• Өнөөдөр 2025-12-16

"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ

      БНСУ-д болж байгаа "K-Startup Grand Challenge 2025"-д Монголын цахим баримт бичгийн нэгдсэн дэд бүтцийн E-Geree.mn системийн баг өрсөлдөж 2.620 стартапаас TOP 20-д үлдээд байна. 
 
-Тэгвэл "K-Startup Grand Challenge 2025" гэж юу вэ?
 
K-Startup Grand Challenge (KSGC) бол БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэй олон улсын стартап өрсөлдөөн юм. Энэ нь гаднын стартап компаниудад Солонгосын зах зээлд нэвтрэх, Ази дахь бизнесээ өргөжүүлэх боломж олгоход гэдгээрээ онцлог.
 
Үндсэн зорилго: 
 
-Олон улсын стартапуудыг Солонгос руу урьж,
 
-Бизнесийн дэмжлэг, санхүү, менторчлал, хөрөнгө оруулалт зэргээр туслах юм.
 
Хэн оролцох вэ?
 
- Гадны стартапууд (Солонгосын бус удирдлагатай)
 
- Эхний 7 жил дотор үүсгэн байгуулагдсан компани.
 
E-Geree.mn системийн баг амьдрал дээр байнга тулгардаг бодит, энгийн асуудлуудыг хэрхэн шийдэх вэ гэдгийг танилцуулсан нь үлдэхэд гол нөлөө үзүүлсэн гэж хэлсэн юм. Тодруулбал,
 
-БНСУ-д эмнэлэг, гоо сайхны үйлчилгээ авдаг монголчууд гэрээгүйгээс үүдэх эрсдэл,
 
-Солонгост ажилладаг монголчууд Монголдоо үл хөдлөх хөрөнгө авахдаа гэрээгээ цахимаар хийж, улсын бүртгэлд бүртгүүлэх хэрэгцээ,
 
-Солонгос жуулчид Монголд ирэхдээ аялал, даатгалын гэрээгээ цахимаар хийж, гэрээний дагуу төлбөрөө хийх боломж гэх мэт асуудлыг цахим гэрээ + төлбөрийн цогц шийдлээр шийдэх санаа нь Азийн хамгийн том стартап тэмцээний TOP 20-д үлдэхэд хүргэсэн байна.

"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188