Номхон далайн өмнөд хэсэгт орших Хунга-Тонга-Хунга-Хаапай дэлбэрснээс хойш зургаан өдөр өнгөрчээ. Тухайн үед галт уулын дэлбэрэлтийн улмаас үүссэн цунами Номхон далайн орнууд, АНУ, Австрали, Япон, Тонгагийн арлуудыг дайрсан билээ. Галт уул дэлбэрэхэд Тонгагийн арлуудыг олон улстай холбосон газар доор кабель тасарсны улмаас Тонгагийн арлуудын талаарх мэдээлэл муу байгаа.
100 мянга гаруй хүн оршин суудаг Тонгагийн арлуудыг дайрсан цунами, гал уулын дэлбэрэлтийн улмаас “80 мянган хүн эрсэдсэн байж болзошгүй” талаар Олон улсын нийгэмлэгүүдийн холбооноос мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Шинэ Зеланд, Австрали Улс Тонгагийн арлууд руу яаралтай тусламжийн аврах баг илгээсэн юм.

Тонгагийн арлуудад очсон албаны хүмүүсийн хамгийн сүүлд өгсөн мэдээллээр галт уулын дэлбэрэлт, цунамигийн улмаас гурван хүн амиа алджээ. Амиа алдсан гурван хүний хоёр нь тус нутгийн оршин суугч, нэг нь Их Британийн жуулчин байсан аж. Харин цунамигаас үүдэлтэй хохирол маш их байсан бөгөөд Тонгагийн арлуудын ихэнх арлыг сүйтгэсэн. Мөн Манго гэх нэгэн аралд ердөө хоёрхон байшин үлдэж бусад нь сүйдсэн байжээ.
Одоог хүртэл яаралтай тусламжийн багийн аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд галт уулын дэлбэрэлтээс үүссэн хүхэрлэг хий тарж, үнс, нурам унасаар байгаа нв аврах ажиллагааг удаашруулж байгаа аж.

Дэлхий даяар Тонгагийн арлуудын цунамид өртсөн нэг арлаас зугтаж, 24 цагийн турш сэлсээр өөр аралд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй эрийн гайхам түүхийг шагшиж байна. Энэ түүхийн эзэн нь Тонгагийн арлуудын Атата арлын оршин суугч Лисала Фолау. Олон улс даяар мэдээлэл нь цацагдсанаас хойш түүнийг дэлхий нийт “Бодит амьдрал дээрх Aquaman” гэж нэрлээд байгаа юм. “Бодит амьдрал дээрх Aquaman” Лисала Фолау өөрийн хачирхалтай түүхийнхээ талаар Тонгагийн “Broadcom FM” радиод өгсөн ярилцлагыг Австралийн их сургуулийн багш Жорж Лавака англи хэл рүү хөрвүүлснээр нь хүргэж байна.
-Та манай сонсогчдод өөрийгөө товч бөгөөд тодорхой танилцуулахгүй юу?

-Эх оронд минь нүүрлэсэн гамшгийн эрсдэлийн тухай байр сууриа илэрхийлэх боломж олгосонд талархаж байна.
Намайг Лисала Фолау гэдэг. Манай Атата арлын дарга аль эсвэл сүмийн удирдагч танд миний жинхэнэ хэн болохыг хэлэх байх. Би тэтгэвэрт гарахаасаа өмнө Атата арал дээр мужаан хийдэг байсан. Гэвч элэгний дутагдлын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болж, тэтгэвэрт гарахаас өөр аргагүйд хүрсэн. Атата аралд ах, эгч, хүүтэйгээ амьдардаг байсан.
-Хунга-Тонга-Хунга-Хаапай галт уул дэлбэрч, Атата арлыг цунами дайрах үед та хаана, юу хийж байсан талаараа дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Галт уул дэлбэрч, Атата арал цунамид автах үед бямба гарагийн 19:00 цаг болж байсан. Арал цунамид автахаас өмнө би гэртээ зураг зураад байж байлаа. Гэтэл ах маань орж ирээд арал руу маш өндөр давлагаатай цунами ойртож байгааг хэлсэн. Тэр “Бүх зүйл хаяад зугт” гэсэн. Гэвч би чинь зөв ч алхаж чадахгүй хүн шүү дээ. Балчир хүүхэд ч надаас хурдан явна.
Цунами арлаас баруун талаас ирж байсан болохоор манай гэр бүлийнхэн гадагш гарч, байшингийн зүүн талд нуугдсан. Давлагаа ойртож ирэхэд нь ах маань дүү охин бид хоёрыг мод руу гаргасан. Гэсэн ч охин дүү маань зэргэлдээх байшингийн хөгшинд туслах гээд модноос буухаар нь би ч дагаж буув. Харин эргэж харахад маш өндөр цунами давлагаа ойр орчмын байшинг сүйрүүлж, биднийг авч шидсэн.

Атата арлыг цунами дайрснаас хойш нар жаргаж, харанхуй болсон байсан учир бид нэгнээ харж чадаагүй. Харин хүү маань намайг дуудаж байгааг сонссон юм. Хэрэв би хүүгээ дуудахад нь хариулсан бол тэр намайг аврах гэж өөрийгөө эрсдэлд оруулна гэж бодоод хариулаагүй. Үнэн зүйл гэвэл ямар ч хүүхэд эцгийгээ тэгээд л орхичихно гэж байхгүй шүү дээ. Тухайн үед чадвал ямар нэг юмнаас зуурч, тогтож үлдвэл үхсэн ч гэр бүлийнхэн маань миний цогцсыг олж чадна л гэж бодогдож байлаа.
-Та Атата арлаас амьд үлдсэн сүүлчийн ч хүн байж магад. Таны биеийн байдал хэр байгаа вэ?
-Атата арал цунамид өртсөний дараа би маш удаан хөвсөн. Үнэндээ өдөр, шөнө аль нь болж байгаа эсэхийг ч ялгаж чадаагүй. Ухаан ортол цагдаагийн эргүүлийн зав Атата арал руу чиглээд явж байхыг харсан юм. Би чадахаараа тусламж дуудаж, далласан ч намайг хараагүй. Надад үлдсэн цаг боломж нь дахин цааш явах байсан юм. Хөвсөөр, зарим үед нь сэлсээр би Тонгатапу арал дээр ирсэн. Далайн эрэгтэй ойролцоо байсан загас агнуурын цогцолбор руу мөлхөж очсон ч, нэг ч хүн байгаагүй. Тэндээсээ нэг саваа мод олоод босож, цааш явав. Харин явсаар, явсаар нэг машинтай таарсан нь миний аврал болсон юм.
Тонгатапу арал дээр ирээд хүмүүст “Би цунамид өртсөн Атата арлаас амьд үлдэгч” гэж хэлэхэд хүмүүс цочирдож, гайхширч байлаа. Учир нь Атата арал бүхлээрээ сүйрсэн гэж дуулсан. Хэрэв бурхан гэж байдаг бол би одоо гэр бүлийнхнээ амьд эсэхийг мэдэж, тэдэнтэйгээ л холбоо барихыг хүсэж байна.


| Тонгагийн галт уулын дэлбэрэлтээс зугтаж, цунами дундуур 24 цаг сэлсэн “Амьдрал дээрх Aquaman” ЛИСАЛА ФОЛАУ |
|
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
“Тусгаар тогтнол” Бошиг сахигч кинонд Чин ван Ханддоржийн дүрийг Г.Эрдэнэбилэг, Сайн ноён хан Намнансүрэнгийн дүрийг найруулагч Б.Тамир бүтээжээ
2026-02-23 17:31:24
Жүжигчин Т.Нямдоржид төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-02-23 16:48:19
ЦЕГ: Зөрчлийн шинжтэй 86571 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ
2026-02-23 13:19:54
"Бүргэдийн баяр-2026" арга хэмжээг өргөжүүлэн анх удаа "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" болгон зохион байгуулна
2026-02-23 13:17:51
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулна
2026-02-23 12:45:01
“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилжээ
2026-02-23 12:42:36
“Чингис хаан” музейд дэлхийн хамгийн том дээл дэлгэгдлээ
2026-02-23 12:08:50
Цагаан сарын амралтын өдрүүдэд хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1123 дуудлага иржээ
2026-02-23 12:02:17
Халхгол сумын Засаг дарга Э.Бямбажаргал: Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэний цогцсыг олж, осгосон аав, хүүг эмнэлэгт хүргэсэн
2026-02-23 11:54:48
Манай тамирчид Япон, Солонгосын марафонд амжилттай оролцжээ
2026-02-23 11:30:49
Б.ХЭРЛЭН: УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АСУУДЛЫГ ЁС ЗҮЙН ДЭД ХОРООГООР ХЭЛЭЛЦЭНЭ БАЙХ
2026-02-23 11:28:44
Герман дахь монгол хүүхдийн үндэсний бөхийн барилдаан болжээ
2026-02-23 10:58:06
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРА АРХИНУУДАА АЛДАХААС ӨМНӨ Ц.НЯМДОРЖ, Л.ГҮНДАЛАЙ НАР МӨНГӨН АЯГА, ҮНЭТ ЭДЛЭЛЭЭ АЛДАЖ БАЙЛАА
2026-02-23 10:15:40
"Үгүйлэгдсэн хайр" жүжгийг дахин тоглоно
2026-02-23 10:11:03
1072 хувьцааны ногдол ашиг болох 63 мянган төгрөгийг ирэх дөрөвдүгээр сард багтаан иргэдэд олгохоор болжээ
2026-02-23 10:09:49
2026-02-23 10:08:57
Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгаалжээ
2026-02-23 10:02:55
ЦАГ АГААР: Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2026-02-23 09:57:56
Б.Баттүшиг АНУ-ын олимпын аварга хоккей багийн шагналыг гардуулав
2026-02-23 09:51:33
ЧИНГИС ХААНЫГ АРАВ ГАРУЙ ЖИЛ СУДАЛСАН, ДАНДАР БААТРЫН ХУУРАЙ ДҮҮ Р.РАВДАНДОРЖИЙНХ
2026-02-23 09:05:00
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ХӨВСГӨЛӨӨС АВЧИРСАН БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ МЭРГЭЖИЛТЭН Ш.ЭНХТУУЛЫН НӨХӨР АВТО ЗАМЫН ТЕНДЕРҮҮДИЙГ ХУУ ХАМЖ БАЙНА
2026-02-23 09:00:00
УЛСЫН ХАРЦАГА Б.ЗОРИГТБААТАРЫН ААВ Б.БАТСҮХ: ХҮҮГЭЭ ЗОРИМОГ, ХУРДТАЙ, ТЭСЭРЧ БАРИЛДАЖ БАЙГААГ НЬ ХАРАХ САЙХАН БАЙДАГ
2026-02-23 09:00:00
ВЬЕТНАМААС ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА НУТАГТАА “ГҮЙЖ” ИРСЭН ХУЛГАР ХҮРЭН АЗАРГАНЫ ГАЙХАМШИГТ ТҮҮХ
2026-02-23 08:08:09
“МИЛАН-КОРТИНА-2026” өвлийн олимпын хаалт боллоо
2026-02-23 07:10:00
Ахмад боксчид цугларч сар шинийн золголт хийлээ
2026-02-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |