• Өнөөдөр 2025-12-15

ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна

Боловсролын яамнаас өгсөн мэдээллээр, 2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц мөн гурван улирлаараа явагдаж байгаа. Бага ангийн сурагчид энэ оны арванхоёрдугаар сарын 15-наас эхэлж амарч байгаа. Харин дунд ангийн болон ахлах ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн амарна.
 
Тэдний хичээл 2026 оны нэгдүгээр сарын 26-ны Даваа гарагт эхлэх бөгөөд нийтдээ зургаан долоо хоног амрах юм. Өвлийн хамгийн хүйтэн улиралд амралтыг сунгаж байгаа нь хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, ханиад томуугийн дэгдэлтийг бууруулах зорилготой гэж албаныхан мэдээллээ.
 
Өвлийн амралтыг сунгасантай холбогдуулан 2026 оны зургадугаар сарын хичээлийн хуваарьт өөрчлөлт орж, зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд сурагчид хичээллэнэ.

ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188