“Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин, Н.Онон нарыг Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнахаар болжээ. Шагналыг ирэх даваа гарагт Төрийн ордонд Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулна.
Нийгэмд тулгамдаж буй шүүмжлэлт асуудлыг хошин урлагаар дамжуулан хөндөж, өөрт ногдсон дүрээрээ илэрхийлэн гаргадаг тэднийг ийн шагнах гэж байгаад баяр хүргэн, алга ташъя. Урлагийн хүн болно гэдэг амаргүй даваа. Хүнд бүхнийг даван гарах эр зориг, тэсвэр, хатуужил, авьяас, ухаан тэдэнд заяажээ.
Жүжигчин Н.Онон гэвэл үзэгчийн сэтгэлд, дэггүй, үсээ хоёр боосон дэрвэгэр хормойтой даашинз охин, эсвэл томдсон хувцас, саравчтай малгайтай хүүгийн дүр буух биз. Эрхэмсэг, хийгээд гал цогтой эмэгтэйн дүрийг ч тэрбээр чадварлаг бүтээдэг нэгэн. Тэрбээр хошин урлагийн эдгээр дүрээс гадна “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц”, “Хориотой жүжиг” зэрэг дэлхийн сонгодог бүтээлийн дүрд тоглож, "Сэргээш", "Миний хөрш чөтгөр", "Болсон явдал", “Сайн уу амьдрал минь 2” зэрэг дэлгэцийн уран бүтээлд продюссераар ажилласан туршлагатай. Түүнчлэн Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт шүүгчээр ажиллаж, олны хүндэтгэл хүлээсэн уран бүтээлч билээ.



Харин жүжигчин Ж.Мөнхсайхан хөгжилтэй, хошин яриагаараа үзэгчдийг татаж, нийгмийн шүүмжлэлт асуудлыг урлагаар дамжуулан хатуухан хэлчихдэг уран бүтээлч юм. Хөдөөгийн бор хүү, хүүгээ хүлээсэн эхийн дүрийг чадварлаг бүтээдэг билээ. Тэрбээр “Хайр харуусал”, Хунгийн сүүлчийн дуу зэрэг дэлгэцийн уран бүтээлд тоглож, өөрийгөө чамгүй чадварлаг жүжигчин гэдгээ харуулсан.
“Өл халзан Мөнхөө” хэмээн өөрийгөө хочилсон Ж.Мөнхсайхан, “Алаг нүдэн” гэж олноо хүндлэгдсэн Н.Онон нарыг Гавьяат хэмээн цоллоход маргах хүн байхгүй биз ээ. Магадгүй энэ цолыг авахыг нь хүлээн суусан үзэгч олон байсан болов уу.
(1).jpg)



| Гавьяатын цол хүртэх цаг нь болсон гавьяатууд |
|
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |