АН, МАХН-ыг дэмжигчид гэх тэр хэдэн эмэгтэйн ар гэр, үр хүүхдүүд нь өдийд нүүрээ хийх газраа олж ядан, ичиж байгаа даа. Зарим нь бүр ичих битгий хэл “Намдаа үнэнчээ харуулах гэж ингэж ч явах гэж дээ, ээж минь” гэж гомдож байгаа. Ялангуяа тэр намаас нь урвасан тэргүүлэгчийг алгадаж, зулгааж, хэл амаар дайрч, доромжлон өндөг шидэж, гурил цацан ёс бусаар авирлагч дөрвөн эмэгтэйн ар гэрийнхэн, найз нөхөд, үр хүүхэд нь хэлэх үгээ олж ядаж, хүн амьтнаас нүүрээ нууж яваа нь тодорхой.
Нэг талаар МАХН-ын нэрээр сонгуульд нэр дэвшиж ялчихаад, долоо ч хонолгүй МАН-д элссэн нөхрийг “Энэ хүнийг дэмжвэл бид сайхан амьдарна. Энэ хүн л таны, бидний үр хүүхдийн ирээдүйн төлөө ажил хийнэ” хэмээн сонгогчдын сэтгэлийг уяртал, амаа хаттал ярьж, улаа эргэж, гутлаа урагдтал явж байж ИТХ-д тэргүүлэгчээр сонгуулсан ухуулагчид нь гомдохоос ч яах вэ. Нөгөө талаар аль нэг намын нөмөр нөөлөг, нэр хүндээр орон нутаг байтугай УИХ-д сонгогдчихоод нөгөө нам руу гүйгсэд, нэр төрөө худалдсан үнэт зүйлгүй, ичгүүр сонжуургүй хүмүүсийн алийг тэр гэх вэ. Гол нь “Энэ хүнийг сонгохгүй бол ах дүү, найз нөхдөө болино” гэтлээ айлгаж явахдаа нэр дэвшигчээ хэн бэ гэдгийг нь өөрөө ч гүйцэд танилгүйгээр сонгогчдын чихэн дээр цэцэг ургатал магтаж, сонготол нь сурталчилснаараа ухуулагч та ч бас буруутай. Тэр ч бүүхэл АН, МАХН-ын удирдлагууд, Баянгол дүүргийн XXIII хорооны хэсгийн намын аппаратынхан буруутай. Өөрөөр хэлбэл, нам дагасан ухуулагч, дэмжигчид өөрөө ч сайн таньж, мэдээгүй хүнээ ертөнцийн хамгийн ажилсаг, хамгийн сайн хүн болтол өргөмжлөн сонгогчдыг мунхруулж, сонгуулчихаад, урваж болох нөхцлийг нь бүрдүүлж өгчихөөд эцэст нь “Чи муу хүн байж. Тэнэг, мангар, урвагч. Яаж ингэж чаддаг байна аа, манай намыг” хэмээн хашгичиж, өндөг, гурил цацаж зогсоо нь ичиг ичиг гэхэд ч багадмаар. Хэн бэ гэдгийг нь судлаагүй байж хэн хүнд магтаж, мандуулсан нь хэн билээ. Ийм атлаа "Ичсэн хүн хүн ална" гэдгийн үлгэрээр "танихгүй" тэргүүлэгчээ таньж ядан муу үг, муухай үйлдэл гарган бархирч байгаадаа эсэргүүцэгч нэртэй намын ухуулагчид ичих хэрэгтэй.
Хэдхэн хоногийн өмнө амиа өгөхөөс буцахгүй гэх хүртлээ намынх нь нэрийг барьж, сонгогчдоос санал горьдож асан ИТХ-ын тэргүүлэгч Э.Магнайбаяр хэмээх эрэгтэй МАХН-ыг орхиж, өөр намд элсэх болсон шалтгаанаа хэрхэн тайлбарлах, бүр МАН-аасаа гарч, ахиад өөр намд орох эсэх нь ч түүний асуудал. Хамгийн чухал нь, олон нийтийн зарим мэдээллийн хэрэгсэл, сүлжээгээр цацагдаад байгаа шиг “Э.Магнайбаяр Баянгол дүүргийн Засаг даргын орлогчийн албан тушаал, бэлнээр 200 сая төгрөг аваад МАН-д элссэн гэнэ” гэх яриа, таамаг үнэн бол шинэхэн тэргүүлэгч төдийгүй Баянгол дүүргийн XXIII хорооны сонгогчдын хувьд дэндүү эмгэнэлтэй. Албан тушаал, авлига, хээл хахууль, сонгогчдын саналыг зохион байгуулалттайгаар төлөвлөн худалдсан эсэх гэх мэт асуудлын үнэн мөнийг хууль хяналтынхан шалгаж, тогтоох нь цаг хугацааны асуудал. Гол нь аль ч шатны сонгуульд нэр дэвшиж буй хүнээ ухуулагч төдийгүй намын ажилтан, удирдлагууд нь таньж, мэдэхгүй мөртлөө сонгогчдод сохроор магтан сайшааж, сурталчилсаар байгаа цагт Магнайбаярууд улс төрд сонгогдсоор байх биз ээ.
(1).jpg)
| АН, МАХН-ын дэмжигч, ухуулагч гэх эмэгтэйчүүд Э.Магнайбаяраасаа илүү ичиг ичиг |
|
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |