Сөрөг хүчин шиг сөрөг хүчин байж, эрх баригч намын эсрэг бат зогсож байх ёстой Ардчилсан нам МАН-тай нийлэх дээрээ тулав. Нэгэн цагт дээрээ даргагүй, дотооддоо зодоонтой, дэмжлэг, дэмжигчидгүй байснаа бодвол даргатай, дэмжигчидтэй болсон ч "сөрөх" хүчин байх эсэхдээ асуудалтай хэвээр. Сонгуулийн санал хураалт эхлэхээс өмнө "Алдагдсан найман жилийн алдааг засна" гэж ухуулж явсан ч алдаа засах нь битгий хэл, эрх баригч намтай "өвөр түрийндээ" орж, нийлэх дээрээ тулж доош орох ч гэж дээ, Ардчилсан намынхан.
2024 оны УИХ-ын ээлжит сонгууль өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө. Бид анхны 126 УИХ-ын гишүүнийг сонгуулийн холимог тогтолцоогоор сонгов. Нэг талаараа эрх баригч намын дахин дөрвөн жил засгийн эрх барих болсон ч нөгөөтээгүүр хүчний тэнцвэрийг хангасан шинэ парламенттай болсон талаар улс төр шинжээчид бичиж байна.

Тухайлбал, шинэ парламентад хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс эхлээд багш, инженер гээд нийгмийн олон бүлгийн төлөөөллөө багтаасан. Мөн эмэгтэйчүүдийн төлөөлөл 38.8 хувьтай нэр дэвшиж, 25.4 хувиар сонгогдсон нь манай УИХ-ын түүхэндээ шинэ амжилт болов. Түүнчлэн шинэ парламентад Монгол Ардын нам 68, Ардчилсан нам 42, Хөдөлмөрийн үндэсний нам найм, Иргэний зориг ногоон нам дөрөв, Үндэсний эвсэл дөрвөн суудалтай болсон билээ.
Харин ес дэх удаагийн парламентын сонгуулиар сонгогдсон "нялх" гишүүд тангаргаа өргөөд удаагүй байгаа энэ үед эрх баригч намын зүгээс хамтарсан Засгийн газар байгуулах санал тавив.
Угтаа бол "уначихгүйг" хичээсэн эрх баригч намын эл саналд нааштай хандах нь байтугай хариу ч өгөлгүй дуусгах нь сөрөг хүчин. Гэтэл Ардчилсан нам "Алдааг нь засна" гэж байсан эрх баригч намтайгаа гар гараасаа хөтлөлцөөд хамтарсан Засгийн газар байгуулах нь дамжиггүй болж байгаа гэнэ. Улс төр шинжээч, судлаачдын прогнозыг харж үзвэл, эрх баригч МАН АН, ХҮН-таы эвсэж Засгийн газар байгуулна гэснээрээ байгуулах бөгөөд хамтарсан Засгийн газар гэдэг утгаараа бүтцээ ч нэмэх юм байна. Улмаар хамтарсан Засгийн газраа гаднын хэд хэдэн орны жишгээр 20 яамтай байгуулж, МАН 60 хувьд нь суугаад үлдсэн 40 хувиа АН, ХҮН хоёрт хувааж өгөх тохироотой байгаа гэнэ.
.png)
Өнгөрсөн 34 жилийн хугацаанд Ардчилсан нам мандахдаа мандаж, унахдаа унаж явсан ч ийм улбайж, сулбайсан, унж дорой, унтаа зориггүй, зорилгогүй байсангүй. Үе үеийн ардчиллын удирдлагууд “эрх мэдэлгүй” байсан ч эр зоригоороо өнөөгийн Ардчиллыг бүтээсэн гэдэгтэй санал нийлэх хүн олон биз. Үнэндээ цүнхэндээ тамгагүй байсан ч тэд ийм амбицгүй, зориггүй, тэмцэлгүй, аймхай, хулчгар бүр эрх баригч намтайгаа хамтарсан Засгийн газар байгуулахаар байгаагүй л болов уу. Харин одоогийн Ардчилсан намд дотоод ардчилал, намын төлөвшил гэж огт байхгүй болжээ. Бүр үүнийгээ ч намын дарга, удирдлагууд нь алхам тутамдаа "зарлаж", харуулдаг болов. Ард түмэн өнөөгийн Ардчилсан намаас манлайлал, улс төрийн зангараг, намын төлөвшил гэж горьдоод ч хэрэггүй юм байна. Эндээс ёроолдоо тултал унасан Ардчилсан нам улс төрд хэр удаан тэсэх вэ гэдэг асуулт үлдэж байна.
.jpg)
Уг нь цагтаа Монголын аль толгойтой, мэдлэгтэй, ур чадвартай боловсон хүчнүүд Ардчилсан намд элсэн орж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхдээ Ардын намыг айлгадаг, хүчтэй улстөрчдөөр хүрээгээ тэлж байсан. УИХ-д олонх болж, хоёр удаа Засгийн газар байгуулахдаа бүтээн байгуулалтын ажлуудыг зоригтой эхлүүлж, эдийн засагт хөгжлийн шинэ гарц нээж байлаа. Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр нам унаж, экспортын орлого тасалдах хэмжээнд хүрэхэд гадны хөрөнгө оруулалтыг татаж, бонд гаргаж, эдийн засгаа сэргээж болдог гэдгийг үлгэрлэн харуулсан улс төрийн чамбай нүүдэлчид байв. Харамсалтай нь, хэдхэн хүний ашиг сонирхлоос болж, Ардчилсан нам ард түмний дунд нэр хүндээ алдаж, Ардын намын улс төрийн тоглолтын дундаас өндийх тэнхэлгүй өөхөнд боосон чулуу шиг болцгоов. Тэд дотроо хэдэн фракц болж хуваагдаж нэгнээ л үзэн ядаж, харлуулахаас биш шавар дундаас гаръя гэх тэмцэл хийж байгаа харагдахгүй байна.
Мууг зөгнөж, мууг нь хэлж байгаа юм биш. Гэхдээ сөрөг хүчний хувьд "сөрж" байж л сөрөг хүчин болдог. Харин Ардчилсан намын хувьд сөрж, сөрөөд эрх баригч намтай тэмцэлдэхээс илүү тамга, тэмдэгний, дарга, цэргийн хэрүүл нь үнэтэй байдаг бололтой.
| МАН-ТАЙ НИЙЛЭХ ДЭЭРЭЭ ТУЛЖ ДООШ ОРОХ Ч ГЭЖ ДЭЭ, АРДЧИЛСАН НАМ |
|
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |