Боловсролын салбарыг дампуурлын эрмэгээс татаж гаргахгүй бол монголын ирээдүйг тэр чигт нь үгүй хийж мэдэх нь. Яг үнэндээ эрүүл мэндийн салбарын ард энэ зэрэгцээд хариуцлага яригдах амин чухал салбарын нэг нь яалт ч үгүй боловсролын салбар баймаар. Гэтэл энэ салбараас ямар ч манлайлал, үр дүн, сайн сайхан зүйл ойрын хугацаанд хүлээгээд нэмэргүй гэдэг нь ойлгомжтой харагдаж байна. Өөрөөр хэлбэл, монголын ирээдүйг тодорхойлох чухал салбар нь сэхээнд орчихсон амь тариа нэхээд хэвтэж байгаагаас ялаагүй байдалд өнөөдөр байна. Наанадаж, хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд л түмэн асуудал сөхөгдөж, хүүхдийн сурах орчин, аюулгүй байдал, сургалтын чанар бүгд тэг заачихсан байгаа нь нууц биш юм.
Тэр байтугай хамгийн гэрэлтэй байх энэ салбарт улстөрчид хүртэл гар дүрж, зээл боломжийг нь хүртэл тоночихдог нь ч ил болсон. Тодруулбал, өнгөрсөн хавар Боловсролын зээлийн сангаас улстөрчид эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хүүхдүүдээ зээлээр сургасан, хамаарал бүхий этгээдүүд нь зээл авсан гэх дуулиан дэгдэж байлаа. Нэг ёсондоо улстөрчдийн хүүхдүүд энгийн иргэдийн хүүхдүүдийн сурах боломжийг мэдээлэлд ойрхон байдлаа ашиглан авсан гэж хэлчихэд буурадахгүй биз. Тэр байтугай Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ олонх нь төлөөгүй гэх асуудал ч сөхөгдөж байв. Нэг ёсондоо Боловсролын зээлийн сангийн тэтгэлэг яг үнэндээ ямар шалгуураар хэнд олгогддог, яаж энгийн иргэдийн хүүхдүүд авах вэ гэдэг нь нууцлагдмал шахуу байж байгаад хамаг боломжийг нь улстөрчдийн хүүхдүүд авсан гэдэг нь ил болоод буй. Боловсролын салбар дамдуурлын эрмэгт ирсэн нэгдүгээр шалтгаан энэ.
Хоёрдугаарт, боловсролын салбарт багш боловсон хүчин бэлтгэх төрийн оновчтой бодлого үгүйлэгдэж байна. Төрөөс багш бэлтгэх хөтөлбөрт анхаарал хандуулж, энэ жил Засгийн газрын шийдвэрэр багшийн мэрэгжлээрс суралцаж байгаа шинэ боловсон хүчинг үнэ төлбөргүй сургах хөтөлбөр зарласан. Гэвч уг шийдвэр “бай”-гаа оносон зөв шийдвэр байв уу гэвэл эргэлзээтэй.
Наанадаж, сүүлийн үед цэцэрлэгийн хүүхдүүдийг зодох, сургуулийн бага ангийн хүүхдүүдэд багш нар нь гар хүрсэн гэх асуудлууд олон таа гарах болсон. Энэ нь мөнөөх л хэт ачаалалтай байдал, боловсон хүчний заах арга зүйгээс бүрэн дүүрэн шалтгаалж байгаа юм.
Их дээд сургуулиудын хувьд ч ялгаагүй, чанартай боловсон хүчин бэлтгэгдэж, мэргэжлээрээ ажиилах боломж бололцоо байна уу гэдэг нь анхаарах асуудал болсон. Ухаандаа манайд дипломтой ажилгүйчүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, залуу боловсон хүчин цалин хангамж, амьдрах орчны боломжоос шалтгаалж, гаднын улсыг зорих залуусын тоо жил бүр нэмэгдсээр байна.

Гуравдугаарт, сургуулийн орчин, хүүхдүүдийн суралцах орчин манайд огтоосоо бүрэн хангагддаггүй нь нууц. Өнөөдөр хичээлийн шинэ жил эхлээд арав ч хоноогүй байхад нийслэлд сургуулийн байр ашиглалтад ороогүй анги танхим нь хүрэлцэхгүй, гурав, дөрвөөрөө сууж, гурван ээлжээр хичээллэдэг байсан нь хол хаягдаад хүүхдүүд цоожтой хаалганы цаана гэрээсээ цахимаар хичээллэж байгаа нэртэй хичээлдээ ч бүрэн дүүрэн сууж чадахгүй байдалтай байна. Тэр байтугай хичээлийн шинэ жил дөнгөж эхэлсэн өдрөөс ширээ, сандалгүй хүүхдүүд цүнхэн дээрээ хичээлээ тавиад бичиж байгаа дүр зураг ч нийслэлийн сургуулиуд дунд байсаар байсан. Хөдөөгийн алслагдсан сумдын сурах орчинг ярих юм биш. модон жорлонд хүүхэд унаж, өвлийн хүйтэнд гадуур хувцастай суух нь бүүр байдаг үзэдэл мэт болчихсон. Гэвч үнэн хэрэгтээ 21 дүгээр зуунд тийм байдалтай хичээллэнэ гэдэг яавч зүйд нийцэхгүй.
Гэтэл салбарын сайд нь өөрийн цахим хуудсаараа дамжуулж “Зунжин ноцолдоод барсангүй” гэх ялархаж, ямбархсан тайлбар хийгээд сууж байх жишээтэй.
Дөрөвдүгээрт, Ерөнхий боловсролын сургуулиудын сурах бичиг, хичээлийн агуулгын асуудал өнөөдрийг хүртэл маргаантай хэвээр байна. Жилийн жилд сурах бичийн тендер зарлаж, сурах бичгийн хүрэлцээ хангамжийн асуудлыг ярьдаг ч намар нь бахь байдгаараа хүүхдүүдийн олонх нь хичээлийн шинэ жилийн дундуур, хичээлийн шинэ жил дуусахтай зэрэгцээд сурах бичигтэй өлгөн, салган залгадаг нь ч нууц биш. Бодит байдал дээрээ өнөөдөр сурах бичгийн агуулга эцэг эхчүүдийн дунд шүүмжлэл дагуулж байгаа нь ч нууц биш.
Уг нь өнгөрсөн хавар УИХ-ын чуулганы хуралдаанаар олон жил парламентын босгыг давж чадаагүй Боловсролын багц хуулийг батлагдсан. Гэтэл хичээлийн шинэ жил эхлээд найм хонож байхад асуудлууд ар араасаа ундарч, бахь байдгаараа л байна. Хууль эрх зүйн орчин сайжирлаа гээд нэг өөрчлөгдөсөн үр дүн өнөөдөр харагдахгүй байна. Тиймээс салбарын сайд, УИХ-ын гишүүдээ хөрсөн дээрээ буусан шийдвэр, шийдэл олж, сэхээнд хэвтэж байгаа боловсролын салбараа авармаар байна. Тэгж чадахгүй бол өнөөдөр “амь тариа”-гаар аргацаар явсаар монголын ирээдүйг тэр чигт нь үгүй хийх нь. Яг үнэндээ өнөөдөр хамгийн дампуу салбар нь боловсролын салбар болчихоод байна шүү, Л.Энх-Амгалан сайдаа.
| ХАМГИЙН ДАМПУУ НЬ БОЛОВСРОЛЫН САЛБАР БАЙЛАА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |