-Өөрийг нь мэддэг, ойлгодог, хайрладаг тийм хүмүүсийнхээ дунд л хүн өөрийнхөөрөө байж чаддаг.
-Дүр гэдэг бол үг үйлдлээрээ биш, бодол санаагаараа тодордог зохиогчийн дотоод “би” юм.
-Зохиолч хүн анхнаасаа өөртэй нь хамт байсан тэр “би” хэмээх дүртэйгээ нийлж л зохиолынхоо утга санааг олдог.
-80 гарсан ч яруу найрагч хэвээрээ, шүлэгт шимтсэн янзаараа явж чадаж байж л хүн уран бүтээлч байдгийг гэнэт ойлгох шиг болсон.
-Гурваас илүү тооны жинхэнэ түвшний зохиол бичиж чадвал л сая жинхэнэ зохиолч гэгдэх боломжтой.
-Зохиолч хүнд өөрийнхөө тухай, тэр дундаа зохиолынхоо тухай ярих нь тааламжгүй үр дагавар авчирдаг.
-Бүх зүйлийг сөргөөр харж байгаа бол тэр өөрөө сөрөг хүн. Бусдыг муугаар боддог л бол өөрөө муу хүн.
-Хэрэв чамд бүх зүйл муухай сэтгэгдэл төрүүлдэг бол, дотоод ертөнцдөө гэгээ тусгаж, өөрийгөө эртхэн засч залж авахгүй бол, ойр тойрны чинь хүмүүст энэ сөрөг араншин халдварласаар л, сэм сэмхэн газар авсаар л байх болно.
-Амьдрал өөрөө их сонирхолтой, сайхан зүйл. Нэг жаахан хүүхэд учиргүй тусч царайлаад орцны хаалга барьчихсан хүлээж байх нь ч, гараад алхахад хажуугаар нэг шувуу нисээд өнгөрөх нь ч, үүлэн чөлөөгөөр нар гялсхийх нь ч сайхан зүйл.
- Хүнийг гомдоох үгийг нэгэнт хэлчихсэн бол цайруулах аргагүй" хэмээн ярьсан байдаг.
Ташрамд дурдахад, зохиолч Г.Аюурзанын "Бөөгийн домог" романыг франц хэлээр хэвлэжээ.Тус роман нь 2010 онд анх уншигчдад хүрч байсан билэээ. Тэрбээр энэ тухай “Нууцат арал”, “Парисын Дар эхийн сүм”, “Монте-Кристо гүн”, “Бяцхан хунтайж”, “Жамаараа яваа ертөнц”-ийг шимтэн уншиж явсан хүүхэд насанд минь “Энэ номууд бичигдсэн хэлээр хожим чиний зохиол хэвлэгдэнэ ээ” гэж хэн нэгэн хэлсэн бол би яавч итгэхгүй байсан даа. Орчуулахад амаргүй зохиолыг зоригтой сонгосон Р.Мөнхзул, романыг минь анх уншсан цагаасаа л франц хэлт уншигчдын хүртээл болгох гэж тууштай зүтгэсэн Жэгом Бушодоо гүн талархаж байна" гэсэн байна.
Харин түүний гэргий Л.Өлзийтөгс өөрийн цахим хуудастаа “Бөөгийн домог”-ийн франц хэвлэлийг хүлээн авлаа. Хамгийн дуртай монгол роман минь. Бас редакторласан номуудаас минь хамгийн шилдэг нь. Миний редакторласан ном учраас миний хүү л гэсэн үг" хэмээсэн байв.
| ЗОХИОЛЧ Г.АЮУРЗАНЫ ЯРИЛЦЛАГААС 10 ЭШЛЭЛИЙГ ОНЦЛОН ХҮРГЭЖ БАЙНА |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |