• Өнөөдөр 2024-02-21

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН НОЁН ОРГИЛУУДЫН НЭГ АКАДЕМИЧ С.НАРАНГЭРЭЛИЙНХ

2023-01-28,   18470

Энэ удаагийн "Танайд өнжье" булангаа Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич С.Нарангэрэл багшийн даруухан гэрээс хүргэж байна.
 
Тэрбээр хотын их чимээ шуугианаас хол, утаа униаргүй, цэнгэг агаар цэлсхийж, зулзаган ногоон гацуур, чилгэр урт нарс мододтой Хандгайтын богины аман дахь байшиндаа өөрийнхөө гараар бүтээсэн бүхнээ арчилж тордохын зэрэгцээ судалгааныхаа ажлыг хийн хүсэл мөрөөдлөө биелүүлэн аж төрөх ажээ

БАТСУУРЬ ГҮНИЙ ҮР САД БУЮУ АЛТАН УРГИЙН УДАМ С.НАРАНГЭРЭЛ

Биднийг өнгөрсөн баасан гаригт гэрт нь очих үед академич С.Нарангэрэл ганцаараа байж таарав. Эхнэр З.Энхжаргал нь чухал ажил гарсан учир эзгүй байлаа. Бид түүнтэй нэгэн өдрийг хууч хөөрөн өнгөрүүлсэн юм. Ингээд түүний удам судраас эхлэн хөөрөлдлөө. С.Нарангэрэл Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын гаралтай гэнэ. Түүний аав Б.Содовсүрэн албан ёсны намтартаа өөрийгөө ядуу ард малчны хүүхэд гэсэн байдаг аж. Түүнчлэн “Хоёр настай байхад аав минь жинд явж байгаад насан өөд болсон.Өөрийнхөө өвөг дээдсийг ямар хүмүүс байсныг огт мэдэхгүй” гэдэг байжээ.
 
Удам судрынхаа талаар үр хүүхдүүддээ үүнээс өөр зүйл огт ярьж байгаагүй аж. Ийн явсаар С.Нарангэрэл академичийн аав 2000 онд гэнэт цус харваж нас барсан гэнэ. Аавыг нь тэнгэрт дэвшээд удаагүй байхад буюу 2001 онд “Маш нууц” сонинд “Академич С.Нарангэрэлийн аав Содовсүрэн гуай бол цагаан ястан. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны Засаг ноён Батсуурь гүний үр сад юм” гэсэн утгатай мэдээ гэнэт гарчихсан байжээ. Түүнийг УИХ-ын гишүүн байхад Хятадын эрлийз гэж хүртэл доромжлон гүтгэж, олон нийтэд тарааж байсан гэнэ. Ингээд С.Нарангэрэл Батсуурь гүн гэж ямар хүн байсан гэдгээс эхлэн удам угсааныхаа талаар судалсан байна. Тэгсэн Батсуурь гүн яах аргагүй дээд удмаараа Гэрсэнз, Батмөнх даян хаан гэх мэтээр дээшээ явсаар байгаад Хубилай хаан, Чингис хааны отгон хүү Тулуйгийн үр удам болоод иржээ.
 
Олон сараар судалгаа хийсний үндсэн дээр Батсуурь гүн нь Чингис хаан буюу алтан ургийн хүн болохыг тогтоожээ. Ингээд түүний аав Б.Содовсүрэн Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны Засаг ноён Батсуурь гүнтэй хэрхэн холбогдох болсныг мөн л судалжээ. Улмаар Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын ядуу ард малчны хүү Б.Содовсүрэн гэж түүхийн сэжүүрээс атган хөвөрдсөн байна. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсыг тунхагласан байдаг. Монгол Улс тусгаар тогтнох их үйлсэд хувь нэмэр оруулсан олон хүнд цол хэргэм олгосон байдаг. Цол хэргэм олгосон хүмүүс дотор Батсуурь гүн багтсан байжээ. Батсуурь гүнд олгосон цол хэргэм лүндэнг уншиж үзэхэд “Монголын засгууд дотроос хамгийн ахимаг” гэсэн үг байж.
 
Түүнээс хамгийн настай Батсуурь гүн байж гэсэн бодолтойгоор үлдсэн гэнэ. Гэтэл түүхчид Чингис хааны үр удмын 25-30 үе нь явж байна гэж бодоход 25 үеийг нь ахимаг гэж нэрлэдэг гэдгийг надад хэлж өгсөн. Түүний аав Содовсүрэн зөвхөн үр хүүхдүүддээ зориулж 1996 онд дурсамжийн ном бичсэн байна. 2001 онд аавынхаа хүүхдүүддээ зориулан бичсэн дурсамжийн номыг уншиж эхэлсэн байна. Гэтэл аавынх нь эмэг эх Монголын соёлт гэр бүлд өсөж торнисон Бадам гэж байсан гэх өгүүлбэр байжээ. С.Нарангэрэл академич Бадам гэдэг хүнийг судалж үзтэл Дайчин бэйсийн хошууны засаг ноён Батсуурь гүний охин болох нь түүхийн эх сурвалжуудаар тогтоогдсон байна.
 
Тэгэхээр түүний аав Б.Содовсүрэн гуайн ээж нь Батсуурь гүний зээ охин байж. Аавынх нь нэрийг Сономсүрэн гэж байсныг Б.Содовсүрэн болгож өөрчлөөд овгийг нь өөрчилж, ядуу амьдрал дунд өсгөж, их хэлмэгдүүлэлтээс амьд үлдээж чадсан нь энэ ажээ. Ингэж л С.Нарангэрэл өөрийнхөө хэдэн үеийн удам судрыг олж мэдсэн байна. Гэхдээ өөрийнхөө удам угсааны талаар хүн бүрт “Би алтан ургийн цустай хүн” гэж цээжээ дэлдээд байдаггүй юм билээ.

ААВ Б.СОДОВСҮРЭН НЬ 18 НАСТАЙДАА УЛААНБААТАР ХОТЫН ШҮҮХИЙН ОРЛОГЧ ДАРГА БОЛЖЭЭ

Бидний яриа удам судраас цааш хөвөрч, аавынх нь талаар хөөрөлдсөн юм. Аав Б.Содовсүрэнг нь Монголын түүхэнд 16 настай Шүүх байгууллагын дарга болж байсан гэдгээр нь хүмүүс мэддэг билээ. Тэгвэл Б.Содовсүрэн гэх эрхэм 16 настай байхдаа Улаанбаатар хотын Шүүхийн нарийн бичгийн дарга, 18 насандаа Улаанбаатар хотын Шүүхийн орлогч дарга, 19 настай байхдаа Булган, Сэлэнгэ аймгийн шүүхийн даргаар ажиллаж байсан түүхтэй гэнэ. Түүнчлэн Улсын дээд шүүхийн удирдлагад 13 жил ажилласан гэнэ.
 
Түүнийг хар бага наснаас нь дарга болгох замыг заасан хүн БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга Ж.Самбуу гуай гэнэ. Монголын төрд Б.Содовсүрэн гэх хүн зүтгэсэн шиг зүтгэж, газар нутгийн бүрэн бүтэн байдалд онцгой гавьяа байгуулсан хүмүүсийн нэг юм байна. Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн орон болсон. Тэр үед манай улсын урд хэсгийн хилийн бүс БНХАУ-тай хилийн маргаантай байсан гэнэ. Тиймээс түргэн хугацаанд хилийн маргаантай асуудлаа шийдэх шаардлага тулгарсан байна. Жил гаруйн хугацаанд БНМАУ болон БНХАУ-ын хилийн маргаантай газруудыг тодотгон тогтоох улсын комиссын хуулийн зөвлөхөөр түүнийг томилсон байдаг.
 
Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалын нууц тушаал дээр “БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн хуулийн хорооны орлогч дарга гэж албан тушаалыг нь өөрчилж байгаад нууц тушаал гаргаж хэлэлцээрт явуулсан байдаг. Тэр үед 15 мянган га газар хилийн маргаантай байсан ч хэлэлцээрийг амжилттай хийсний дүнд ихэнх газар нутгаа манайх авч үлдэж чадсан байдаг. Ялангуяа хилийн дайчдын булш, харуулын овоо зэргийг урд хөршийн нутагт өгөлгүйгээр авч үлдсэн нь түүхэн гавьяа яах аргагүй мөн билээ.

ААВЫНХАА ЗААСАН ЗАМААР ХУУЛЬЧ БОЛСОН ТҮҮХ

Н.Нарангэрэл гуай аавыгаа Төв аймгийн Шүүхийн даргаар ажиллаж байхад буюу 1953 онд Төв аймгийн Сэргэлэн суманд мэндэлсэн байна. Түүний аав нь 1954 онд ЗХУ-ын Москва руу сургуульд явжээ. Аавыгаа иртэл дөрвөн жил гаруй хугацаанд Рашаантын гудамжинд айлын хашаанд ээж, эмээтэйгээ ядруухан аж төрж байсан гэнэ. Харин аав нь сургуулиа төгсөж ирээд Улсын дээд шүүхийн даргаар ажиллаж, ингээд Улаанбаатар хотын хамгийн анхны орон сууцны хороолол буюу нэгдүгээр 40 мянгатад амьдрах болжээ. Тэрбээр “Би хүүхэд байхаасаа яруу найрагт их дуртай.
 
Арван жилийн сурагч байхдаа хуульч болно гэж бодож байсангүй. Үнэнийг хэлэхэд, хуулийн мэргэжлийг үзэн яддаг байсан ч гэж хэлж болно. Аавын талын хамаатны хүүхдүүд мөрийтэй тоглоом, малын хулгайн хэрэгт холбогдож, хоригдохоор болно. Тэр үед ар гэрийнхэн нь ааваас туслахыг гуйхад, “Би мэдэхгүй. Монголын шүүх мэднэ” гэж хэлж байсан. Гэтэл авга эгчийн нөхөр нь манайд халамцуу ирж, аавыг минь цус нөжтэй нь хутгалдтал зодчихоод “Чамаас цусан төрлөө салгалаа. Ах дүүс байж яахаараа тусалдаггүй юм. Наад хэдэн хүүхдийг чинь сайн сайхан явахыг харна” гэж хэлээд хаалга өшиглөөд гарч байв.
 
Ийм нөхцөл байдлыг дэргэдээс нь харж байсан учраас хуульч болохгүй гэж боддог байсан хэрэг. Тэгээд л сурагч байхдаа яруу найраг, уран зохиол, түүхийн чиглэлээр өөрийгөө бэлдэж, МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангид элсч байлаа” гэв. Их сургуульд сурч байтал аав нь өрөөндөө дууджээ. Тэгээд аав нь “Манайх хоёр хүү, таван охинтой айл. Хэн нэгийг чинь хуульч болгохгүй бол миний олон жил хураасан эдгээр ном үгүй болно. Би бодож, бодож чамайг МУИС-ийн хуулийн ангид сургахаар боллоо. Өнөөдөр МУИС-ийн профессор Д.Цэвэгмид багштай уулзсан. Сургалтын тэтгэлэг, ангийг чинь хуулийн ангид шилжүүлсэн. Хэзээ нэгэн цагт чи надад залбирна” гэж хэлжээ. Ингээд л эцэг хүний эрс хатуу шийдвэрийн дагуу С.Нарангэрэл хуульч болох амаргүй хувь тавилантай нүүр учирсан байна.
 
Тэрбээр эхлээд хичээлдээ тааруу сурдаг байсан гэнэ. Өөрийнхөө сонгосон мэргэжлээр сураагүй болохоор сэтгэл гонсгор байдаг байснаа ярив. Хоёрдугаар курст орох жилээсээ өөрийнхөө мэргэжлийг бүрэн ойлгож, хичээлдээ сайжирч эхэлсэн байна. Ийн хичээсээр тэргүүний сурлагатай оюутнуудын нэг болж сургуулиа төгсчээ. С.Нарангэрэлийг сургуулиа төгсөх үеэр багш нар нь ярилцаад үндсэн багш болгожээ. Будаг нь ханхалсан шинэхэн залуу байхдаа сургуулиудад хичээл ордог байж. 1977 онд Худалдааны эдийн засгийн факультетийн ангид хичээл зааж байхдаа насны хань З.Энхжаргалыгаа анх харж байсан гэнэ.
 
Ийнхүү залуу багш оюутнаа эргүүлсээр гэргийгээ болгожээ. Түүний гэргий Улаанбаатар хотын уугуул З.Энхжаргал гэх эмэгтэй бий. Хадам аав нь түүхч Б.Загд гэж хүн байжээ. Аав, ээж нь багш мэргэжилтэй сэхээтэн айлын охиныг эхнэрээ болгож авч, 40 гаруй жилийн нүүрийг үзжээ. Академич дөрвөн охинтой юм билээ. Н.Жаргалан, Н.Тэмүүлэн, Н.Нинжин, Н.Танан гэх дөрвөн охин нь том болж, айл гэрийн эзэгтэй нар болсон гэнэ.

С.ЧОЙНОМ НАЙРАГЧИЙГ ЦАГААТГАСАН ПРОКУРОР БА 50 МЯНГАН ХУВЬ ХЭВЛЭГДСЭН “Р.ЧОЙНОМД ТУЛГАСАН ЯЛ” НОМЫН ТУХАЙ

С.Нарангэрэл МУИС-д арван жил багшилжээ. 1985 онд Улсын ерөнхий прокурор С.Будрагчаа түүнийг гэнэт дуудаж уулзжээ. Тэрбээр “Хотын намын хорооноос хууль сайн мэддэг залуу хүнийг Улаанбаатар хотын прокурорын даргаар томил гэсэн чиглэл өгсөн. Тэр хүнд нь С.Нарангэрэл гэх хуулийн сургуулийн залуухан багш буюу чи таарч, тэнцжээ. Иймд ажлаа хүлээж ав” гэхэд С.Нарангэрэл “Би энэ ажлыг хийж чадахгүй байх.
 
Надад ямар ч туршлага байхгүй. Нэг жил туршлагатай хүний дор ажиллая” гэх санал тавьжээ. Гэсэн ч түүнийг Улаанбаатар хотын Ерөнхий прокурорын орлогчоор томилжээ. Энэ албан тушаалд томилогдож очоод нэгэн сонирхолтой, содон хэргийг судалж эхэлсэн байдаг. Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч Р.Чойномыг юунаас болж улс төрийн хэрэгт шийтгэгдэх болсныг судалж эхэлсэн байна. 1980-аад оны дундаас хойш Р.Чойном яруу найрагчийг хэлмэгдүүлсэн тухай ам дамжин яригддаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл нь их гардаг байжээ. С.Нарангэрэл ч оюутан байхдаа Р.Чойномын хаалттай шүлгүүдийг уншдаг, цээжилдэг байсан гэнэ.
 
Ингээд Р.Чойномын хэрэг гэж ямар зүйл байгааг судалж эхэлжээ. Түүний хэрэг Аюулаас хамгаалах яамны архивт онц нууцын ангилалтай хадгалагдаж байсан гэнэ. Р.Чойном яруу найрагчийг БНМАУ-ын эсрэг сурталчилгаа явуулсан, төрийн эсрэг онц хүнд хэргээр чанга дэглэмтэй хорих ангид, таван жил хорих шийдвэр гаргасан байсан хэргийн хавтаст хэргийг авчируулаад уншжээ. Р.Чойномыг хоёр шүлгээр нь шийтгэсэн байжээ. Түүний
 
Уур минь хүрч байна.
Уур минь шатаж байна
Улаан тугаас үнтэй амьд
Улаан зүрх минь шатаж,
Уужим дэлхийд би шатаж байна
Нэг даваанд өссөн үе чацуутан
Нэг тогоонд хооллосон ахан дүүс гээд шүлэг байх.
 
Нөгөөх нь өөрөө өөртөө унших шүлэг юм. Шүлгэнд засаг төрийн харилцаа, ЗХУ-ын эрх баригч нарын явуулж байгаа бодлого, үндэсний өв соёлыг дорд үзэж байна гэсэн утгатай зүйлийг бичсэн байсан. Гэтэл байцаагчид шүлгийг нь мөр мөрөөр нь агуулгыг нь тайлбарлуулж, мөрдөн байцаалтыг явуулсан юм билээ. Өөрөөр хэлбэл, Р.Чойном яруу найрагч өөрийнхөө шийтгүүлсэн шүлгийн агуулга бүрийг мөрдөн байцаах газарт тайлбарлаж өгсөн байдаг юм. Тэр мөрдөн байцаалт бүхэлдээ яруу найраг байжээ. Ингээд С.Нарангэрэл Р.Чойномыг уран бүтээл, итгэл үнэмшлээр нь шийтгэсэн байна гэж үзээд цагаатгах асуудлыг УДШ-д оруулахаар УЕП-оос санал явуулжээ.
 
Тухайн үед цаг нь болоогүй ч хожимоо цагаатгасан байна. 1980-аад оны сүүлчээр Монголын яруу найргийн ноён оргилуудын нэг Д.Пүрэвдорж гуай “Сая би хөөцөлдөж яваад Монголын уран зохиол гэдэг эвлэлийн газрыг байгууллаа. Чи Р.Чойномын хэргийг хамгийн сайн мэдэх, цагаатгуулж явсан хүн. Манай эвлэлээс Р.Чойномын тухай баримтат тууж гаргах гэж байгаа, бичээч” гэсэн даалгавар түүнд өгчээ. С.Нарангэрэл ч “Ээ, ах минь нэг мөр шүлэг хэвлүүлж үзээгүй би баримтат тууж яаж бичих вэ дээ” гэж хэлсэн. Үүний хариуд “Үгүй ээ, яах вэ. Утга зохиол, урлаг сонинд тэр жил хэвлэгдэх номын төлөвлөгөө гаргадаг байсан.
 
Тэгээд уншигчдаас хамгийн олон санал авсан номыг нь хэвлэдэг. Тиймээс чи надад номынхоо гарчгийг хэлчих” гэжээ. Мань эр ч бодож, бодож, “Р.Чойномд тулгасан ял” гэж хэлээд явуулчихаж. Түүнээс хойш сар гаруй хугацаа өнгөрсний дараа Д.Пүрэвдорж гуай утасдаж, “Нарангэрэл ээ, энэ жил хэвлэгдэх номын хэмжээнд чинийх 28 мянган захиалагчийг олоод ирлээ. Одоо чи номоо бич. Оролдоод үз” гэжээ. Ингээд С.Нарангэрэл хоёр сар гаруйн хугацаанд суусан байна. 1990 онд “Р.Чойномд тулгасан ял” гэсэн ном 50 мянган хувь хэвлэгдэж, Монголд ардчилал, шинэчлэл бүх зүйлийг эхлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн түүхтэй ажээ.

УИХ-ЫН ГИШҮҮН БОЛЖ, ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ БҮХЭЛД НЬ ШИНЭЧИЛЖЭЭ

Тэрбээр 1990-1991 онд Засгийн газрын дэргэдэх судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1991-1992 Парламентын дэргэдэх академийн дэд захирал зэрэг албан тушаал хашсан байна. Ингээд 1992-1996 оны парламентын сонгуульд нэр дэвшиж УИХ-ын гишүүн болжээ. Тэр үед шинэ Үндсэн хуульд нийцүүлсэн хууль тогтоомжийг өөрчлөх том ажил хийж эхэлсэн байна. УИХ-ын гишүүн болсныхоо дараа тэрбээр Эрүүгийн хуулийг бүхэлд нь шинэчлэх их ажлыг дангаараа хийж, шаардлагатай хуулиудыг батлуулсан байна. 
 
Олон хоног нойргүй сууж Эрүүгийн хуулийг бүхэлд нь шинэчилж, өөрчилсөн гэнэ. Гэсэн ч 1996 оны УИХ-ын сонгуульд ялагдаад МУИС-ийн Хууль зүйн тэнхимд ажиллах болсон байна. Ингэснээр С.Нарангэрэл Монголын олон хуульчийг бэлтгэн гаргасан нэгэн. Тэрбээр “Би сайн муу олон шавьтай хүн. Манай сургууль болон миний гараар нухлагдсан шавь нар минь Монголын хууль хяналтын байгууллагад ажиллаж байна даа” хэмээн ярив.
 
Центрпойнт дахь “Казино” бааранд болсон зодооны үеэр олон хүнийг баривчилсан байдаг. Энэ үеэр Ч.Энхтайван С.Нарангэрэлд “Намайг хилс хэргээр шалгаж байна. Та надад өмгөөлөл үзүүлж өгнө үү” гэх хүсэлт гаргасан байна. Түүний хүсэлтийг зөвшөөрч Ч.Энхтайваныг өмгөөлж, хилсээр олон хэрэгт ял тулгасан байсныг таслан зогсоож чаджээ. Мөн үүний дараа томоохон хэрэгт өмгөөлөл үзүүлсэн нь Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг өмгөөлсөн явдал юм. Цагтаа Н.Энхбаярын эсрэг ажиллаж, түүнийг хууль бус үйлдэл хийж байгааг хамгийн ихээр шүүмжилдэг байсан С.Нарангэрэл Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажилласан нь олны гайхширлыг ихэд төрүүлсэн. Н.Энхбаяр ч сайн өмгөөлөгч авсны үндсэн дээр өөрт холбогдолгүй олон хэргийг үнэн зөвөөр шийдүүлсэн байдаг.
 
Өвлийн жавартай салхи үлээх хэдий ч нийслэлийн бүс нутаг цэв цэнгэгхэн байх ажээ. С.Нарангэрэл академич хашаандаа хоёр том хүлэмжтэй. Тэндээ хүнсний ногоо, жимс тарьдаг. Цаг агаар дулаарах үеэр хүнсний ногоо тарих, услах ажлуудыг өөрөө хийдэг байна. Тэр гараараа тарьсан хүнсний ногоогоо жилийн дөрвөн улиралд хүнсэндээ хэрэглэдэг аж. Мөн энэ зусланд нүүж ирээд өөрөөсөө намхан хэдэн нарс суулгасан байна. Одоо түүний тарьсан нарс долоон метр өндөр, чилгэр сайхан мод болон ургажээ. Хашаандаа гурван мянга гаруй мод, бут сөөг суулгасан гэнэ. Жимсний моднууд өнгөрсөн жилээс эхлэн үр өгөөжөө өгөх болжээ.
 
Мөн хашаандаа таван ханатай сийлбэртэй гэртэй юм. Гэрээ тохижуулж, Их хааны хөрөг зургаас эхлээд аавынхаа хөрөг зургийг хойморт нь залжээ. С.Нарангэрэл олон жилийн турш Чингис хааны алтан ургийн цогцолбор бий болгох санаа зорилгыг тээх болжээ. Энэ нь өөрийн удам угсаа Чингис хааны отгон хүү Тулуйн хөшөө дурсгалыг босгох юмсан гэх бодлоос эхтэй гэнэ. Ингээд Хэнтий аймгаас урт хатсан нарс мод авчруулж Есүхэй баатар, Чингис хаан тэргүүтэй хаадууд есөн өрлөг жанжин гээд алтан ургийн цогцолборыг хашаандаа бүтээлгэжээ. Гадаадын нэрт эрдэмтдийн дунд“С.Нарангэрэлийн зуслангаар очиж үзэхгүй бол Монголд очих хэрэггүй” гэх яриа хүртэл гарсан байна. Зундаа цогцолборын тэр хавиар битүү цагаан уул цэцэг ургачихдаг гэсэн.
 
Ийм л нэг даруухан бөгөөд өдөр шөнгөгүй хөдөлмөрлөсөн Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор академич С.Нарангэрэлийнд нэгэн өдрийг өнгөрөөлөө. Тэрбээр шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийн талаар судалгаа хийж байгаа юм билээ. Удахгүй судалгааны үндсэн дээр тулгуурлаж шинээр батлагдсан хуулийн алдаа, дутагдлын талаар ноцтой баримтууд дэлгэх юм гэнэ лээ.

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН НОЁН ОРГИЛУУДЫН НЭГ АКАДЕМИЧ С.НАРАНГЭРЭЛИЙНХ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 37
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-01 00:34:06
    Mufti: Академичтээ эрүүл саруул урт удаан наслах ерөөл өргөе!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-29 15:41:37
    Gerel: Нарангэрэл багш, эрдэмтэн хүн байх, хуульч бол биш
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-28 10:12:35
    Зочин: Ундсэн хуулийг еерчлех гээд л, хоер хоногт хууль батлаад л хямрал нуурлэсэн яг энэ цагт хуульчдын мэдлэг, туршлага, ес зуй, дуу хоолой нэн хэрэгтэй байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-27 21:03:55
    Эрка: Ажилд нь амжилт хүсье. Шударга л хүн дээ , бас хэлмэгдсэн дээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-27 20:55:02
    З.Ойдов: Гайхалтай мундаг хүн юм.Эрүүл энх урт насалж удаан жаргаарай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-27 18:05:29
    Цэрэнчимэд: Монголын удам дамжсан хуульч Нарангэрэл танд ажлын өндөр амжилт, эрүүл энхийг ерөөе!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-27 09:40:34
    П. Оюунцэцэг: Их сургуулийн 1974-1979 оны төгсөлт. : Хүндэт багш тандаа эрүүл байж, уот наслахыг хүсэн ерөөж судалгааных нь ажилд амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-27 08:19:24
    Дю: Монголын нэг номерийн сэхээтэн улс төр болоод үндсэн хуульд үнэтэй хувь нэмэр болсон ухаантан Нарангэрэл энэ хүн бол жинхэнэ хуульч монголын төлөөх зогсох зүрх юм Харин өөрийгөө хууль сайд гээд бдг Нямдорж бол хорчин хутгуурчин хулгайч явсан гаүраа баастай хамгийн муу урвагч хулгайч
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-26 21:58:58
    Янжмаа: Нарангэрэл багшаар Үндсэн хуулийн цэцийг толгойлуулах юмсан гэж сүүлийн жилүүдэд улам их мөрөөдөх юм. Одоо ч оройтойгүй л байна. Хайртаа багшдаа эрүүл энхийг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-26 19:10:46
    Багамын Ганболд: Үнэхээр хүндлэж явдаг шударга хуульч мөнөөс мөн шүү,
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-26 16:13:43
    [email protected]: Эруул энх Сайнхан бухнииг хусье. Хундэдэг хун маань шуу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-26 15:27:16
    Баасансүрэн: Энхбаярыг өмгөөлөхөөр нь үнэн гайхаж итгэл жаахан алдарч байв. Шинэ гарч байгаа хуулиудын алдаа оноог зоригтой үнэлж цэгнэн Чингисын Монголыг зөв чигт нь залаад өгөөсэй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-26 13:17:44
    Suhee: Ochirbat sugar dorligjav hurts erdenebat jargalsaihan metiin ul medegch nariin orond iim huneer tsetsiin darga erunhii shuugch erunhii prokuror tavij baisan bol mongliin shuuh zasaglal ingej hongildoj avilgad idegdeechuu uguichuu ene muu huzuugui umhii huur elbegdorjiig hezee barij horij huuli bus hurungu mungiig ni huraaj shorond ni hataah gej bnaa ene hulgaich AN d mash ih no biidee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-26 13:14:59
    Зочин: Эцэг нь өөрийн эцгээ жинд явж байх үед олдсон хоноц хятадын хүүхэд биш нь яамай. Нарангэрэлийг УИХ-ын гишүүн байхад нь царайгаар нь хятадын эрлийз гээд л яригддаг байсан. Анторпологийн ш/у нд хүнийг бие царайны байдлаар уг үндсийг нь тогтоодог уу?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-26 12:13:52
    Зочин: Ц. Нямдорж гуай. Академич Нарангэрэл бол бусад хуульчдаас ТОХОЙ ИЛҮҮ ХУУЛЬЧ гэж хэлж байсандаа. Энэ бол асар өндөр үнэлэмж юм. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-26 11:03:31
    Монголд Ёс зүйг сайжруулах талаарх хамгийн сайн төлөвлөгөө энэ хүн д л байгаа: Улаанбал нэвтрүүлэгт орсон дугаарыг хараад энэ хүн бидний уландаа гишгэсэн хүн чанар, ёс зүйг дахин нийтэд нь сэргээж чадах юм байна гэсэн итгэл үнэмшил төрсөн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-26 11:00:53
    ЭНЭ ХҮНИЙГ АМЬД ДЭЭР НЬ БҮГДЭЭРЭЭ ЦЭГЦЭРЧ АВЬЯ: Энэ хүмүүн өөрөө үл хүсэвч Ерөнхийлөгч болгож , эсвэл З/Г -г удирдах эрх өгөх хэрэгтэй байна. Хүмүүсээ үүний төлөө хүчээ нэгтгэх хэрэгтэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-26 09:19:11
    Зочин: Таны шавь нараас сайнаасаа муу нь олон байна шүү.Энэ нийгэм цэвэрлэгдээд дараагийн нийгэмд С.Нарангэрэл шиг шударга шүүгч, өмгөөлөгч нар гарч ирэх байхдаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-26 08:46:37
    Zochin: Их сайхан яриатай энгийн сайхан хүн байлаг пм билээ. Анх энэ хүнийг Н.Энхбаярыг өмгөөлж байхад дуртай байгаагүй муу хүнийг сайн өмгөөлвөл хэрэг сайн болгочихтой адилгүй гэж бодож байлаа. Харин дараа нь эрдэм ном хичээл заалгаж байхад үнэхээр одоо цагийн хуулийн нэрт эрдэмтэн болохыг өөрөө мэдэж хүндлэх сэтгэл төрж билээ. Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-25 21:10:10
    Ганчулуун: Монголын шилдэг өмгөөлөгч шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-25 20:55:42
    Зочин: Өндөр ёс суртахуунтай жинхэнэ хуульч, эрдэмтэн хүн дээ. Манай төр засаг ийм эрдэмтэй хүнээ дээдлэх хэрэгтэй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-25 19:34:58
    Owoo: Tand eruul enh urt udaan naslahiig husii
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-25 17:45:06
    2023 on 1 sar: Tand ervvl euhiig hvsei..ta mini ene vndsen huuliin uurchleltud vnetei zuwlulguu hairlaarai. Staaduul tani dur duraaraa during shvv dee.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-25 16:17:30
    [email protected]: Сайн байна уу? Миний Дундговь нутгийн минь бахархалт хүмүүн, академич С.Нарангэрэл танд эрүүл энх, уран бүтээлийн их амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-25 14:44:29
    Зочин : Эрдэм боловсролын ундрага болсон сайхан хундээ!!! Эруул энх урт удаан наслахыг ероое! Даанч телев даруу , аргагуй эрдмийн далай болсон хун тулдаа олон юм ярихгуй юм даа. Туунээс чиг Ц. Нямдорж их ч ад узэж гэр,бул, ах дуусээр хичнээн жил дарсан даа! Одоо ингээд бодоход Их хааны удам гээд л нуд узуурлээд байсан юм байна даа Нямдорж гуай?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-25 07:06:24
    Б.Дашдаваа: Сайн байна уу ? Сайхан өвөлжиж байна уу? Эрхэм Акадeмич Нарангэрэл Та " Гэрэл цацарсан биe хүн , мандан бадарсан Монгол од " билээ Эрүүл энх амар амгаланг хүсэж мэндчильe
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-25 07:06:24
    Б.Дашдаваа: Сайн байна уу ? Сайхан өвөлжиж байна уу? Эрхэм Акадeмич Нарангэрэл Та " Гэрэл цацарсан биe хүн , мандан бадарсан Монгол од " билээ Эрүүл энх амар амгаланг хүсэж мэндчильe
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-25 06:44:34
    Саран: Хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн.Эрүүл энхийг хүсь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-25 00:52:38
    Тунгалаг: Хүндэт багшдаа эрүүл энхийг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-24 22:05:42
    Алимаа: Эрүүл энхийг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-24 20:28:47
    Зочин : Нямдоржийн оронд энэ хүн Хуулийн сайдаар ажиллаж байсан бол одоогийнх шиг улсаараа хулгайч луйварчин болохгүй байсан. Н.Энхбаяр гэж банхар "Нямдоржийг шалгуулахгүй гээд уйлаад гуйхаар нь шүүхэд өгөөгүй" гэж ярьж байсан шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-24 20:03:04
    Зочин: Эрүүл энхийг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-24 18:12:20
    Зочин: Эрүүл энхийг хүсэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-24 14:44:51
    академич: академичийн хүү гэлүү, хүргэн ч гэлүү шинжан шинфагийн хятад өвгөнийг дээрэмдсэн хэрэгт холбогдоод байсан тэр юу болсон бэ?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-24 11:42:45
    123: Таны эрдмийн их үйлсэд тань өндөр амжилт хүсэн, эрүүл энх, сайн сайхныг ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-24 11:15:44
    Галсандорж ийн Лхамсүрэн.: Хүндэт мэргэн ахдаа урт удаан наслаж, удаан жаргахыг хүсэн ерөөе.Сонсож мэдээгүй олон зүйлийг мэдэрсэндээ баяртай байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-24 09:52:47
    Zochin: Tand ervvl enhiig hvsie
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188