Монгол Улс 2019 оны аравдугаар сард Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу ФАТФ-ын саарал жагсаалтад орсон. Улмаар ФАТФ-аас манайд дөрвөн шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр зургаан үүрэг даалгавар өгсөн билээ. Эдгээр даалгаврыг манай улс зургадугаар сард бүрэн хамгаалсан гэдгийг Засгийн газраас мэдэгдэж байв. Харин ФАТФ-аас даалгавраа биелүүлсэн эсэхэд газар дээр нь ирж, хяналт, шалгалт хийх ажил коронавирусийн халдвар гарсантай холбоотой түр хойшлоод байсан юм.
Харин өнөөдөр ФАТФ-ын төлөөлөгчид саарал жагсаалтаас гарахад бэлэн эсэхийг нягтлахаар манай улсад ирээд байна. Тэд аравдугаар сарын 1-2 хүртэл манайд ажиллана.
Хяналт, шалгалтыг газар дээр нь хийсний дараа ФАТФ манай улсыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гаргахаа эцэслэн шийдвэрлэх юм.
| ФАТФ-ын төлөөлөгчид Монголд ажиллаж байна |
|
2026-04-05 16:00:17
Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаана эхэллээ
2026-04-05 15:22:36
2026-04-05 15:01:26
2026-04-05 10:32:35
2026-04-05 08:26:40
2026-04-05 08:06:20
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |