АН өнгөрсөн хоёр удаагийн сонгуулиар дараалан үнэмлэхүй ялагдал хүлээж, төр толгойлох эрхээ алдав. Тэднийг ийн ялагдал хүлээхэд нөлөөлсөн гол зүйл нь эв түнжингүй байдал нь. Үүнийгээ ч тус намынхан хүлээн зөвшөөрч, намын дарга асан С.Эрдэнэ ажлаа хүлээлгэн өгөх үеэрээ “АН-ыг толгойлж УИХ-д сонгуульд өрсөлдсөн ч алдаж, оносон зүйлс бий. Юуны түрүүнд нөхөдтэйгөө зөвшилцөж, зарим шийдвэрийг гаргасан ч алдаасан зүйл байлаа. Мөн АН-аас сонгогдон ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хэл амаа ололцоогүй. Бид ерөнхийлөгчтэй хамтарч, шаардалгын түвшинд ажиллаж чадаагүй тул сонгуульд ялалт байгуулах боломжоо алдсан. Түүнчлэн бид сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлж чадсангүй” хэмээн мэдэгдсэн.
“Унасан дээр нь дэвслэв” гэгчээр АН-ын залуус сонгуулийн дараа өдрөөс гэнэт л С.Эрдэнэ даргыгаа муучилж, “Намдаа шинэчлэл хийнэ” гэж “бослого” гаргаж эхэлсэн. Ингээд өөрийгөө дөвийлгөсөн залуус олноор гарч, чухам л намаа өөд нь татаад аваад явах юм ярьж байв. Гэвч өнөөдөр АН-ынхан орох оронгүй, оочих аягагүй, түрээсийн байр дамжиж явна. Цагтаа төрийн эрхийг түшилцэж явсан АН-ынхан ийн хоёр сонгууль дараалан далаараа тавиулаад жижиг намын эгнээнд шилжжээ. Ингэж хэлэхийн учир тэд орон нутгийн сонгуульд эрх баригчдад дахиад л суудлаа алдах нь тодорхой болчихлоо. Хэрэв зээ орон нутгийн сонгуульд олонх болж чадахгүй бол УИХ-д 11-үүлээ сонгогдсон гишүүд нь хүчгүйднэ.
Орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр зэхсэн АН-ын залуус намын хөтөлбөрөө танилцуулж, нийслэлд олонх болбол “Нийтийн тээврийг үнэгүй болгоно” гэв. Нэг үеэ бодвол сонгогчид мөрийн хөтөлбөрийг нь судалж, хэн нь хэн бэ гэдгийг ялгахтай болсон. Амин чухал үед ийм мөрийн хөтөлбөр танилцуулж байгаа нь АН шалдаа буув уу гэлтэй. ШИНЭН, МАХН-тай нэгдэж, орон нутгийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн тэд “Ардчиллын үнэт зүйлээ, иргэдийн эрх ашгийг хамгаалж байна” хэмээн сүржин зарлав. Сонгуулийн тогтолцоонд буруугаа өгч, өөрсдийгөө өмгөөлөх гэсэн башир арга мэт. \

Хагарал бутарлаасаа болж, УИХ-д дөнгөн данган сөрөг хүчин байгуулсан АН-ынхан намаасаа хөөгдсөн хэмээн хоёр жил гомдоллосон Л.Болд, Ж.Батзандан нарыг дахин түшсэн гэх мэдээлэл ч бий. Тодруулбал, С.Эрдэнэ намын даргын суудлаа өгсөн “Шонхор таур”-аас хөөгдөж, орох газаргүй тэд “Интер” номын оффист түр байрлаж байгаа гэнэ. Саяхнаас тэднийг Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан Л.Болдын “Богд” банкны оффист орно гэх мэдээлэл гарсан. Гэвч хөнжил дотроо хөлөө жийлцэж буй тус нам нэгдсэн шийдэлд хүрээгүй байгаа аж. Иймдээ ч сонгуулийн кампанит ажлаа Интер номын оффисоос явуулж байна. 2016 оны сонгуулиос хойш шинэчлэл ярьсан АН-ыхан одоо ч учраа олоогүй хэвээр. Энэ хэвээр удаан явбал Монголд ардчилал авчирсан нэгэн том нам нүд аних нь ээ.
| Орох орон, оочих аягагүй АН Л.Болдыг түшнэ гэв үү |
|
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |