Математикийн олимпиадад Хэнтий аймгаасаа нэгдүгээр байр эзэлсэн мэдээг анх сонсоход ямар мэдрэмж төрсөн бэ?
-Сургууль дээр өдөржин хариугаа хүлээгээд суусан болохоор алт авсан гэдгээ сонсоод маш их баярлаж, өөрөөрөө их бахархсан. Бүр шөнө л шагналаа авсан болохоор маргааш нь л аав, ээж хоёртоо хэлээд баярлаж буйг нь сонсох сайхан байсан.
Математикт сонирхолтой болох эхлэл нь хэзээнээс вэ. Хэн хамгийн их нөлөөсөн бол?
-Бага ангид байхаасаа л математиктаа дуртай байсан. Багш нар маань ч гэсэн намайг тэмцээн уралдаанд бэлдүүлдэг байсан нь их нөлөөлсөн байх. Мөн анги удирдсан Н.Цолмон багш маань математикийн багш болохоор надад их зүйлийг зааж, сургасан.
.jpg)
Гэр бүлээс нь мөн нөлөөлсөн болов уу?
-Аав, ээж маань Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумд мал малладаг. Хоёр эгчтэй. Том эгч маань Дорнод аймагт багшилдаг, дунд эгч АШУИС-ийн төгсөх курсын оюутан. Магадгүй бага байхаасаа эгч нараасаа үлгэр дуурайлал авч өссөн болохоор математикт дуртай болоход нөлөөсөн гэж боддог.
Өдөр тутамдаа математикийн хичээлдээ хэр их цагийг зарцуулсан бэ?
-Өдөр хичээлээ тараад орой 19:00 цаг болтол тасралтгүй бодлогоо боддог байсан. Дараагаар нь олимпиад болохоос өмнөх сүүлийн долоо хоног хичээлээс минь чөлөөлөөд өглөө 08:00 цагаас орой болтол өдөржин бодлогоо бодож суугаад заримдаа өдөр ядрах юм бол гэртээ ирж жаахан амарчихаад буцаад бэлтгэл рүүгээ явдаг байсан.

Олон төрлийн сурах арга барил байдаг шүү дээ. Чиний хувьд ямар вэ?
-Ихэвчлэн ганцаараа байхдаа хэдэн цагаар ч хамаагүй төвлөрөөд бодлогоо боддог болохоор яг ч сурах арга барил байхгүй гэж бодож байна. Хэрэв анхаарал саринах юм бол жаахан өөр юм хийж байгаад буцаад бодлогоо боддог. Гэхдээ ойлгохгүй зүйл тулгарах үед багаараа, багштайгаа хамт олон талаас нь хараад, шинэ зүйл олж нээх гоё байдаг. Хамгийн гол дурдах зүйл бол тууштай байх л гэж боддог.
Олон тэмцээн уралдаанд оролцож байсан байх. Өмнөх тэмцээнүүдээ дурдвал?
-Бага ангид байхдаа тэмцээн уралдаанд байнга оролцдог байсан. Даанч цар тахалын үед хөл хорионоос болоод хэсэн завсарлаг авчихсан байж байгаад есдүгээр ангиасаа эхлээд буцаад оролцоод явж байгаа. Аравдугаар ангид байхдаа аймагт хүрэл медал, дараах жил нь алт тэгээд энэ жил ахиад алт авч чадлаа.
Ирээдүйн зорилгоо хуваалцаач?
-Улсдаа медал авах хамгийн гол нь элсэлтийн ерөнхий шалгалтаа сайн өгөөд инженер болох хүсэлтэй байгаа.
Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА |
|
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |