УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ дахь МАН-ын бүлгээс Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, дэмжсэн. Намрын чуулган хаахаас өмнө энэ хуулийн төслийг хэлэлцүүлнэ гэж байгаа. Хуулийн төслийн ач холбогдлын талаар та хууль санаачлагчийн хувьд мэдээлэл өгөхгүй юү?
-Банкны тухай хуульд хоёр заал шинээр оруулж байгаа юм. 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ны дотор банкны нэгж хувьцаа эзэмшигч 20 хувиас дээш байж болохгүй гэсэн заалт Банзны тухай хуульд оруулсан. Хууль хэрэгжиж эхэлсэн чинь арилжааны банкуудын нийт хувьцааны 6.9 хувь нь зарагдаж, төвлөрөл энэ хэмжээнд буурсан.

Цаана нь төвлөрөл буураагүй асуудал байна. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банк 50 хувь, Голомт банк 60 хувь, ХААН банк 33.6 хувьтай байна. Тэгэхээр хуулийн хугацааг сунгахаас өөр аргагүй байна. Хувьцаа зарагдахгүй байхалд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, хувьцааг нэг дор худалдан авах стратегийн хөрөнгө оруулагч алга, хоёрдугаарт, туршлага алга. Гуравдугаарт, санхүүгийн эх үүсвэр дутагдалтай байна. Өнөөдөр эдийн засаг дээр банкны хувьцаа худалдаж авах уу, хадгаламж байршуулах уу гэвэл хадгаламжийг нь сонгох нь ашигтай байгаа.
Манайд банкны хувьцаа эзэмшигч боллоо гэхэд гурван хувийн хүүгийн ашиг гарах нь. Тиймээс энэ шаардлагад үндэслэн 2026 он хүртэл банкуудад IPO хийе гэсэн хуулийн төсөл өргөн бариад байна. Олон улсын байгууллагууд ч ийм хугацааг сануулж байгаа.
-Банкны тухай хуулийг хэлэлцүүлэх явцад зээлийн хүүг буруулах боломжтой асуудал яригдаж байсан. Та мэрэгжлийн хүний хувьд зээлийн хүүг бууруулах боломжтой эсэх талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Зээлийн хүүг бууруулахад олон шалтгаан бий. Нэгдүгээрт зээлийн эх үүсвэрийг бий болгох хэрэгтэй. Тэгэхээр арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай. Сая арилжааны банкууд 5-10 хувиа худалдах 470 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардагдсан. Харин Банкны хуулиар хувьцаа гаргаж эхэлсэн нь далд эдийн засгийг ил болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, ашиг орлогоо нуух, хууль бус үйлдэл хийх боломжгүй болж байгаа юм. Учир нь, хувьцаа гарагчихаар таван эзэн хянадаг байсан бол 50 хүн хянадаг болж байна. Үүгээрээ хувьцаа гаргах нь далд эдийн засгийг ил болгож байгаа юм. Цаашид зээлийн хүүг бууралахын тулд хувьцаа эзэмшигчийн тоог нэмэх шаардлага үүсэж байгаа юм. Нэг хувьцаа эзэмшигч 20 хүртлэх хувийн хувьцаа эзэмших боломжтой болж байгаа юм. Тооцоолоод үзэхээр 5-10 хувийн хувьцаа эзэмшихэд 470 тэрбум төгрөгийн ашиг байгаа бол энэ эрчээрээ нэмэгдээд явахад жилд дөрвөн их наяд төгрөг нэмэгдэх боломжтой болж байна.
Өнөөдөр арилжааны банкуудын дүрмийн сан, өөрийн эх үүсвэр нь 6.9 их наяд төгрөг байгаа. Хувьцаа эзэмшигчийн тоо нэмэгдэхийн хэрээр зээлийн хүү буурах боломж нэмэгдэж байгаа юм. Одоо банкууд доод тал нь 12 хувийн хүүтэй зээл аваад бүтээгдэхүүн болгоод гаргахаар жилийн 18 хувь болж өсөөд байгаа юм. Эндээс эдийн засгийн бүтээмж, өсөлт, үйл ажиллгааны зардал зэрэг хамаарч байгаа юм. Тэгэхээр зээлийн хүү ч гэсэн эндээс шалтгаалж байгаа юм.

-Манайд гаднын хөрөнгө оруулалттай банкууд орж ирэх үү, үгүй юү гэдэг асуудал яригдаж байгаад чимээгүй болчихлоо. Энэ тухайд мэдээлэл өгвөл?
-Хятадын “Bank of China” ч юм уу, томоохон банкууд манайд шууд ороод ирэх боломжгүй байна. Бид Гадаад хөрөнгө оруулалттай банкны тухай хууль гээд баталчихсан. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч банк орж ирээгүй байна. Харин арилжааны банкууд гаднаас хөрөнгө оруулалт татах боломж нь нээлттэй болсон. Бага зэрэг хардлага олны дунд бий. Банкууд монополь байдал бий болгочихно гэдэг ч юм уу. Тийм зохицуулалтыг тусад нь хийх боломж ч бий.
Ер нь бол арилжааны банк хөрөнгө оруулалт татах нь зөв. Хамгийн зөв засаглалттай нь “Хас банк” байна. 2023 оны үзүүлэлтээс харахад “Хас банк” 142 тэрбум төгрөгийн ашигтай байна. Гаргаж байгаа бүтээгдэхүүн нь өндөр байгаа нь бизнест нь нөлөөлж байгаа юм. Бүх банк 20 хувиас доош хувьцаа эзэмшүүлээд эхэлбэл, эдийн засгийн хяналт, ил тод байдал илт сайжирна.
-Гадаадын хөрөнгө оруулалттай банкуудад эрх зүйн орчин бүрдүүлчихсэн байтал манайд орж ирэхгүй байгаа шалтгаан нь юу вэ?
-Эрх зүйн орчин бол хангалттай бүрдчихээд байна. Манайд нэг салбарт л хөрөнгө оруулалт сайн байдаг. Тэр нь уул уурхай. Хүнс болон бусад салбарт хөрөнгө оруулаад зах зээл нь жижиг шүү дээ.
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхийг хойшлуулаад байгаа. Эдийн засгаа бодвол дэмжих хэрэгтэй гэсэн үг үү?
-Салбар болгонд хөрөнгө оруулалтыг татах боломж гаргах ёстой. Жишээлбэл, Казахстан Улсад гэхэд банк, даатгалын санд хөрөнгө оруулалт татахыг хязгаарладаг. Манайх ямар салбарт хөрөнгө оруулалтаа хязгаарлах вэ, гэхээр хязгаарлах салбар байхгүй болчихоод байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгч орон биш. Наанадаж, эрүүл мэндийн салбартаа ч тоног төхөөрөмжөө гаднаас авч байгаа шүү дээ. Их, дээд сургууль гэхэд л дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй гадагшаа суралцах иргэдийн тоо нэмэгдсэн. Тэгэхээр яалт ч үгүй гаднаас бүх салбарт хөрөнгө оруулалтын дэмжлэг авах шаардлага тулгарч байгаа юм. Орон нутаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх шаардлагатай.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн одоо хэрэгжиж буй хууль муу биш. Гэхдээ сайжруулах шаардлага бий. Зарим зүйл заалтаас болоод гацаанд ороод байна. Хөрөнгө оруулж байгаа гаднын иргэдийн хувьд газар эзэмших нь нээлттэй байгаа. Түүнд заавал хугацаа зааж өгөх шаардлагагүй.
-УИХ-ын чуулганы хуралдаан завсарлах гэж байгаа энэ цаг үед эдийн засгийн асуудлууд иргэдийн нуруун дээр үлдэх нь. Тухайлбал, инфляц хоёр оронтой тооноос буусангүй шүү дээ?
-Нийт инфляцын 60 гаруй хувь нь Засгийн газраас, 40 хувь нь банкнаас шалтгаалж байна. Сүүлийн үед валютын ханш тогтворжиж эрэлтээс шалтгаалах инфляц багассан. Хүсний бүтээгдэхүүний өсөлт өндөр байна. Хүсний бараа бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэж чадахгүйгээ монополь байдал үүсээд байна. Тэгэхээр Шудрага өрсөлдөөнийг дэмждэг төрийн байгууллагууд үүнд ажиллах ёстой. Нэгэнт хувийн хэвшлүүд үнээ тогтоочихсон юм чинь гээд үлдээж болохгүй.
| Б.БАТТӨМӨР: АРИЛЖААНЫ БАНКУУД ХӨРӨНГӨӨ НЭМЖ БАЙЖ ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛНА |
|
Олимпын уралдааны замд Б.Ачбадрах унах үед таяг нь хугарчээ
2026-02-14 13:28:10
ВАЛЕНТИНЫ БАЯРЫН СОНИРХОЛТОЙ БАРИМТ
2026-02-14 13:00:00
Ц.Раднаа гуай “Open Masters Games Abu Dhabi 2026”-аас 6 алтан медаль хүртэв
2026-02-14 12:07:07
Ган хайлуулах цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авахыг даалгав
2026-02-14 11:39:51
Дэлхийн “Шилдэг дөрвөн бөх”-ийн “Bishkek-2026” барилдаанд Т.Тулга түрүүллээ
2026-02-14 11:16:34
ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯРААР ҮЗЭХ ШИЛДЭГ ТАВАН КИНО
2026-02-14 10:00:00
“Монгол Улсын түүх 30 боть” бүтээх ажил эхэллээ
2026-02-14 07:10:00
Б.Ачбадрах “Милан-Кортина-2026” олимпын цанын 10 км-т уралдлаа
2026-02-14 07:00:00
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-02-14 07:00:00
ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТҮҮНИЙХЭЭ ГАР ДЭЭР...
2026-02-14 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-02-14 07:00:00
ЯПОНД АМЬДАРДАГ “ӨНДӨР ЭЭЖ”
2026-02-14 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-02-14 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-02-14 07:00:00
Б.ЧАГНААДОРЖ: 2025 онд бид 72,1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс орон нутгийн төсөвт 246,6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь 33 жилийн түүхэнд дээд амжилт юм
2026-02-13 19:22:33
СОР-ын хуралд оролцогчдоос ямар төсөлд хөрөнгө оруулалт татах вэ?
2026-02-13 19:09:20
2026-02-13 17:17:00
Дарханы эрчим хүчний 2 дахь эх үүсвэр “ДДЦС-2”-ын ажлыг цэгцлэх үүрэг өглөө
2026-02-13 15:51:51
"Дархан төмөрлөгийн үйлдвэр " ХХК Хуст уулыг эдийн засгийн эргэлтэд оруулна
2026-02-13 15:28:57
Ч.Санжаадамба аварга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэнэ
2026-02-13 14:14:36
ЦДБЧ-ийн бүжигчид “GRAND AWARDS-2025” наадмын шагнал хүртлээ
2026-02-13 14:06:56
ЗУРВАС: Зүрхний гэрэл
2026-02-13 13:00:00
Өмнөд Солонгосын 17 настай охин Чой Га Он олимпын аварга боллоо
2026-02-13 12:37:16
Москва хотын Улсын консерваторит морин хуур бэлэглэв
2026-02-13 12:06:49
ХОСУУДАД САНАЛ БОЛГОХ БОЛЗООНЫ САНАА
2026-02-13 11:32:45
Бээжингийн олимпын "Баян ходоод" өвлийн олимпоос хүрэл медаль хүртлээ
2026-02-13 09:57:47
“Майдар бурхны авшиг” барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүллээ
2026-02-13 09:33:34
“Британи дахь Монголын түүх соёлын өв” ном хэвлэгдэн гарлаа
2026-02-13 07:20:00
Э.Ариунтунгалаг гүйлтийн цанын 10 км-ийн зайд уралдлаа
2026-02-13 07:10:00
ТАНИЛЦ: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУНТАЙЖУУД
2026-02-13 07:00:00
2026-02-13 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-02-13 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-02-13 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-02-13 07:00:00
АМЬДРАХ, АВРАХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
2026-02-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |