Авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажлын байрны дарамт, луйвар, булхайг бусад бүх төрлийн хэргийг сэтгүүлчид эх сурвалжийн мэдээллээр баталгаажуулж, олон нийтэд хүргэдэг. Тиймээс өнөөгийн эрх баригчид бусдаас их хэмжээний авлига авсан, хулгай, луйварын хэрэгт холбогдсон бол сэтгүүлчдээс айдаг, зугтдаг, өөрийнхөө хийсэн хэргээ олон нийтэд мэдүүлэхгүйн тулд бусдад их хэмжээний мөнгө амладаг байдал үүсдэг нь нууц биш. Тухайлбал, аль нэг газрын мэргэжилтэн буюу гүйцэтгэх албан тушаалтан сайд, дарга нарынхаа авлига, албан тушаалын гэмт хэрэг болон бусад хэргүүдийг нь мэдчихээд шууд хэлж чаддаггүй. Хэлээд ч нэмэргүй байдаг учир тэд сэтгүүлчдэд тусгайлан хандаж, түүнтэй холбоотой баримт, материалыг нь өгдөг. Сэтгүүлч тухайн материалыг сэтгүүлзүйн материал болгон бэлтгэж, олон нийтэд мэдээлснээр хэрэг хийсэн хүнд дараагийн арга хэмжээг авах зэрэг үр дүн гардаг. Сэтгүүлчид ингэж нийгмийг цэвэрлэж, үүргээ гүйцэтгэхийн хажуугаар иргэдийн мэдэх эрхийг өдөр бүр хангадаг гэсэн үг.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Мөрдөн байцаах ажиллагааны нууц задруулсан төрийн албан хаагчдыг 1-5 жил хорих, төрд ажиллах эрхийг нь бүх насаар нь хасах заалт оруулсан. Тэрбээр энэхүү хуулиар иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хааж, нөгөөтэйгүүр мөрдөн байцаах ажиллагааны нууц задруулсан гэх төрийн алба хаагч болгоныг шоронд хийхийг санаархаж байгаа мэт. Учир нь, төрийн өндөр албан тушаалтан, эрх баригчид мөрдөн байцаалтын нууцтай. 2024 оны сонгуулиас өмнө тэдний нууцыг олон нийтэд мэдээлж, хийсэн хэргийг нь задлахгүйн тулд сэтгүүлчдийг эх сурвалжтай нь хамт сүрдүүлж эхлээд байна гэж хардаж болмоор. Магад, Б.Энхбаяр сайдаар томилогдохдоо дээрх даалгаврыг авсан байж ч мэднэ. Сүүлийн жилд “ЖДҮ”-ийн хулгай, Хөгжлийн банкны хулгай, Нүүрсний хулгай, Боловсролын зээлийн сангийн хулгай гэх мэт дуулиант хэргүүд, тэднээс салбарласан авлига, албан тушаалын хэргүүдийг сэтгүүлчид ил болгосон. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын санаачилсан хуулийн заалтаар бол төрийн алба хаагч сэтгүүлч нарт ганц өгүүлбэр хэлэхэд л мөрдөн байцаах ажиллагааны нууц задруулсан гээд шоронд орж, насаараа ажилгүй болоход хүрээд байгаа нь бүх хүний мэдэх, мэдээллэх эрхийг хааж байгаа гэсэн үг юм.
Иргэдийн мэдэх эрх, төрөө хянах эрхийг сэтгүүлчид хангаж өгдөг. Харин Б.Энхбаярын санаачилсан хуулиар бол удахгүй хүн бүхэн мэдэх эрхгүй болох нь ээ. Дээрх хууль батлагдвал таван жил хоригдох эсвэл төрд ажиллах эрхээ хасуулахаа мэдсэн хэн ч сэтгүүлчид мэдээлэл өгөхгүй. Ингэснээр төрийн томчуудын авлига, албан тушаалын гэмт хэргүүд улам даамжирч, Монгол Улсад авлига, албан тушаалын гэмт хэрэг нүүрлэсэн орон болно. Уг нь сүүлийн жилд төрийн томчуудын авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг сэтгүүлчид олон нийтэд тодорхой хэмжээнд мэдээлж чадсан. Сэтгүүлчид цаашид ч эрх, үүргээ биелүүлж ёс зүйтэй ажлаа хийхийн тулд Эрүүгийн хуульд өөрчлөлт орох буюу Мөрдөн байцаалтын нууц задруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэх заалтыг эсэргүүцэж, өнөөдөр төрийн ордонд акц өрнүүлээд эхэлсэн. Үүний хүрээнд Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийнхэн болон сэтгүүлчдийн төлөөлөл хуулийн заалтыг буцаах хүртэл акцаа өрнүүлэхийг мэдэгдсэн. Энэ нь сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, бусдын мэдэх эрхийг хангахын тулд тэмцэж буй тэмцлийн эхний хэлбэр болж байгаа юм. Тиймээс сэтгүүлчдийн эсэргүүцэл үр дүнд хүрч, нийгэмд бугшсан асуудал бүрийг үнэн зөвөөр мэдээлж, илчилсээр байна.
МСНЭ-ээс Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан тохиолдолд ял хүндрүүлэх хуулийг эсэргүүцэж, Хууль зүйн сайдад шаардлага хүргүүлсэн. Түүний хариуд Б.Энхбаяр сайд мэдээлэл өгөхдөө “Өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж иргэнийг тодорхой хэрэгт буруутгах, урьдчилж хэвлэл мэдээллийн хэрэгслээр зааж чиглүүлэх замаар хэлмэгдүүлдэг, эд хөрөнгийг нь булааж авдаг асуудал яригддаг байсан. Ийм асуудлыг зогсоохын төлөө ХЗДХ-ийн сайд ажиллана. Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллагынхан зарим тохиолдолд онц их хэмжээний мөнгөтэй холбоотой сүлжээ үүсгэж, ялангуяа улстөрчдийг урьдчилж хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж байгаад өрсөлдөгчөө намнадаг, бизнесийг нь дээрэмдэг явдал гарч байсан. Энэ үйлдэлтэй миний хувьд эвлэрэхгүй. Улсын дээд шүүхийн тайлбар ёсоор энэ гэмт хэргийн субъект нь жирийн иргэн, сэтгүүлчид биш. Энэ иргэд, сэтгүүлчидтэй холбоотой заалт огт биш. Энэ гэмт хэргийн субъект нь зөвхөн тусгай субъектүүд. Сэтгүүлчдийн эх сурвалжаа хамгаалах байдлыг хуульчилж өгнө” гэв.
УИХ-аар хэлэлцэж буй Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр тус хуулийн 21.9 дүгээр зүйлд өөрчлөлт оруулж, мөрдөн байцаалтын нууц задруулах гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгахаар болсон. Үүнийг сэтгүүлч, шүгэл үлээгч, шударга ёсны дуу хоолойг хуулиар далайлган боомилсон алхам хэмээн үзэж МСНЭ-ээс мэдэгдэл гаргасан. Энэ нь хэвлэл мэдээллийн эх сурвалжийг хумих, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулах, мөрдөн байцаалтын шатанд гэрчийн мэдүүлэг нэрийдлээр тогтмол цагдаад дуудах, сэтгүүлчдээс эх сурвалжаа илчлэхийг шаардах сүрдүүлэх байдлаар хэрэгжих эрсдэлтэй бөгөөд мөрдөн байцаалтын явцад эрүүдэн шүүлт зэрэг хүний эрхийн зөрчлийг нуун далдлах, улстөрч, эрх мэдэлтнүүдийн авлига, албан тушаалын гэмт хэргийг наймаалцах хор уршигтай. МСНЭ-ээс дээрх байр суурийг өмнө нь илэрхийлж, УИХ дахь намын бүлгийн дарга нарт шаардлага хүргүүлэхэд МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хуулийн төслөөс уг заалтыг хасахаар санал нэгдлээ” хэмээн албан ёсны хариулт өгсөн нь олныг хууран мэхэлсэн асуудал болсон. Харин тухайн үед тус хуулийн төслийг хэлэлцэхээр дэмжигдсэн болохыг УИХ-ын зарим гишүүн илэрхийлсэн. Олон нийтийн мэдэх эрх, сэтгүүчдийн мэргэжлийн үйл ажиллагааг чөдөрлөсөн Эрүүгийн хуулийн өөрчлөлтөө зогсоо, Б.Энхбаяр сайд аа.
| ЭРХ ЧӨЛӨӨГ ЧӨДӨРЛӨСӨН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨ ЗОГСОО, Б.ЭНХБАЯР САЙД АА |
|
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |