Спортын мастер, самбо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, самбо бөхийн Ази тивийн залуучуудын аварга, жүдо бөхийн Ази тивийн мөнгөн медальт тамирчин Б.Энэбиштэй ярилцлаа.
-Бөхийн спортоор хичээллээд удаж байгаа юу?
-Би Архангай аймгийн Цахир суманд төрж өссөн. хөдөөний хүүхэд болохоор багаасаа бөх барилдах дуртай. Олон ах нар дунд өссөн болоод ч тэр үү тэдний барилдахыг шохоорхон харж, бөхийн спортыг сонирхон үздэг байлаа. Харин биеийн тамирын М.Батсайхан багшийнхаа удирдлагаар VII ангиасаа жүдо болон чөлөөт бөхөөр идэвхитэй бэлтгэл сургуулилалт хийж эхэлсэн. Бэлтгэл хийгээд удаагүй байхдаа өсвөр үеийн жүдо бөхийн аймгийн аваргын алтан медалийн эзэн болсон. Энэ амжилт надад маш их урам зориг өгч, цаашид бөхийн спортоор хичээллэх боломжийг олгосон юм. одоо самбо, жүдо бөхөөр хичээллэж байгаа.
-Бөхийн спортын төрлүүдээс чухам яагаад самбо, жүдо бөхийг сонгон хичээллэх болов?
-Аав маань бөхийн спортод их хорхойтой хүн л дээ. Намайг бага байхаас бөх болгоно гээд үе тэнгийн хүүхдүүдтэй барилдуулдаг байсан. Би жижиг биетэй хүүхэд байсан болохоор үеийнхээ хүүхдүүдэд уначихаад, хор шар их хөдөлдөг байв. Жүдо бөхөөр хичээллээд хамгийн бага жинд барилдаж эхэлсэн юм. Анхны тэмцээнд амжилт гаргаад урамшиж, багаасаа дурладаг байсан бөхийн спортоороо хичээллэх боломж, үүд хаалга нээгдсэн. Тухайн үед аав маань намайг жижигхэн биетэй гэж гололгүй, таарсан хүүхдүүдтэй барилдуулдаг байсан нь эв дүй суулгах арга ухааннь байсан болов уу гэж боддог.
-Танайд бөхийн удам бий юү?
-Өвөг аав маань аймгийн заан цолтой хүн байсан гэсэн. Өөр бөх гэхээр хүн байхгүй.

-Анхны тэмцээндээ амжилттай оролцож байхдаа туршлагатай тамирчидтай барилдсан уу?
-Анх би жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээний 38 кг-ын жинд барилдаж түрүүлсэн. Хамгийн бага жин байсан учраас өрсөлдөгчид ихэвчлэн миний үеийн хүүхдүүд байлаа. Гэхдээ анхныхаа тэмцээнд орж байсан болохоор бага зэрэг айдастай, сандрал ихтэй байв. Ингээд өрсөлдөгчөө илт давуу ялж, маш их урам авсан. Багш маань ч намайг зоригжуулсан учраас сандралаа дарж чадсан болов уу. Энэ амжилт намайг олон хүний хараанд өртөх боломжийг олгосон. Тэмцээнд түрүүлж, медаль хүртсэний дараа Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургуулийн Б.Батдэлгэр багш надад бэлтгэл сургуулилалт хийх урилга өгсөн. Ингээд VII ангид орох жилээ аймгийнхаа төвийг зорьж, самбо, жүдо бөхийн спортоор хичээллэх болсон. Үүнээс хойш аймаг болон улсын чанартай олон тэмцээнд амжилттай оролцож байгаа.
-Гаргасан амжилтуудаасаа дурьдвал?
-Тив, дэлхий, улс, аймгийн тэмцээнээс одоогийн байдлаар 80 гаруй медаль хүртсэн. Үүнээс 2015 оны жүдогийн өсвөрийн УАШТ-ээс алтан медаль, 2016 онд Энэтхэг улсын Кочи хотод болсон жүдо бөхийн өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2018 оны АТАШТ-ээс алтан медаль хүртэж, Ази тивийн аварга болж, спортын мастер цолны болзол хангасан. 2017, 2018 оны жүдо бөхийн оюутны УАШТ-ий алт, 2018 онд самбо бөхийн залуучуудын УАШТ-ий алт, жүдо бөхийн залуучуудын УАШТ-ий мөнгө, 2019 онд оюутны УАШТ, универсиад тэмцээнээс алтан медаль хүртсэн. 2019 оны жүдо бөхийн УАШТ-ий мөнгө, самбо бөхийн УАШТ-ий алтан медальтай. мөн жүдо бөхийн улсын аваргаас дөрвөн мөнгөн медаль, самбо бөхийн улсын аваргад дөрвөн удаа түрүүлээд байгаа. Энэ онд залуучуудын Азийн цомын аварга болсон. 2019 оны кураш бөхийн насанд хүрэгчдийн АТАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Хэдхэн хоногийн өмнө Узбекстанд болсон самбо бөхийн залуучуудын ДАШт-ээс мөнгөн медаль хүртсэн амжилтууд гаргаад байгаа. Сүүлийн хоёр жилд өсвөр үе болон залуучуудын тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцсон. Харин насанд хүрэгчдийн УАШТ-нд хараахан амжилт гаргаж чадахгүй байгаа. Энэ жил насанд хүрэгчдэд амжилт гаргана гэсэн том зорилгыг өөртөө тавиад бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
-Самбо болон жүдо бөхийн арга техник нь ижил байдаг уу?
-Барилдааны арга барил нь төстэй. Гэхдээ техник, мэхийн хувьд ялгаатай талууд бий. Самбо бөхийн үндсэн тенхик нь үндсэний бөхтэй ойролцоо. Аль алийг нь хослуулж барилдах бодолтой байдаг. Олон улсын жүдо бөхийн холбоо самбо бөхчүүдийг жүдогийн тэмцээнд орохыг хориглодог. Тэгэхээр аль нэгийг нь сонгох шаардлага бий. Одоогийн байдлаар би самбо бөхөөрөө илүү амжилт гаргасан хэдий ч цаашдаа жүдо бөхөөрөө хичээллэх бодолтой байгаа. Учир нь самбо бөх олимпын төрөл биш. 2020 оны токиогийн олимпод үзүүлэх тоглолтоор орох юм билээ. Би аль болох олон мэхний хувилбартай, туршлагатай болох үүднээс бөхийн олон төрлөөр хичээллэж байгаа.
-Саяхан узбекстаны Ташкент хотод болсон самбо бөхийн 2019 оны өсвөр үе, залуучуудын ДАШТ-нд амжилттай оролцоод ирсэн. Энэ амжилтынхаа талаар хуваалцахгүй юу?
-Энэ жилийн ДАШТ-ий 62 кг-ын жинд барилдаж, мөнгөн медаль хүртсэн. Өнгөрсөн жил ДАШТ-нд оролцсон болохоор энэ жил туршлагатай байсан гэж хэлж болно. Өмнөх жил амжилт гаргаж чадаагүй. Энэ жил медаль хүртэнэ гэсэн зорилготой тус тэмцээнийг зорьсон. Энэ удаагийн ДАШТ-ээс алтан медаль авна гэж зорьсон хэдий ч багахан алдаа гаргаснаас болоод мөнгөн медаль хүртсэн. Хамгийн хүчтэй өрсөлдөгч бөхтэй эхний тойрогт таарсан.

-Медалийн тавцанд зогсож байхад юу бодогддог вэ?
-Надад дэмжлэг үзүүлдэг хүмүүсийн итгэлийг алдаагүйдээ баярладаг. нутаг ус, аав ээждээ талархах сэтгэл төрнө. Монгол Улсынхаа нэрийг дэлхийд дуурсгаж байгаагаараа бахархдаг.
-Жүдо бөхөөрөө 2020 оны олимпод оролцох боломж бий юу?
-Ирэх оны нэгдүгээр сард зохион байгуулагдах насанд хүрэгчдийн тэмцээнд амжилт үзүүлж, түрүүлж чадах юм бол олимпод оролцох боломж нэг алхамаар урагшилна.
-Тэмцээнд оролцоход хүндрэлтэй асуудлууд тулгарч байв уу. Залуу тамирчдыг дэмжих, дэмжлэг хэр байдаг вэ?
-Залуу тамирчдын спортоо орхих нэг шалтгаан нь мөнгө санхүүгийн асуудал байдаг. Аливаа тэмцээн, уралдаанд оролцохдоо зардал мөнгөө тамирчид ихэвчлэн өөрсдөө гаргадаг. Олон улсын чанартай, том тэмцээнүүд бол маш өндөр зардалтай. Гадагшаа тэмцээнд явахад нэг хүнээс ойролцоогоор зургаан сая төгрөг гарна. Тэгэхээр байнга өндөр зардлаар олон удаа тэмцээнд яваад байх боломжгүй. Үүнээсээ болоод тамирчид их шантардаг. Тэмцээн уралдаандаа хангалттай сайн бэлдчихээд явж чадахгүй байх нь бий. Энэ нь тэмцээнд оролцоод ялагдахаас ч илүү хүнд цохилт болдог. Бүх зүйлээ дэнчин тавиад тэмцээнд явж байгаа тамирчдын хувьд амжилт гаргахгүй бол бас хэцүү. Манай гэр бүлийнхэн намайг их дэмждэг. Оролцох хүсэлтэй тэмцээнүүдэд маань аль болох явуулахыг хичээдэг. Тэмцээнд явахгүй хоцорч байсан үе ховор. Гэхдээ жүдо бөхийн 2018 оны ДАШТ-д ивээн тэтгэгч олдоогүй учраас явж чадаагүй. Ер нь ивээн тэтгэгч олдохгүй бол өндөр зардалтай тэмцээнд явах талаар боддоггүй.
-Бэлтгэл сургуулилтаа хаана хийдэг вэ?
-2016 онд ҮБТДС-д орж, “Женко” клубийн Ч.Болдбаатар багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа. Улаанбаатар хотод ирснээс хойш бэлтгэлийн цаг урьдынхаасаа багассан. Учир нь хичээлийнхээ хажуугаар бэлтгэл сургуулилалт хийх, замын түгжрэлд хол газар явах гээд хүндрэлтэй асуудлууд нэлээд гарах юм. Хөдөө бол замын түгжрэлд зарцуулах цагаа бэлтгэлдээ зориулдаг байсан.
-Ойрын болон хэтийн зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Энэ жил самбо бөхийн залуучуудын ДАШТ-ээс медаль хүртэх зорилго тавьсаныгаа биелүүлчихсэн. одоо хамгийн ойрын төлөвлөгөө бол жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээндээ амжилт гаргах байна. Цаашдаа тив дэлхийд нэр алдраа дуурсгасан сайн бөх болох том мөрөөдөл тээж яваа.
| Б.Энэбиш: Биеийн хүчнээс илүү хурдан сэтгэж, ухаалаг барилдах нь чухал |
|
Монголын баг жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-06 17:04:09
"RED EVE Beauty Night" загварын үдэш болно
2025-11-06 16:17:42
Чөлөөт бөхийн бага насны улсын аварга шалгаруулах тэмцээн болно
2025-11-06 16:12:33
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2025-11-06 14:30:31
АИ-92 автобензиний нийлүүлэлт нийт 82 вагоноос 54 вагон нь буулгалтын өртөөнд иржээ
2025-11-06 13:34:28
Б.БАТРЭГЗЭДМААГИЙН “ЦЭЦЭГНЭЭС ТӨРӨГСӨД”-ӨӨС ТӨРСӨН ТЭМДЭГЛЭЛ
2025-11-06 11:39:57
Хөл бөмбөгийн холбоо, Солонгосын“Инчон Юнайтед” клубтэй хамтран ажиллана
2025-11-06 10:55:55
Дөрвөн аймгийн 26 суманд цас оржээ
2025-11-06 10:45:55
Замын ажил хийж байсан хүнийг автомашинаар мөргөж, зугтаасан хүнийг олжээ
2025-11-06 10:44:16
Г.Батсүх жүдо бөхийн “Гранд мастерс”-ын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-06 10:42:15
Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг Америкийг зорилоо
2025-11-06 07:28:44
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2025-11-06 07:00:00
О.ЖИВААМЭДМААНЬ: Жюү жицү-гийн дэлхийн аварга болохыг мөрөөдөж, хичээллэж байна
2025-11-06 07:00:00
ЛУ.БОЛДЫН “ТАВИУЛ” УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС 32 МЯНГАН АМ. ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ СУРААД, Ц.ЭЛБЭГДОРЖИЙН “ЦЭРЭГ”-ЭЭР ЗУРГААН ЖИЛ АЖИЛЛАЖЭЭ
2025-11-06 07:00:00
МАЛЧИН Б.БАТ-ЭРДЭНЭ: ХАРАА САЙТАЙ ХҮНЭЭР ШАЛГАРЧ, ХЯТАД, ЯПОНЫ ТЭМЦЭЭНҮҮДЭД ОРОЛЦОХДОО УСАН ОНГОЦОН ДЭЭРЭЭС ХОЁР КИЛОМЕТРИЙН ЦААДАХ ХҮНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДУУРАЙЖ ҮЗҮҮЛСЭН НЬ ОЛНЫГ ГАЙХАШРУУЛСАН
2025-11-06 07:00:00
ГАЛЧ Ч.ТҮМЭНБАЯР: МИНИЙ ГАЛ ТҮЛЖ, ДУЛААЦУУЛСАН АНГИД ИРЭЭДҮЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ч СУРЧ БАЙЖ МЭДНЭ ШҮҮ ДЭЭ
2025-11-06 07:00:00
ЯПОНД ҮҮРД “ҮЛДСЭН” ЭРЭЛХЭГ ХҮҮГИЙН ТҮҮХ
2025-11-06 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
2025-11-06 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 6 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-11-06 06:00:00
Цаг агаар муудаж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ
2025-11-05 14:46:38
2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа
2025-11-05 14:28:22
Л.ОЮУН: ЭРДЭНЭ: АТГ-аас манай хүү цүнх авч өгөөгүй нь тогтоогдсон
2025-11-05 14:17:09
Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна
2025-11-05 14:11:15
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн хуваарь
2025-11-05 14:07:41
С.Чинзориг, Ч.Баярмагнай нар “Гранд мастерс”-аас хүрэл медаль хүртлээ
2025-11-05 14:01:46
Агаарын чанарын үзүүлэлтээр Улаанбаатар Азид дөрөвт оржээ
2025-11-05 13:03:54
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Ц.Батбаатарыг томилжээ
2025-11-05 12:47:16
Б.Лхагвасүрэнгийн "Үгүйлэгдсэн хайр" жүжгийг энэ сарын 12-нд нээнэ
2025-11-05 11:13:35
УИХ: Дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлж, Х.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэнэ
2025-11-05 10:42:28
“Дакар-2026” наадмын албан ёсны маскот “АҮО”-г танилцууллаа
2025-11-05 09:02:10
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2025-11-05 07:00:37
“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГААР Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Ч.УНДРАМЫН БИЕ ТӨЛӨӨЛӨГЧ ТОМИЛОГДЖЭЭ
2025-11-05 07:00:00
Б.БАТЗАЯА: ӨӨРИЙГӨӨ ӨӨРӨӨР ХАРУУЛАХ ЭРЛИЙН МИНЬ ЭХЛЭЛ "НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР" КИНОНЫ ЗААНАА, "ГАЙЖИН" ЖҮЖГИЙН ЛОРД КЕНТАГИЙН ДҮР
2025-11-05 07:00:00
“ШИНЭ ТЭНГЭР ГАЗАР” ШАШНЫ ГАЖ УРСГАЛ МОНГОЛЧУУДЫН ХАЛААСЫГ СЭГСЭРЧ, АХМАДУУДЫН АМИНД ХҮРЭЭД ДУУСАХ ЮМ БИШ БИЗ...
2025-11-05 07:00:00
О.ОЮУ: АНГЛИ ХЭЛ ДЭЭР НОМ БИЧСЭН АНХНЫ МОНГОЛ ХҮҮХЭД БОЛОХЫГ ХҮСЭЖ, MY FATHER’S BOOKS НОМОО БИЧСЭН
2025-11-05 07:00:00
Х.БУЯНЖАРГАЛ: Ээж Д.Сумъяа, М.Уранцэцэг эгч нарын уран барилдааны бичлэгийг үзүүлж, жүдогоор барилдах эхлэлийг минь тавьж байлаа
2025-11-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |