Тайзан дээр бөмбөрийн дуу гарах ахуйд л гэрэл асаж, урт хар үстэй гитарчин амьд хөгжмийн хэмнэлд үсээ донжтой хөдөлж, дуулах нь тэр. Хурц ширүүн үг, хашгираан, хоорондоо "зодолдоод" байна уу гэлтэй эмх замбараагүй хөгжмийн эгшиг орчныг "эвдэнэ". Өөрөөр хэлбэл, хэн нэгэн “улаан хэрүүлч” хүн тайзнаа гарав уу гэлтэй л юм болно гэсэн үг. Ийм орчин, хэмнэл, хөгжим, дууг бидэнд мэдрүүлэгч бол “Нисванис” хамтлагийн ахлагч Амгаа буюу Л.Энх-Амгалан юм. Амьдралынхаа 20 гаруй жил тэр ийм л өвөрмөц өнгө, хэмнэлээр тайзан дээр гарч, амьд хөгжмөөр өөрийгөө болон бүгдийг хөглөсөн нэгэн. Энэ хугацаанд тэр Монголын амьд хөгжмийн урсгалыг ёстой л тэсэлж үзүүлээд амьд хөшжмийн хөг хэмнэл, эрчмээр ниссээр буй нэгэн.

Түүний амьдрал бөмбөр хөгжмийн нүргэлт, даралтад хөгжмийн цохилт, гитар хөгжмийн амьд хөг аялгуутай өрнөдөг бөгөөд дотор нь түмэн эгшиг, буман хөг аялгуу бие биенээ түлхэлцэн оршдог гэмээр. Ерөөс Амгаа өөрөө “хүн” амьд хөгжим гэхэд хилсдэхгүй болов уу. Тийм ээ, тайзан дээр орилж, хашгирч, галзуурч, хамаг бүхнээ "тайчин" хаядаг түүний тухай бичих гэж зорьсон минь энэ. Уран бүтээлчийнхээ хувьд түүний тухай дүрслэл ийм. Харин хүнийхээ зөөлөн дөлгөөн төрхтэй, гархилсан гэмээр мөртлөө тунгалаг хар нүдтэй, урт хамартай, өндөр нуруутай, хацраа хонхойлгон дулаахан инээмсэглэх нэгэн. Яагаад ч юм баригдсан, тодорхойлсон, эсвэл хайрцагласан үг түүнд зохихгүй мэт. Харин амьд хөгжим шиг ч нь зоргоороо, чөлөөтэй, хамаг бүхнээрээ өөрийгөө сул тавьсан үгс л түүнд онож очих мэт санагдана. Ингээд буй биеэрээ амьд хөгжим болсон, их хашгираан түүнийг уншигч таны өмнө дэлгэе. 2016 онд Нисванис хамтлаг “Нис, нис фэст” тоглолтоо хүргэснийг нь сонсогчид нь тод санаж байгаа байх. Тэд үнэхээр амьд хөгжмийн тэнгэрт хязгааргүй нисэж яваа өд сөд мэт.

-ААВААС ЭХЛЭЛТЭЙ АВЬЯАСАА НИСВАНИСААР ХӨГЛӨСӨН АМГАА-
Амьд хөгжмөөр асгарч, амьдарч, амьсгалах түүний он жилүүд ерээд оноос эхлэлтэй юм билээ. Амьд хөгжмөөр цангаж, бараг мөрөөдөж явсан нэг хэсгийг Нисванис хамтлаг хачин баярлуулж, ёстой нэг тэсэлж гарч ирсэн. Ингэж тэсрэх бөмбөг шиг байсны гол учир нь тус хамтлаг анхлан гарч ирэхдээ “Хаана ч ямар ч газар чөлөөтэй сонсож болно” гэсэн уриатай байсан нь хүмүүст их хүрчээ. Нисванис хамтлаг нь пост гранж алтарнетив, металл стилээр тоглодог амьд хөгжмийн хамтлаг. Энэ л үеэс Амгаа урт үсээ шидэлж, амьд хөгжмийн хөг эгшигт үзэгчдийг урвуулж эхэлжээ. Тэрбээр “Одоогоос 20 жилийн өмнө буюу 1996 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр “Нисванис” хамтлаг Соёл-Эрдэнэ хамтлагийн өрөөнд бэлтгэлдээ хийж эхэлснээр хамтлаг маань байгуулагдсан түүхтэй. Тэр үеийг тод санаж байна. Мягмар гараг байсан. Соёл-Эрдэнэ хамтлагийн Даймаа ах бидний анхны бичлэгийг хийж өгч байлаа. Тухайн үед Хүчилтөрөгч, Би тамхиа татаад дуусч байна, Эсрэг утгаар минь зэрэг дуунууд төрчихсөн байсан. Хамтлаг анх Пост гранд, пост танк, альтернатив металл чиглэлээр уран бүтээлээ туурвиж олон шүүмжлэлүүдтэй тулгарч байлаа. Хамгийн ойрын маань хүмүүс хүртэл ямар гээчийн хачин юм хийгээд яваад байна гэж шүүмжлэлтэй ханддаг байсан” хэмээн ярьсан байдаг.

Ер эрч хүч, эрх чөлөө гэж юу болохыг тайзан дээрээс дүрэмгүй харуулсан. Тэр өөрөө хөгжим шиг дээд цэгтээ хүрч, оргилдоо буцалж чаддаг уран бүтээлч. Түүний урлагийн авьяас ааваас нь эхлэлтэй гэдэг. Аав Л.Лонжид нь киномеханикч, улсын тэргүүний анчин, яруу найрагч хүн байж. Ийм нэг авьяасын үргэлжлэл болж, Монголын амьд хөгжмийн урсгалыг түүчээлж, хөтөлж, тэсэлж яваа нь тэр. Амгаа гараад ирэхэд амьд хөгжмийн орон зай, ертөнц тусдаа оршин тогтнож, үзэл бодол, үгсийн чөлөөт дайн өрнөдөг. Аавынхаа хэлсэн “Үнэнч, шударга, зарчимч” бай гэсэн гурван үгийг амьдралынхаа мөрдлөг болгож, амьд хөгжимд үнэнчийн үнэнч оршсоор байгаа нэгэн тэр. Амгааг Нисванис хамтлаггүйгээр, Нисванисыг Амгаагүйгээр төсөөлөхийн аргагүй. Учир нь хоёулаа байж гэмээнэ сая эл хамтлаг оршин тогтноно. Анх байгуулагдсан даруйдаа “Нисванис” хамтлаг “Сонсохыг хориглоно” тоглолтоо хийж, дараа нь “Сонсохыг хориглоно-2” тоглолтоо хийсэн байдаг. Тэгээд “Харанхуй цээжний хонх”, “Nisvanis Go Unplugged” тоглолтоо хийсэн байна. Амгаа өөрөө ихэвчлэн хамтлагийнхаа дуунуудыг зохиодог. Хүчтэй, нүргэлсэн анир чимээгээр дамжуулан хүнд юу хэлэхээ тэр л мэднэ. Ингэхдээ тэр асуудлыг, болохгүй, буруу бүхний өмнөөс дуугарна.

-АМЬД ХӨГЖМИЙГ ХӨТӨЛЖ, ХӨГЛӨГЧ-
Ингэж л тэр нэгэн насаа дуу хөгжим, тэр дундаа амьд хөгжимд зориулж яваа нэгэн. Хөгжмийн эрчим, хаанаас гардаг гэмээр их эрч хүч, хөг хэмнэлийг буй биеэрээ тээж, өөрөө гүнд нь амьдарна гэдэг хүн бүрт тохиох хувь биш. Тэр бол бидний мэдэх Нисванисийн галзуу, доргио, урж, нурааж, тасддаг Амгаа. Дотоод асуудлын их хашгираан. Амьд хөгжмийг хөтөлж, хөглөгч. Үргэлжийн долгилж, булгилж, тэрсэлдэг уран бүтээлч.
Тун саяхан тэр тоглолтоо хүргэсэн. Өнөө этгээд сонин Галсансүх найрагчтай. Тэдний илэрхийлэл, сэрсэн, санасан, сэтгэсэн бүхэг сонин, содон, зэвүүн. Тэд хэзээ ч амтгүй, сулбагар, давсгүй уран бүтээл хийхгүй. Заавал нэг часхийсэн, эсвэл шорвог бүтээлийг төрүүлдэг. Ерөөс гүнзгий мэдэрч, хурц илэрхийлдэг. Тэнгисийн давалгаа шиг хүчтэй нүргэлсэн, тэнгэр дуугарах шиг тасхийсэн бүтээлийг л хийдэг. Тийм л болохоор үзэгчид тэдхийг сонсож, өөрсдийгөө хурцалж, хөглөдөг байх. Хязгааргүй их эрх чөлөөг мэдэрдэг байх. Нисванис бол их эрх чөлөө, замбараагүй, зоргоороо амьд хөгжмийн том төлөөлөл. Далавчаа хүчтэйгээр нэрхийтэл дэвэх том хар шувуу. Амьд хөгжмийн анир, хөг, аймшигт нүргээн бүхнээр улам өөдөө нисэх болтугай. Түүнд дахин хэлье. "Нис нис" Амгаа.

| “НИС, НИС” АМГАА |
|
Манай тамирчид "Милан Кортина-2026" өвлийн паралимпод уралдлаа
2026-03-11 11:03:46
Венецийн 61 дэх удаагийн биеннальд оролцох уран бүтээлчдийг танилцуулав
2026-03-11 10:55:45
ИНСТАГААР ТАНИЛЦСАН ХӨВГҮҮНТЭЙГЭЭ КИНО ҮЗЭХ ҮЕДЭЭ МУУДАЛЦАЖ, БАХИАР ХАВЧИЖ БАЙГАА НЬ 130 ДУГААР СУРГУУЛИЙН ОХИД, ҮЕ ТЭНГИЙН ОХИНОО НҮЦГЭЛЖ, ЗОДОЖ БАЙГАА НЬ 21, “НОМТ НАРАН” СУРГУУЛИЙН СУРАГЧИД
2026-03-11 10:55:30
АНУ-ын Конгрессын номын санд хандивлах Монгол
2026-03-11 10:35:04
Засгийн газар 16-гаас доош насныхан нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох хуулийн төслийг хэлэлцэж байна
2026-03-11 10:33:02
МҮОХ-ны гишүүдийн дунд ширээний теннисний тэмцээн боллоо
2026-03-11 09:51:18
Сангийн сайд Б.Жавхлан БНСУ-ын Шадар сайд Гү Юн Чолтой санал солилцов
2026-03-11 07:20:00
СХД-ийн 2026 оны самбо бөхийн тэмцээний аваргууд тодорлоо
2026-03-11 07:10:00
МАН ХАНИАХАД ИЗНН ХАТГАА АВАВ
2026-03-11 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН ХОЁР АРДЫН НАМЫН АХ НАРЫНХАА АВЛИГЫН СХЕМИЙГ ЗАДЛАХ УУ
2026-03-11 07:00:00
ЖИЗЕЛЬ ЖАРГАЛТАЙ ГЭГЧ НЬ БҮЖИГЛЭНЭ
2026-03-11 07:00:00
Э.МӨНХБАЯР: "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ" КИНОНД ТОГЛОХ ЯВЦДАА ТӨРӨХ ТАСГИЙН ЭМЧ НАР ЯМАР ИХ АЧААЛАЛТАЙ МӨРТЛӨӨ АВХААЛЖ, САМБААТАЙ АЖИЛЛАДАГ ВЭ ГЭДГИЙГ ОЙЛГОЖ, БИШИРСЭН
2026-03-11 07:00:00
ЖҮЖИГЧИН Э.НАМУУН:ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЭР ХҮН ШИГ ХҮЧТЭЙ БАЙХЫГ ШААРДДАГ ЭНЭ НИЙГМИЙН ЭМЗЭГЛЭЛЭЭР "ЭГЧ НЬ ЭР ХҮН" КИНОГОО БҮТЭЭСЭН
2026-03-11 07:00:00
ИТГЭЛТ ХАМБА ХЭМЭЭХ ДАШДОРЖИЙН ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦ
2026-03-11 07:00:00
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2026-03-10 16:40:46
Циркчид олон улсын наадмаас “Алтан цом” хүртлээ
2026-03-10 15:05:48
130 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ: Шангри-Лагийн камер, харуулгүй давхарт гарч нэгнийгээ дээрэлхдэг, тэнд цуглардаг
2026-03-10 14:12:06
СУРАГЧ: Бичлэг дээрх зодож, дээрэлхэж буй хүүхэд манай сургуулийн математикийн багшийн хүүхэд
2026-03-10 14:08:41
2026-03-10 13:36:45
П.НАРАНБАЯР: Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл өргөн барьна
2026-03-10 13:23:42
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-10 12:19:48
“МӨНГӨН МОД 2025" НААДМЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-03-10 11:51:10
130 ДУГААР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН: Манай сургуулийн нэг сурагч зодоонд оролцсон байна
2026-03-10 11:00:02
Баянгол дүүргийн өвсөр үеийн самбо бөхийн аваргууд тодорлоо
2026-03-10 09:23:08
Боксын улсын аваргаас “Бурхан Халдун” клубийн тамирчид медаль хүртлээ
2026-03-10 08:31:28
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-03-10 07:42:02
МҮОХ-ны жендэрийн комисс хуралдлаа
2026-03-10 07:20:00
Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдэнэ
2026-03-10 07:10:00
МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЭХИЙН ДАВУУ БА СУЛ ТАЛ
2026-03-10 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БАГИЙГ ХУУЛАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ
2026-03-10 07:00:00
Н.НОМИНЗАЯА: ТӨГС ХҮН БАЙЖ ЧАДАХГҮЙ Ч ХАМТЛАГИЙН АХЛАГЧИЙН ХУВЬД ХАМГИЙН САЙНААРАА БАЙЖ, ОЛОН САЙХАН ДУРСАМЖ БҮТЭЭЛЦЭХИЙГ ХҮСДЭГ
2026-03-10 07:00:00
МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД”
2026-03-10 07:00:00
ИЗНН-ЫН ГИШҮҮН Р.БАТБОЛДЫН КНОП АН-Д ҮЙЛЧИЛДЭГ ГЭВ ҮҮ
2026-03-10 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |