МАН-ын дарга Н.Учрал арслантай тамгаа хамгаалж үлдэхийн тулд УИХ-ын даргын суудлаа өгч, Ерөнхий сайд болох улс төрийн тохироо Төрийн ордны Зүүн жигүүрт хийгдэв бололтой. Анхнаасаа МАН-ын дүрмээр Ерөнхий сайд нь намаа удирдах зохицуулалтай байв. Харин МАН-ынхан улс төрөө дийлэхгүй Н.Учралыг намын даргаар сонгож, барьцаа ахиулах гэж баахан гишүүдээ намаасаа хөөснөөр улс төрийн бойкотод орсон.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга Н.Учралыг МАН-ын даргаар сонгочихвол 80-аад оныхон Н.Учралтайгаа ойлголцолд хүрчих юм байна гэсэн хүлээлтэд байсан ч, зөрүүлээд намынхаа хурал дээр нэр бүхий гишүүдээ хөөсөн нь намрын эдгэрч чадаагүй 80-аад оныхны шархыг нь сэдрээсэн нь энэ. Үүнийг ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баталж байлаа. Өөрөөр хэлбэл, тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “УИХ-ын дарга Н.Учралыг намын дарга болгосноор хаврын улс төр дууссан гэж бодсон. Улмаар УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар нар улс төрийн шахаанд орсон” хэмээн мэдэгдсэн.
Гэтэл бариа зөрүүн дээрээ тонгорч фракцын гишүүдийг гадуурхсанд бачуурсандаа АН-ынхнаар акц хийлгэж, ахиад улс төрийн зодооноо өрнүүлсэн нь энэ. Үнэндээ Н.Учрал даргын нууцхан хүсэл нь УИХ-ын даргаас илүүтэй танхимаа бүрдүүлж, гүйцэтгэх засаглалаа удирдах байсан гэдгийг ч Төрийн ордны тамхины цэгийнхэн жиг жуг ярьж л байлаа. Өмнө нь хэлсэнчлэн Ардын намын 80-аад оныхон “ах”-тайгаа хэлэлцээрийн ширээний ард суух хүртлээ улс төрийн акцаа Ардчилсан намынхантай хүч хавсайдаж хийв.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга Н.Учрал Ерөнхий сайд болбол 80-аад оныхонтой найрамдах улс төрийн тохироотой. Улмаар Засгийн газрынхаа схемийг зурж, намаасаа хөөж явуулсан гишүүдээ танхимдаа урих улс төрийн хэлэлцээр ч Төрийн ордны зүүн жигүүрт өрнөж байна.
Эргэн санавал, УИХ-ын дарга Н.Учрал намын Бага хурлаараа нэр бүхий дөрвөн гишүүнийг хөөж байгаагаа мэдэгдсэн. Тэргүүн эгнээнд УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, МАН-ын гишүүн Н.Тавинбэх, А.Амундра нарыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх санал гаргаж байгаагаа мэдэгдэж байлаа. Тэгвэл УИХ-ын дарга Н.Учрал Засгийн газрын бүтцээ бүрдүүлэх дээрээ хүрвэл Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нартайгаа улс төрийн төрийн тохироонд хүрсэн нь ил болж, хөөсөн гишүүдээ намдаа, танхимдаа урих нь гарцаагүй болж байна. Учир нь, УИХ-ын дарга Н.Учрал танхимаа залуучууд буюу 80-аад оныхноор бүрдүүлэх схемээ зурчихсан гэх нь ч бий. Магадгүй намаасаа хөөгдсөн гишүүдээс УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Засгийн газарт, урилга заллагатай очих гишүүн байж ч мэдэх нь.
Нэмээд ИЗНН-ыг хамтарсан Засгийн газраас гаргаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тэргүүлдэг “Үндэсний Эвсэл”-ээс сайд томилох бор шувуу ч Төрийн ордноор жиргэх болжээ. Ардчилсан нам улс төрийн акц өрнүүлсэн “ах” намынхнаа хэлэлцээрт хүргэсэн “шагналаа”-аа хэрхэн авах нь одоогоор “нууц” хэвээрэй байна.
Үнэндээ байгуулагдсан цагаасаа хойш донсолгоотой байсан Г.Занданшатарын Засгийн газар жил хүрэхгүй настай байлаа. Г.Занданшатарын Засгийн газар танхимаараа огцорвол томилгдож чадаагүй хоёр сайд нь нулимстай хоцрох нь. Өөрөөр хэлбэл, хаврын чуулган эхлэхээс өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Боловсролын сайд П.Наранбаяр нарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Найдалаа нарыг томилох саналаа Засгийн газар танилцуулж байлаа. Харин тэдний хувьд улс төр эргэж, ёстой л зэрэг нэмэхийн өмнө гэгч боллоо доо.
| ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ |
|
“KIM UN YOUNG CUP 2026” тэмцээнээс 3 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль авлаа
2026-07-26 09:11:06
Хакүгэцүро А.Сүхбат “Жонидан” зиндаанд түрүүллээ
2026-07-26 09:01:39
Монгол балетын бүжигчид “Байгаль нуур-2026” фестивальд оролцлоо
2026-07-26 08:43:42
Таеквондо-гийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болно
2026-07-26 08:27:25
“Аянга” клубийн охид “KIMUNYONG CUP”-аас 1 мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв
2026-07-26 07:49:14
‘’ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ОРШУУЛГА”-ын өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүллээ
2026-07-26 07:10:00
Чөлөөтийнхөн Б.Будаевын тэмцээнээс 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
2026-07-26 07:00:00
Азийн хөнгөн атлетикийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-07-25 12:31:11
Элчин сайд В.Оюу итгэмжлэх жуух бичгээ гардуулан өгөв
2026-07-25 12:18:52
Элчин сайд Э.Сарантогос “Улаанбаатарын өвлийн уянга” номын зохиолчтой уулзав
2026-07-25 12:09:39
Баянхонгор аймгийн ОБГ-ын 16 дугаар анги түүхт 50 жилийн ойгоо тэмдэглэв
2026-07-25 07:10:00
Элчин сайд Г.Хулан Вьетнамын ахмад Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2026-07-25 07:00:00
НҮБ-ын Хөгжлийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг үдэх арга хэмжээ боллоо
2026-07-25 06:59:08
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан, шөнөдөө аадар бороо орно
2026-07-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |