Түүний цахим хаяг: The.Muje.n
-“Ulaanbaatar photo week” үзэсгэлэнд оролцсон хамгийн залуу гэрэл зурагчин юм билээ. Гэрэл зургийн үзэсгэлэнд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Өмнө нь үзэсгэлэнд оролцож байгаагүй учраас үнэхээр сайхан үйл явдал байлаа. Нэр хүндтэй үзэсгэлэнгийн нэг хэсэг болсондоо туйлын баяртай байна. Өмнөх үзэсгэлэнд нь оролцохыг хүссэн ч өөрийгөө үзэсгэлэнд оролцох хэмжээний зурагчин болоогүй, сайн зураг явуулж чадахгүй гэж бодоод оролцоогүй. Монголынхоо төрхийг түүх болгон үлдээдэг хүмүүстэй нэг танхимд гэрэл зургаа өлгөх нэр төрийн хэрэг байлаа. Монголын гэрэл зурагчид үнэхээр мундаг хүмүүс байдгийг харж, мэдэрлээ.
-Үзэсгэлэнд гарсан зургуудаараа юу илэрхийлэхийг зорьсон бэ?
-Үзэсгэлэнд гаргасан зургуудаас минь хайр болон тайван байдлыг мэдрээсэй гэж хүссэн. Бусдыг халамжилж, хайрлах дуртай учраас ижил мэдрэмж илэрхийлсэн гэрэл зураг дарах дуртай. Гэрэл зургаар дамжуулж хайр мэдрүүлэхийг хүсдэг. Өөрийнхөө дотоод гоо сайхныг хүмүүс үйлдлээрээ илэрхийлдэг гэж боддог.
-Яагаад гэрэл зураг дарах болсон бэ. Юу сонирхлыг нь татав?
-Намайг бага байхад гэрт маань баяр, ёслолын үеэр л ил гарч, зураг дардаг камер байсан юм. Нэг удаа өнөөх камераар оролдож байгаад санаандгүй зураг дарчихсан. Тэр үед гарсан чимээ, сайн болоогүй ч дарсан зураг нь нэг тийм онцгой мэдрэмж өгсөн. Өсвөр насандаа гэрэл зураг дарж байгаа найзууд маань гоё харагдсан л даа. Тэгээд гэрт байсан Канон 600D гэдэг камерыг аваад Сүхбаатарын талбай дээр очоод зураг авч эхэлсэн. Тухайн үед дарсан гэрэл зураг одоо ч миний цахим хаягийн хамгийн эхний зураг болж хадгалагддаг. Миний эхлэлийн цэг шүү дээ.

-Гэрэл зурагчинд камер чухал шүү дээ. Анхныхаа камерын талаар ярихгүй юу?
-Камер хэдий чухал ч зурагчны мэдрэмж хамгийн чухал нь. Сайн камер зурагчны мэдрэмжийг байгаагаар нь буулгахад хэрэгтэй. Би одоогоор Канон R гэх камер хэрэглэж байгаа. Миний анхны мэргэжлийн гэрэл зургийн камерыг гэр бүлийнхэн минь авч өгсөн.
-Таны дарсан бүх гэрэл зураг өөрийн гэсэн түүхтэй, дурсамжтай байх тэр дундаас сэтгэлд тань үлдсэн ямар гэрэл зураг байдаг вэ?
-Бүх зураг минь түүхтэй, илэрхийлэх мэдрэмжтэй. Тэр дундаас өвөө, эмээ хоёрынхоо зургийг дарсан минь миний хувьд хамгийн шилдэг нь. Тэр хоёр минь 47 жил ханилсан сайхан буурайнууд бий. Тэр хоёртойгоо ойрхон өссөн учраас хамгийн эрх ач нь байгаа юм. Хамгийн хайртай хүмүүсээ гэрэл зургийн хальсанд буулгасандаа их баярлаж байсан.
-Гэрэл зураг дарахад тохиолддог хэцүү, бэрхшээлтэй зүйл нь юу вэ?
-Фокус алдах, гоё гэрэл зураг гарах мөчийг алдах, өнцөг нь таараагүй байх, бодсоноос өөр өнгөтэй гарах гээд олон бэрхшээл бий. Гэхдээ хүн алдаанаасаа суралцаж урагшилдаг шүү дээ. Тэр дундаас гоё зураг авъя гэхээр зарим газрууд зөвшөөрдөггүй, өндөр төлбөртэй байдаг нь над шиг оюутан, сонирхлоороо зураг дардаг хүний хувьд бэрхшээлтэй санагддаг.
 • Instagram photos and videos.png)
-Анхны бүхэн мартагдашгүй байдаг шүү дээ. Таны хамгийн анхны дарсан гэрэл зураг ямар өгүүлэмж, утга агуулгатай байсан бол?
-Ах, дүү хоёрын Сүхбаатар жанжны урд инээлдээд сууж байгаа зураг бий. Одоо хархаар их хөөрхөн зураг санагддаг. Тухайн үедээ тийм нандин зураг дарж байгаагаа мэдээгүй.
-Таны зургийн хамгийн чухал гол дүр нь юу байдаг вэ?
-Миний дарсан гэрэл зурагт хоёр хүн эсвэл ганцхан объект байдаг. Ер нь хэт их юманд төөрөх дургүй учраас нэг эсвэл хоёр зүйлийг илүү голчилж авах дуртай.
-Дарсан зургуудаасаа онцолж нэгийг яриач гэвэл ямар зургийн талаар ярих вэ?
-Хоёр хосын хөтлөлцөөд гүйж байгаа зураг миний хувьд хамгийн чадвар шаардсан зураг байсан. Яг энэ өнцгийг авахын тулд Сансрын тунелийн хашлага дээр гарч зогсоод эгц доошоо харж байгаад дарсан. Залуу хосуудын хөтлөлцөөд гүйж байгаа нь “Хаа хүрэхээ мэдэхгүй ч хөтлөлцөөд хамтын аяллаа эхлүүлье” гэж хэлэхийг хүсэж байгаа юм шиг санагддаг.
 • Instagram photos and videos.png)
-Гэрэл зургийн үзэсгэлэн дээр таны хоёр хосын валентины үеэр дарсан зургийг их онцолж харсан юм. Тус зургийнхаа талаар ярихгүй юу?
-"Хайр мөнгөн дээр тогтдоггүй" гэдгийг л харуулахыг зорьсон учраас гоё сайхан стиль имиж, илүү гэрэл гэх мэт олон зүйлийг ашиглаагүй яг байгаагаар авсан. Тэр өгч буй цэцэг нь хайрыг нь илэрхийлж байгаа юм. Хайр ийм л энгийн ийм л гоё гэдгийг харуулахыг зорьсон.
.jpg)
-Загварын гэрэл зураг дардаг байсан гэсэн. Тус чиглэлээр хэр удаан ажилласан бэ?
-Би бас хувцас загварын зураг авах их дуртай. Хамгийн шилдэг брэндийн бүтээгдэхүүний гэрэл зургийг дарна гэсэн зорилготой байсан. “Аdidas”, “Тimberland”, “Converse” зэрэг брэндийн бүтээгдэхүүний зургийг дарж, хамтарч ажилласан байна. Залуу гэрэл зурагчин намайг тоож, хамтарч ажилласан бүх хүмүүст талархдаг.
-Камерын хальснаа хамгийн их буулгах хүсдэг төрх юу вэ?
-Хосуудын зураг, ах дүү, хүүхдүүд, нөхөрлөлийн гээд хайр мэдрэгдсэн зураг дарах дуртай.
-Гэрэл зурагчид байгаль орчин, хөрөг, баримтат гээд олон салбарт мэргэшиж ажилладаг шүү дээ. Та аль төрлөөр нь илүү гэрэл зураг дарах сонирхолтой вэ?
-Одоогоор би хөрөг болон загварын талдаа хичээлийнхээ хажуугаар мэргэшин ажиллаж байгаа. Хичээлдээ явахдаа камераа цүнхэлж гараад гоё харагдсан зүйлсээ баримтжуулаад авчдаг даа.
Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Миний ойрын төлөвлөгөө их сургуулиа амжилттай төгсөх байна даа. Төгссөнийхөө дараагаар илүү гоё уран бүтээл бусдад үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. Зурагтай бүр огт холбоогүй мэргэжлээр сурдаг учраас заримдаа зураг авахгүй их уддаг тохиолдол гардаг учраас хослуулна гэдэг амаргүй учраас одоогоор сургуулиа төгсөхдөө илүү анхаарал хандуулж байна.

 • Instagram photos and videos.png)
 • Instagram photos and videos.png)
 • Instagram photos and videos.png)
| Б.ТЭМҮҮЖИН: ГЭР БҮЛИЙНХЭН МИНЬ “САЙН ЗУРАГЧИН БОЛООРОЙ” ГЭЭД АНХНЫ МЭРГЭЖЛИЙН КАМЕРЫГ МИНЬ АВЧ ӨГЧ БАЙЛАА |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |