Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцруулах жагсаал 15 өдөр, МАН-ын бага хурлаар хамтарсан Засгийн газраас Ардчилсан намын хасах шийдвэр гаргаад долоо хонож байна. Дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар одоогоор амь бөхтэй тэсэж, УИХ-аас амь гуйн тэмцэж байна.
Хэдийгээр МАН-ын бага хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал хөндөгдөөгүй ч, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэхгүй бол Л.Оюун-Эрдэнэ өөрөө огцроно гэдгээ мэдэгдсэн гэгдэж байгаа. Тиймдээ ч хамтарсан Засгийн газар тарж, Л.Оюун-Эрдэнэ огцрох уу гэх асуудал өнгөрсөн долоо хоног Төрийн ордныг түйвээх дөхөв.
Улс төрийн шийдвэр ингэж удаан дуншиж байсангүй. Сүүлдээ Төрийн ордны хуйвалдаан утгаа алдаж байна. Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар эцсийн шийдвэр гарна гэсэн хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын суудлаа авч үлдэхийн тулд УИХ-д Итгэл хүлээлгэх санал оруулахаар цэхэж эхэлсэн. Тодруулбал, Үндсэн хуулийн 44.1-т "Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ" гэж заасан.

УИХ-ААС ЗАСГИЙН ГАЗАРТ ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭВЭЛ ЗУРГААН САР БҮРЭН ЭРХ НЬ ХӨНДӨГДӨХГҮЙ
Мөн хуулийн 44.2-т "Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" гэж заасны дагуу Ерөнхий сайд УИХ-д итгэл хүлээлгэх тогтоолын төсөл оруулахаар бэлдэж эхэлсэн байна. Цаашлаад УИХ Засгийн газарт итгэл хүлээлгэх тогтоолыг хүлээн авсан бол Засгийн газрын бүрэн эрх дахин зургаан сараар хөндөгдөхгүй байх хуулийн зохицуулалт ч бий.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26.1-т Засгийн газар Улсын Их Хурлын итгэлийг хүлээсэн байвал зохино.
26.2-т Ерөнхий сайд Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тогтоолын төслийг өргөн мэдүүлэхдээ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, төсөв тэдгээрийн зүйл, хэсэг, заалтын талаарх өөрийн байр суурь болон Улсын Их Хурлаас дэмжлэг хүсэж байгаа асуудлыг тодорхой илэрхийлсэн байна. Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайд огцорно.
26.3-т Улсын Их Хурал Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолыг баталсан бол энэ хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлыг дэмжсэнд тооцно. Ерөнхий сайд өөрт нь итгэл хүлээлгэх асуудлыг зургаан сарын дотор дахин санаачлахгүй хэмээн хуульчилсан байна. Нэг ёсондоо Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа амь бөхтэйгээр авч үлдэхийн тулд УИХ-ын гишүүдээс дэмжлэг авах ажлыг өнгөрсөн долоо хоногт чимээгүйгээр хийж эхэлсэн нь энэ байж.

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХГҮЙ 72 КНОП БИЙ ГЭВ ҮҮ
Цаашлаад УИХ-ын гишүүдийн олонх буюу одоогийн байдлаар 72 гишүүн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт итгэл хүлээлгэх тогтоолыг дэмжихээ илэрхийлсэн гэх мэдээлэл Саарал ордны дуулиан өндрөө авч байна. Өөрөөр хэлбэл, УИХ-д Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахгүй авч үлдэхээр МАН саналаа хайрцаглаж, АН болон ХҮН намын хэд хэдэн гишүүн Засгийн газарт итгэл хүлээлгэх дээр саналаа нэгтгэсэн гэх мэдээлэл байна
Нэг ёсондоо Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа огцруулахгүй авч үлдэхийн тулд удаан хэрнээ чимээгүй ажиглаж, улс төрийн бүрэн тохироонд хүрсэн бололтой. Харин хамтарсан Засгийн газарт Ардчилсан намынхан хэвээр үлдэх үү үгүй юү гэдэг нь улс төрийн анхаарах гол асуудал болж байна. . Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй гэдгээ ил тодоор илэрхийлсэн гишүүд ч бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Э.Болормаа “Ерөнхий сайд огцрох өргөдлөө өгвөл би дэмжихгүй. Үндсэн хуульд ч энэ талаар тодорхой заасан байдаг. Өөрөө огцрох хүсэлтэй өгч байгаа бол эрүүл мэндийн юм уу хүндэтгэн үзэх шалтгаантай байх гэж заасан байдаг. Тиймээс би огцрох өргөдлөө өгөхийг нь зөвшөөрөхгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ.
| Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ОГЦРУУЛАХГҮЙ ГЭХ УИХ-ЫН 72 КНОП БУЮУ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ЭРХИЙГ ЗУРГААН САР ХӨНДӨХГҮЙ ХУУЛИЙН “ЦООРХОЙ” |
|
“KIM UN YOUNG CUP 2026” тэмцээнээс 3 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль авлаа
2026-07-26 09:11:06
Хакүгэцүро А.Сүхбат “Жонидан” зиндаанд түрүүллээ
2026-07-26 09:01:39
Монгол балетын бүжигчид “Байгаль нуур-2026” фестивальд оролцлоо
2026-07-26 08:43:42
Таеквондо-гийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болно
2026-07-26 08:27:25
“Аянга” клубийн охид “KIMUNYONG CUP”-аас 1 мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв
2026-07-26 07:49:14
‘’ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ОРШУУЛГА”-ын өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүллээ
2026-07-26 07:10:00
Чөлөөтийнхөн Б.Будаевын тэмцээнээс 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
2026-07-26 07:00:00
Азийн хөнгөн атлетикийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-07-25 12:31:11
Элчин сайд В.Оюу итгэмжлэх жуух бичгээ гардуулан өгөв
2026-07-25 12:18:52
Элчин сайд Э.Сарантогос “Улаанбаатарын өвлийн уянга” номын зохиолчтой уулзав
2026-07-25 12:09:39
Баянхонгор аймгийн ОБГ-ын 16 дугаар анги түүхт 50 жилийн ойгоо тэмдэглэв
2026-07-25 07:10:00
Элчин сайд Г.Хулан Вьетнамын ахмад Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2026-07-25 07:00:00
НҮБ-ын Хөгжлийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг үдэх арга хэмжээ боллоо
2026-07-25 06:59:08
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан, шөнөдөө аадар бороо орно
2026-07-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |