Төвийг сахих бодлоготой манай орны нийслэл хотын замаар хойд хөршийн бүрэн зэвсэглэсэн хуягтийн цуваа улсынхаа туг, далбааг намируулан явах аж.
ОХУ-ын бүрэн зэвсэглэсэн цэргийн хүчин, танк, хуягтуудтайгаа Монгол Улсын хилээр орж ирлээ. Их сүр үзүүлсэн танк, хуяг болсон тус цэргийн хүч Монгол, ОХУ-ын хамтарсан “Сэлэнгэ-2022” хээрийн сургуульд оролцохоор ирж байгаа гэнэ. Хоёр талаас 500, 500 цэрэг оролцож байгаа гэх ч, хэдхэн хоногийн өмнө Монголын хил давсан хойд хөршийн цэргүүд бүрэн зэвсэглэсэн дээрээ танк, хуягт зэрэг байлдааны техник авчирсан нь олон хүний дургүйцлийг төрүүлээд байна.

Монгол зон хэзээнээс л хойд хөршийнхөнд элэгтэй. Хаана ч, хэзээ ч байсан "Манай орос ах нар" гээд л хүлээж авах. Харин тэр болгонд нь сүртэй гэгч нь талархаж, "ханд" өгөөд байдаггүй орос "ах" нарт одоо л Монголын хэрэг гарсан бололтой бүрэн зэвсэглэсэн цэрэг, танк, хуягтаа оруулж ирээд сүрийг үзүүлж, бардаж, гайхуулж байна даа.
Өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-ын цэргийн хүчин Украины хилээр нэвтэрсэн. Улмаар Зүүн Европт геополитикийн хурцадмал байдал үүсэж, НҮБ, НАТО-гоос эхлүүлээд дэлхий ОХУ-ын эсрэг зогсож, олон ч хориг арга хэмжээ тавьж байлаа. Тэр үеэс нэг их удалгүй хойд хөрш маань дэлхийн түүхэн дэх хамгийн их хоригтой улс болсныг уншигч та санаж байгаа биз ээ.

Зүүн Европт дайн эхлүүлснээс хойш ОХУ гадаад харилцаа, эдийн засагтаа их хэмжээ хохирол амссан. Харин тэр үеэс л тийм ч сайн харилцаатай бус БНХАУ-ыг "ах"-аа болгох болов. Тэгэхээр Монгол Улс ч мөнхийн хоёр хөрш гэгддэг ОХУ, БНХАУ хоёулантай нь "ах дүү" болж таарах. Цэргийн хүчээ өөр улс руу оруулж, олон улсын үзэж байгаагаар түрэмгийлэл үйлдсэн ОХУ-ын цэргийн хүчнийг "найр" тавин угтсанаараа манай орон Украинд олон мянган хүн эрсдэж, хот, тосгон сүйдэж байгааг дэмжсэн хэрэг боллоо.
Монгол Улс ардчилсан хувьсгал гарснаас хойш л төвийг сахисан, гуравдагч хөршийн бодлого баримталж ирсэн. Гэтэл олон жилийн нөр их түүхтэй хоёр бодлогоо нураах нь ээ.
Дайн ч зарлалгүй Украин руу цэргээ оруулсан ОХУ-ын дээрх үйлдлийг олон улс түрэмгийлэл гэж үзсэн. Уг нь манай орон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн санал хураалтад хоёр ч удаа ОХУ, Украины асуудалд төвийг сахиж байгаа гэж мэдэгдэж байлаа. Гэсэн ч олон улсын "гэмт хэрэгтэн" болоход ойрхон байгаа ОХУ-ын цэргийн хүчнийг хилээрээ нэвтрүүлж, энэ эмзэг цагт хамтарсан цэргийн сургууль хийж байгаа нь Монгол Улс "автомат"-аар ОХУ-ын талыг, өөрөөр хэлбэл Украин дахь түрэмгийллийг дэмжсэн байр суурьт хүргэж байна.

Мөн үүгээр ч зогсохгүй төвийг сахисан байр сууриасаа гуравдагч хөршийн бодлогоо баримталж байсан Монгол Улсад хэрэггүй цэргийн сургууль болох шиг. Хоёрдугаар сарын сүүлээр эх орныхоо тайван жагсаал хийж байсан Монголд суугаа Украины иргэд ч "Ардчилсан улсаас эх орноо дэмжиж байна" гэж хэлж байсан шигээ байхгүй нь лав. Эх орон руу нь халдаж, түрэмгийлсэн орос цэргүүдийн хилээрээ оруулаад танк, хуягт гээд бүрэн зэвсэгтэй нь нийслэлийнхээ замаар явуулж байгааг харсан манай улсад суугаа гаднын орны иргэд ч бидэнд итгэхээ болих нь.
Энхийн цагт түрэмгийлэл үйлдсэн хойд хөршөө "дэмжигч" болчихлоо. Харин одоо хамтарсан цэргийн сургууль хийх гэж орос "ах" нартаа "найр" тавин угтсан нь буруутаж, гуравдагч хөрш ч, гадаад харилцаа ч үгүй, дэлхийгээс хаалттай орон болох вий.

| Оросууд хэнтэй ч байлдаж чадна гэдгээ Монголын нутагт бөмбөг дэлбэлж, танк, хуягт жагсааж, гайхуулж байна уу |
|
AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ ТАВАН НАС ХҮРЛЭЭ
2026-09-29 19:57:36
З.Мөнххүслэн дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
2026-09-29 16:52:36
Даланзадгад-Гурвантэсийн авто замын 10 км-ийг нээнэ
2026-09-29 16:41:09
Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ
2026-09-29 16:15:31
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.22 хувьд хүрлээ
2026-09-29 15:24:00
“Belt and Road” олон улсын тэмцээнээс 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ
2026-09-29 14:39:36
Ерөнхий сайд Н.Учрал Япон, Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизүтэй уулзав
2026-09-29 14:11:34
Гурвантэс суманд 320 хүүхдийн сургууль баригдаж байна
2026-09-29 13:52:49
100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ
2026-09-29 13:45:24
Ж.Мөнхбатын нэрэмжит үндэсний бөхийн 52 дахь чуулга барилдаан болов
2026-09-29 13:16:25
Монгол Улсаас Япон Улс руу чиглэсэн экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийллээ
2026-09-29 13:13:13
АНУ-ын Колорадо мужийн Монгол сургуулийн 20 жилийн ой болов
2026-09-29 12:49:03
УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН БҮХ АНГИ САЛБАРТ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТЫГ ХИЙЖЭЭ
2026-09-29 12:17:24
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа
2026-09-29 11:41:41
“Орон сууц худалдаална”, “Уул уурхайн лиценз зарна” гэж иргэдийг залилж байсан этгүүдийг баривчилжээ
2026-09-29 11:34:33
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 хэрэг бүртгэгджээ
2026-09-29 11:28:38
“ЧИНГИС ХААН” ОУ-ЫН НИСЭХ БУУДАЛД ТЕРМИНАЛ-2 БАРИХААР 150 ТЭРБУМ ИЕНИЙН ЗЭЭЛ АВНА
2026-09-29 11:15:00
ОБЕГ-ЫН ДАРГА Г.АРИУНБУЯН АЛБА, АНГИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАТАЙ ТАНИЛЦЖЭЭ
2026-09-29 11:08:51
"Үр дүнд суурилсан удирдлага" төвийн бүсийн чиглэсэн сургалт болов
2026-09-29 09:55:05
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, “ОСА”-гийн төлөөлөлтэй уулзав
2026-09-29 08:18:36
Х.Билгүүнсайхан “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын хагас шигшээд шалгарлаа
2026-09-29 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд малын гарлагатай
2026-09-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |