• Өнөөдөр 2024-04-25

АН: УУХҮ-ийн сайд Г.Ёндонг огцруулахыг шаардаж байна

2020-11-02,   775

 
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, УУХҮЯ-ны сайд Г.Ёндонг огцруулах санал өргөн барихаар болжээ.
 
Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Төрийн өмчийн орлогч даргаар ажиллаж байсан хүн нь хувьдаа ашигласан мөнгөө төсвийн хөрөнгө биш гэж бахдалтайгаар хэвлэлийн хурал хийж байгаа нь харамсалтай үйлдэл байна. Ардчилсан улс орнуудад ёс зүйгүй үйлдэл гаргасан төрийн өндөр албан тушаалтнууд ард түмнээсээ уучлалт гуйж огцордог. Гэтэл манайд ийм үйлдэл гаргасан албан тушаалтнаа улам өндөр албан тушаалаар шагнадаг үйлдэл газар авлаа.
 
Тиймээс ёс зүйгүй үйлдэл гаргасан сайдаа огцруулах хэрэгтэй. Хэрэв энэ сайдаа эгүүлэн татахгүй бол одоогийн Засгийн газраас шударга ёсыг хүлээх шаардлагагүй юм. Ийм Засгийн газрыг ажиллах боломжгүй гэж дүгнэнэ. УУХҮ-ийн сайд Г.Ёндонг нэн даруй огцруулахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардаж байна” гэлээ.

АН: УУХҮ-ийн сайд Г.Ёндонг огцруулахыг шаардаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188