УИХ-ын МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр болжээ. Хурлаар гурван асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төслийг буцаах шийдвэр Байнгын хорооноос гаргасан. Энэ асуудлыг яах вэ гэдэг талаар Бүлэг дээр ярилцсан. Мөн Засгийн газраас өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төсөл дээр өргөн хүрээнд ажиллах шаардлагатай гэж үзсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой шинэчилж байгаа учраас нухацтай хандах хэрэгтэй байна. Тиймээс Шүүхийн тухай хуулийг арваннэгдүгээр сардаа багтаан хэлэлцэнэ” гэв. Энэ үеэр сэтгүүлчийн асуултад хариуллаа.
-МАН-ын бүлэг хаалттай хуралдлаа. Хоёр гишүүнийг эгүүлэн татах тухай асуудал байна. Үүнийг хэлэлцсэн үү?
-Улс төрийн нөхцөл байдалтай холбоотой бид хаалттай хуралдсан. Нэгдүгээрт, орон нутгийн сонгуулийн дараа МАН олонх болсон ч аймгуудад сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч нарт хэрэг үүсгэж, шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлж, сонгогчийн саналд нөлөөлөх гэсэн асуудал үүсээд байна Баянхонгорт аймагт энэ асуудалд хурцдаж, гурван төлөөлөгчийг түдгэлзүүлэх асуудлыг шүүх сөхсөн байгаа юм. Шүүх энэ асуудалд хутгалдан оролцож байгааг гишүүд хэлсэн. Харин хоёр гишүүнийг эргүүлэн татах асуудлаар УИХ-д санал ирээгүй. Ирээгүй асуудлыг бид ярихгүй.
-2021 оны төсвийн тухай хуульд аймгуудын хөрөнгө оруулалт харилцан адилгүй байна. Энэ асуудлыг МАН бүлгийн хурал дээрээ ярьсан уу?
-Намын бүлэг есдүгээр сарын сүүлчээр 2021 оны улсын төсвийг хэлэлцсэн. Одоогийн үүсээд байгаа асуудал нь 2020 оны төсөв дээр үүссэн асуудал. 2021 оны тухайд ялгавартай хандсан хөрөнгө оруулалт байхгүй.
-Д.Сумъяабазар гишүүний оронд нөхөн сонгууль явуулах асуудлыг өнөөдөр хэлэлцсэн үү. Хэрвээ дараа жилийн зургадугаар сар гэвэл сонгогчдын эрх ашиг хөндөгдөх юм биш үү?
-Бүлэг дээр яриагүй. гэхдээ хуульд үүнийг тодорхой заагаад өгчихсөн. Гишүүн ороод гарсан тохиолдолд нөхөн сонгуулийн жилд хоёр удаа зохион байгуулна. Зургадугаар сарын эхний хагаст, аравдугаар сарын ххэн хагаст гэж заасан. Тиймээс бид хуулиа дагаж ирэх жил нөхөн сонгууль зохион байгуулна.
| МАН: Хоёр гишүүнийг эгүүлэн татах асуудлыг яриагүй |
|
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |