Төрийн ордны зүүн жигүүрт өчигдөр ширүүхэн хуралдаан болсон. Брэндийн цүнх, сүйн бөгжний балгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлохыг шаардаж, зургаан өдөр иргэд Төв талбайд эсэргүүцлээ илэрхийлсэн.
Ингээд өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхий сайд мэдээлэл өгөхдөө төлбөртэй жагссан “ялаанууд” гэх агуулгатай мэдээлэл хийсэн нь ард түмний эгдүүцүүлж, жагсагчдын уурыг хүргэв. Ийн байдлыг чимээгүйхэн ажиглаж байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг дуудаж уулзснаар хамтарсан Засгийн газар бутарч мэдэх хаврын улс төрийн дуулиант өдрүүд эхлээд байна. Өчигдрийн уулзалтаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг сайдын суудлаа өгөхийг сануулсан. Хариуд нь Ерөнхий сайд томоохон төсөл хөтөлбөрүүдээ эхлүүлэх санал гаргаснаар суудлаа хамгаалж үлдэхээр болсон бололтой.
Энэ уулзалтын дараанаас Ардчилсан нам, ХҮН намын дарга нар бухимдуу байгаа гэх. Өөрөөр хэлбэл, тэд Ерөнхий сайдыг улаан цээжээрээ хамгаалж, хэвлэлийнхэнтэй тэрсэлдээд ч тусыг олсонгүй тэд. Үндсэндээ хурлын дараагаас хамтарсан Засгийн газраас “хөөгдөх” дээрээ тулав. Хэзээнээс АН, ХҮН МАН гурван улс төрийн хүчин доогуураа, анхан шатандаа алалцаад байгаагаас биш дээгүүрээ эрх ашгаараа ч хэтэвчээрээ ч үйл хэргээ ч нэгдэж, нэг завинд сууцгаасан нь нууц биш.
Одоогийн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Ардчилсан нам найман сайдын суудал, ХҮН нам хоёр сайдын суудалтай байгаа.

Тодруулбал, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Тэргүүн шадар сайдын албанд “давхар” дээлтэй сууж байгаа бол Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрыг Э.Одбаяр, Хууль зүй, дотоод хэргийн яамыг О.Алтангэрэл, Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамыг Ц.Туваанд хариуцуулж, хамаг улс төрийн “гал”-тай томоохон асуудлуудаа тэднээр хийлгэж амжсан. Цаашлаад Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдад С.Одонтуяа, Хот байгуулалт орон сууцжуулалтын сайдаар Ж.Батсуурийг, ЦХИХХ-ын сайдаар Ц.Баатархүүг, “20 минутын хот” Үндэсний хорооны даргаа Р.Эрдэнэбүрэн нарыг томилон ажилуулж буй. Харин ХҮН намын дарга Т.Доржханд Шадар сайд бөгөөд Эрчим хүчний үндэсний хороог ахалж байгаа бол Боловсролын сайдаар П.Наранбаярыг томилсон. Ийн хамтарсан Засгийн газар бүрдээд 200 ч хонож амжаагүй, АН-ынхан ХҮН намынхан яамдынхаа халаа сэлгээ, томилгоог хийгээд удаагүй байхтай зэрэгцээд л тарж, буртахдаа тулав. Хэдийгээр эрх баригч намынхан дотроо муудаж, түнжин хагардаг боловч нам дотроо хайрцаглагдаж, нэгдсэн бодлогод хүрч чаддагийг олон жишээнээс харж болно. Тиймдээ ч олны дунд дараагийн Ерөнхий сайдын нэр гэх шуум тарааж, олны дунд хэрүүл алим тарьж байгаа ч Л.Оюун-Эрдэнийгээ суудалтай нь үлдээж, хамтарсан Засгийн газраас “хөөгдөх” АН, ХҮН намынхны сайд нарын суудлыг хүлээгсэд олон байгаа гэх. Ийн Төрийн ордны зүүн жигүүр хөл хөдөлгөөнд дарагдаж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт багтараар горилогчдын цуваа ирэх өдрүүдэд тасрахгүй нь тодорхой болжээ.
Харин Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд ханхсан суудлаа хамгаалж үлдэхийн тулд сайд нарынхаа тоог цөөлж, орлогоо нотлох зэрэг “тавилтай жүжиглэлтэд” хэсэг бэлдэх нь бололтой. Хэдийгээр хамтарсан Засгийг тараах улс төрийн тохиролцоо явагдах хэдий ч нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй болов уу. Нэг ёсондоо солигддог тэмдэг шиг нөгөө л хэдэн улстөрчид дараагийн ээлжнийхэн “хоолондоо” орохоор зэхэж эхэлсэн сурагтай.
Ийн МАН, АН, ХҮН гэх хамтарсан Засгийн газар нэг жилийн насгүй байж. Цаашлаад гурван намын гэх тодотголтой гоё амлалтууд хөөс болж замхрах хаврын улс төр өрнөж байна. Гагцхүү олонхоороо засаглаж буй эрх баригч намынхан өөрсдийн “зохиосон дуугаараа” ирэх сонгууль хүртэл улс төрийг нэг хайрцагт хийж авч явах нь тодорхой боллоо.
Хэдийгээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга тэргүүтэй МАН-ын томчуудын хуралдаан өчигдөр шөнө дөл хүргэж, ирэх лхагва гарагийн намын Бага хуралдаанаар хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцүүлэхээр болсон ч улс төрийн тохиролцоонд хүрсэн нь тодорхой. Нэг ёсондоо хоёр хоногийн хугацаанд Бага хурлын гишүүдийнхээ саналыг хайрцаглах яриагаа , тохироо хийгдэнэ биз ээ.
| ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР БУТАРЧ МЭДЭХ ХАВРЫН УЛС ТӨР |
|
Олимпын уралдааны замд Б.Ачбадрах унах үед таяг нь хугарчээ
2026-02-14 13:28:10
ВАЛЕНТИНЫ БАЯРЫН СОНИРХОЛТОЙ БАРИМТ
2026-02-14 13:00:00
Ц.Раднаа гуай “Open Masters Games Abu Dhabi 2026”-аас 6 алтан медаль хүртэв
2026-02-14 12:07:07
Ган хайлуулах цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авахыг даалгав
2026-02-14 11:39:51
Дэлхийн “Шилдэг дөрвөн бөх”-ийн “Bishkek-2026” барилдаанд Т.Тулга түрүүллээ
2026-02-14 11:16:34
ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯРААР ҮЗЭХ ШИЛДЭГ ТАВАН КИНО
2026-02-14 10:00:00
“Монгол Улсын түүх 30 боть” бүтээх ажил эхэллээ
2026-02-14 07:10:00
Б.Ачбадрах “Милан-Кортина-2026” олимпын цанын 10 км-т уралдлаа
2026-02-14 07:00:00
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-02-14 07:00:00
ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТҮҮНИЙХЭЭ ГАР ДЭЭР...
2026-02-14 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-02-14 07:00:00
ЯПОНД АМЬДАРДАГ “ӨНДӨР ЭЭЖ”
2026-02-14 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-02-14 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-02-14 07:00:00
Б.ЧАГНААДОРЖ: 2025 онд бид 72,1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс орон нутгийн төсөвт 246,6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь 33 жилийн түүхэнд дээд амжилт юм
2026-02-13 19:22:33
СОР-ын хуралд оролцогчдоос ямар төсөлд хөрөнгө оруулалт татах вэ?
2026-02-13 19:09:20
2026-02-13 17:17:00
Дарханы эрчим хүчний 2 дахь эх үүсвэр “ДДЦС-2”-ын ажлыг цэгцлэх үүрэг өглөө
2026-02-13 15:51:51
"Дархан төмөрлөгийн үйлдвэр " ХХК Хуст уулыг эдийн засгийн эргэлтэд оруулна
2026-02-13 15:28:57
Ч.Санжаадамба аварга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэнэ
2026-02-13 14:14:36
ЦДБЧ-ийн бүжигчид “GRAND AWARDS-2025” наадмын шагнал хүртлээ
2026-02-13 14:06:56
ЗУРВАС: Зүрхний гэрэл
2026-02-13 13:00:00
Өмнөд Солонгосын 17 настай охин Чой Га Он олимпын аварга боллоо
2026-02-13 12:37:16
Москва хотын Улсын консерваторит морин хуур бэлэглэв
2026-02-13 12:06:49
ХОСУУДАД САНАЛ БОЛГОХ БОЛЗООНЫ САНАА
2026-02-13 11:32:45
Бээжингийн олимпын "Баян ходоод" өвлийн олимпоос хүрэл медаль хүртлээ
2026-02-13 09:57:47
“Майдар бурхны авшиг” барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүллээ
2026-02-13 09:33:34
“Британи дахь Монголын түүх соёлын өв” ном хэвлэгдэн гарлаа
2026-02-13 07:20:00
Э.Ариунтунгалаг гүйлтийн цанын 10 км-ийн зайд уралдлаа
2026-02-13 07:10:00
ТАНИЛЦ: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУНТАЙЖУУД
2026-02-13 07:00:00
2026-02-13 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-02-13 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-02-13 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-02-13 07:00:00
АМЬДРАХ, АВРАХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
2026-02-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |