УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээр бүрдсэн парламент эдийн засгийн амаргүй цаг үед ажиллана. Иймдээ ч өнгөрсөн сард ээлжит бус чуулганы хуралдаан зарлаж, 2020 оны төсөвт тодотгол хийсэн. Гэсэн ч өндөр алдагдалтай төсөв баталсан гэж олны шүүмжлэлд өртөөд байгаа. Арга ч үгүй биз дээ, өнгөрсөн сонгуулиар эрх баригчид халамжид дулдуйдсан бодлого баримталж, нүдээ олоогүй бэлэн мөнгө тараасан нь улсын дансыг уйлахад хүргээд буй. Энэ алдагдлаа Сангийн сайд Засгийн газар үнэт цаас гаргах, Капитал банканд алдсан Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөө Монголбанкаар төлүүлэх, экспортын гарцыг нэмэгдүүлэх зэргээр нөхнө хэмээн мэдэгдсэн. “Урд хормойгоо хойд хормойгоор нөхнө” гэдгийн үлгэрээр өр, зээлийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Харин намрын чуулганаар 110 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр баталсан. Ингэхдээ Ковид-19 цар тахлын үед Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүр хэлэлцэхээр тогтоолын төслийн хоёр дахь заалтад тусгасан байна. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг даган гарах 40 гаруй хуулийн төсөлд өөрчлөлт оруулна.
Намрын чуулганаар хэлэлцэх асуудлаас анхаарал татаж буй нэгэн хуулийн төсөл нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Хуулийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан ч УИХ дахь АН-ын бүлгээс намрын чуулганаар хэлэлцэх санал гаргаж, уг асуудлыг хойшлуулаад байгаа билээ. Тодруулбал, энэ хууль нь 2022 оноос хэрэгжиж эхлэх бөгөөд Үндсэн хуультай зөрчилдсөн зүйл заалтууд бий гэдгийг илэрхийлсэн юм.
Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох талаар тусгасан. Ингэхдээ төвлөрлийг сааруулах, нутгийн захиргааг бэхжүүлж, нутгийн өөрөө удирдах байгууллагын төсөв, санхүү, татвар, өмчийн эрх мэдлийг өргөжүүлж, хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтоох, нэгжийн удирдлагын зарим эрх хэмжээг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Үүнтэй уялдуулан хуулийн төслийг боловсруулсан гэдгийг ажлын хэсгийнхэн онцолж байгаа юм.
Одоогийн мөрдөгдөж буй Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд 42 зүйл, заалт бий. Шинэчилсэн найруулгын төсөлд зүйл заалтуудыг нь нэмж, зургаан үндсэн бүлэг 81 зүйлтэй байхаар тусгажээ. Нэгдмэл засаглалтай, босоо удирдлагатай Монгол Улсын засаг захиргааны анхан шатны нэгж байгууллагын чиг үүргийг тодорхойлох хууль учир үүнд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн хуулийн шинэчлэлээр орон нутгийн удирдлагын эрх мэдэл нэмэгдэж, төсөв санхүүгээ зохицуулдаг байх заалтууд ч орж байгаа юм. Тодруулбал, иргэн, орон нутгийн удирдлагад шууд оролцох боломжийг нэмэгдүүлж, орон нутгийн эрх мэдлийг тодорхой болгох, төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийн талаар Засаг дарга дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдын өмнө хариуцлага хүлээх зохицуулалтуудыг тусгасан гэдгийг хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын албаныхан танилцуулж байв.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргын нэрийг дэвшүүлж, аймаг нийслэлийн Засаг дарга нар сум, дүүргийн Засаг даргыг томилох зохицуулалттай байхаар тусгажээ. Түүнчлэн хяналт, тэнцлийг хангах үүднээс орон нутгийн удирдах байгууллагуудын чиг үүргийг тодорхойлж байгаа аж. Ингэснээр хүний нөөц, санхүүгийн эрх мэдлийн асуудлаа орон нутаг өөрөө шийддэг байх зохицуулалттай болох юм. Өөрөөр хэлбэл, орон нутагт төлж буй зарим татварыг нутгийн өөрөө удирдах байгууллагад захиран зарцуулах эрхийг нь олгох аж. Энэ хуулийн төсөлд тусгасан томоохон өөрчлөлт нь сум, дүүрэг, аймаг, нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдийг улс төрийн намаас нэр дэвшүүлэхгүй байх зохицуулалт оруулж байгаа юм. Хөдөө орон нутагт сүүлийн жилүүдэд улстөржилт хэрээс хэтэрч байгааг хязгаарлах заалт гэдгийг хуулийн төсөл санаачлагчид онцолж байгаа юм.
| Орон нутгийн удирдлага давуу эрх эдлэх хуулийн төсөлтэй танилц |
|
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |