аймгийн Хустайн нуруу, Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын тал гээд гурван газарт нийт 300 гаруй тахь өсөн үржиж байгаа юм билээ. Чех Улсаас гадна Нидерланд, Герман Улсын амьтны хүрээлэнгүүдээс төсөл хэрэгжүүлж олон тахийг эх нутагт нь буцаан өгсөөр байгаа.
Чех Улсын нийслэл Прага хотын Амьтны хүрээлэн нь тахийг уугуул байгальд нь эргэн нутагшуулах ажлыг амжилттай хийсээр байгаа билээ. Сүүлийн арав гаруй жил Чех Улсын зэвсгэт хүчний агаарын цэргийн онгоцоор тахийг Монгол орны баруун хэсэг рүү хэд хэдэн удаа тээвэрлэсэн. Одоо Дорнод Монголын Сүмийн хоолойд тахийг эргэн нутагшуулах төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор хэрэгжүүлэхээр болоод байгаа. Голландын “Тахь хамгаалах сан”, “Кристиан Освальдын сан”, “Олон улсын тахь групп” нийгэмлэг, Прага хотын амьтны хүрээлэн, Францын “Тахь хамгаалах холбоо”, “Швейцарын Мава сан”-гийн хамт олонд талархал илэрхийлье. “Гайхамшиг монгол морь” тахь адууг хамгаалан үлдсэн та бүхний ач тусыг монголчууд хэзээ ч мартахгүй.
ЧЕХ УЛС. ПРАГА ХОТ. 2025.11.15.
| ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ |
|
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
Морьт харваачид олон улсын тэмцээнээс 3 алт, 1 хүрэл медаль хүртэв
2025-12-14 16:11:54
Грек-Ром бөхийн тамирчид Японыг зорилоо
2025-12-14 15:09:33
Волейболын “Бүх-Одод”-ын тоглолтод “POLARIS” тэргүүлэв
2025-12-14 14:56:55
Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан аппликэйшнээс зээл авчээ
2025-12-14 14:09:13
Ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх арга замууд
2025-12-14 12:15:30
Богд Зонховын дүйчэн өдөр буюу Зулын 25 өнөөдөр тохиож байна
2025-12-14 12:10:42
Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайг тохижууллаа
2025-12-14 12:04:40
Хятадын Харбин хотод 19 метр өндөртэй цасан хүн барьж эхэллээ
2025-12-14 11:36:09
“Moon dance” хамтлаг латин бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-14 08:18:23
УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАРЫН НАЙЗ, “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ЫН ДАРГА Г.БАТЧУЛУУНЫ ТЕНДЕРИЙН ТААГҮЙ БАРИМТУУД
2025-12-14 07:30:41
Г.Ган-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртэв
2025-12-14 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-14 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-14 07:00:00
НЭРЭЭ СОЛИХООС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ “ХҮННҮ ХОТ”-ЫН ТӨСВӨӨР М.БАТБАЯР ТУЙЛЖ, 1.3 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТ ХИЙЖЭЭ
2025-12-14 07:00:00
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-14 07:00:00
О.САРАНХҮҮ: MOON DANCE ХАМТЛАГ МОНГОЛ ХҮНИЙ АВЬЯАС ЧАДВАРЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЛЭЭ
2025-12-14 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |