Ардчилсан намыг энэ сонгуулиар “амь” орно гэж итгэж хүлээж байлаа ард түмэн. Гэвч 30 гаруй жилийн түүхтэй энэ нам өндийх тэнхэлгүй, Ардын намын халаасны намуудын нэг болсон гэдгээ саяхан болсон нэр дэвшилтийн үеэр ил тодоор харуулж, сонгогчдын урмыг хугалав. Саяхан болсон УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ зарлах хамгийн хариуцлагатай үедээ хүртэл хүлээлтэд хүрч чадсангүй. Хурал дээрээ хэдэн согтуу хүн хашчихсан аятай “зодолдож”, ямар ч дэг журамгүй, намын төлөвшилгүй гэдгээ харуулав. Тэр байтугай дөрвөн жил бэлдсэн хамгийн хариуцлагатай хурал дээрээ хүртэл тэд ямар ч ёсгүй байлаа, үнэн хэрэг дээрээ.
Тэд нөгөө л фракцын “зодоон”, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн, намаа хувийн эрх ашгаар сольсон үе үеийн удирдлагуудаасаа салж чадахгүй байсаар ирэх сонгуулийн дараа бүр мөсөн “амь” тавих дээрээ тулаад байна. Нэг нам дангаараа найман жил үнэмлэхүй олонхоороо засаглаж буйн горыг ард түмэн амсаж байна. Тиймдээ ч Ардчилсан намыг сонгуульд ялж, олонх болдоггүй юм аа гэхэд тун удахгүй хүчтэй сөрөг хүчин болоод гарч ирнэ гэх хүлээлт улс төрд гэлтгүй улс даяар байв. Уг нь Ардчилсан намд мандаж явсан цаг бий.
Монголын аль толгойтой, мэдлэгтэй, ур чадвартай боловсон хүчнүүд Ардчилсан намд элсэн орж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхдээ Ардын намыг айлгадаг, хүчтэй улстөрчдөөр хүрээгээ тэлж байсан. УИХ-д олонх болж, хоёр удаа Засгийн газар байгуулахдаа бүтээн байгуулалтын ажлуудыг зоригтой эхлүүлж, эдийн засагт хөгжлийн шинэ гарц нээж байлаа. Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр нам унаж, экспортын орлого тасалдах хэмжээнд хүрэхэд гадны хөрөнгө оруулалтыг татаж, бонд гаргаж, эдин засгаа сэргээж болдог гэдгийг үлгэрлэн харуулсан улс төрийн чамбай нүүдэлчид байв. Харамсалтай нь, хэдхэн хүний ашиг сонирхлоос болж, Ардчилсан нам ард түмний дунд нэр хүндээ алдаж, Ардын намын улс төрийн тоглолтын дундаас өндийх тэнхэлгүй өөхөнд боосон чулуу шиг болцгоов. Тэд дотроо хэдэн фракц болж хуваагдаж нэгнээ л үзэн ядаж, харлуулахаас биш шавар дундаас гаръя гэх тэмцэл хийж байгаа нь огт харагдахгүй байна.
УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн гишүүдээс нь харахад лидер болох, Ардчилсан намд манлайлал үзүүлэх улстөрч үзье гэсэн ч алга. Өөрөөр хэлбэл, Ардын намаас хэн ч дэвшсэн Ардчилсан намыг ялахаар сул гишүүдээ дэвшүүлж, сонгуульд тойргуудаа суллаж өгөв тэд.
Өнгөрсөн 34 жилийн хугацаанд Ардчилсан нам мандахдаа мандаж, унахдаа унаж явсан ч ийм улбайж, сулбайсан, унж дорой, унтаа зориггүй, зорилгогүй байсангүй. Үе үеийн ардчиллын удирлагууд “эрх мэдэлгүй” байсан ч эр зоригоороо өнөөгийн Ардчиллыг бүтээсэн гэдэгтэй санал нийлэх хүн олон биз. Үнэндээ цүнхэндээ тамгагүй байсан ч тэд ийм амбицгүй, зориггүй, тэмцэлгүй, аймхай, хулчгар байгаагүй л болов уу.
Тэр байтугай Ардчилсан намд дотоод ардчилал намын төлөвшил гэж огт байхгүй болсныг намынх нь туршлагатай гишүүд хүртэл харууллаа. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчдийг зарлах үеэр сүүлийн жилүүдэд намынхаа нүүр царай болгож, туршлагатай мэдлэгтэй, эдийн засагч хэмээн зарлаж ирсэн УИХ-ын гишүүн З.Нарантуяа хүртэл зангаа таниулж, намаас нь нэр дэвшүүлсэнгүй хэмээн хоолны чадлаараа орилж, чанга яригч булаацалдаж, намынхан дундаа уйл дуулж, намаасаа гарлаа гэж шилбэлзэж гүйж хүртэл үзүүлэв. Намдаа хамгийн тохитой, томоотой, алсын хараатай, бодлоготой, ур чадвартай гэгдэж байсан гишүүд нь хүртэл ийн зангаа таниулсан нь Ардчилсан намын улс төрийн төлөвшлийг тэр цаг хугацаанд бүтнээр нь харуулчихлаа. Уг нь бол дахиад уулзахгүй нүүр биш намын даргатайгаа уулзаж, учраа олох хугацаа тэдэнд хангалттай бий. Харамсалтай нь тэдэнд нэгнээ хүлээх, хүндлэх сэтгэл зүй огт байсангүй.
Гэтэл Ардчилсан намын гишүүд хөгшин залуугүй намынхаа шийдвэрийг голж, олон нийтийн сүлжээнд хувь хувьдаа мэдэгдэл гаргаж, нэр дэвшилтээс нэрээ татлаа хэмээн бачуурцгааж ёстой л Бурхангүй газрын бумба галзуурна гэгч болж байна. Түүгээр ч зогсохгүй УИХ-д суусан гишүүд нь хүртэл барьц алдаж, хүүхэд нохойн доог болж байх. Тодруулбал, өчигдөрхөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Би Жанлавцогзол гэдэг ном уншуулсан, манай нам ялчих байх. Санаа зоволтгүй” хэмээн хэвлэлд мэдээлэл хийж, олон нийтийн амны бай болоод амжлаа.
Ардчилсан намд итгэж дагадаг мянга мянган эмэгтэйчүүдийн төлөөлөл улс төрд манайлал үзүүлэх эмэгтэйчүүдээ сонгох чухал сонголтын өмнө ирсэн. Гэвч Ардчилсан намынхан итгэл үнэмшлээрээ өнөөдрийг хүртэл дагаж ирсэн гишүүдийнхээ ам руу алгадаад явуулснаас ялгаагүй л байлаа. Өөрөөр хэлбэл, Ардчилсан амь орсон ч дахиад л фракцын зодоон, эрх ашгийн төлөөх өрсөлдөөн өрнөсөөр байна. Бодлого, манлайлал, түүчээг уландаа гишигсэн АН-д эмгэлэн илэрхийлье.
| АН-Д ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ |
|
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |